This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

2011-05-11

Бутлалт, нунтаглалтын технологийн ирээдүй: SAG тээрэм үү? эсвэл HPGR бутлуур уу?

Бутлалт, нунтаглалтын технологийн ирээдүй: SAG тээрэм үү? эсвэл HPGR бутлуур уу?

Баяжуулах үйлдвэрийн бутлалт, нунтаглалтын технологи нь эрчим хүч болон гангийн зарцуулалт ихтэй учраас хүдэр бэлтгэх техник-технологийг сонголт үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлдөг гэдгийг бид сайн мэдэх билээ. Орчин үед эрчим хүч бага зарцуулдаг, ашиглалтын зардал багатай шинэ технологи нэвтэрч эхлээд байгаа бөгөөд энэ талаар товч өгүүлье.
Дэлхийн практикт зэс, зэс-молибдены хүдрийг баяжуулдаг өндөр хүчин чадалтай үйлдвэрүүдэд үндсэндээ 2 схемийг хэрэглэсээр ирсэн. Үүнд:
- 3 шаттай бутлалт, 1 буюу 2 шаттай нунтаглалтын схем (сонгодог схем)
- 1 шаттай бутлалт, бүтэн болон хагас өөрөө нунтаглалтын схем
Хүдэр бэлтгэх сонгодог схем нь өнгөрсөн зууны дунд үе хүртэл баяжуулах фабрикийн хүдэр бэлдэх үндсэн технологи байсан ба харин  1970-80 –аад оноос эхлэн АНУ, Канадын зэсийн үйлдвэрүүдэд өөрөө нунтаглалтын технологийг хэрэглэж эхэлсэн.

Өөрөө нунтаглалтын процесс нь бутлалтын 2 ба 3-р шатыг хэрэглэдэггүй учраас сонгодог схемтэй харьцуулахад хөрөнгө оруулалтыг ихээхэн хэмнэдэг , энерги зарцуулалтын хувьд үр ашигтай.
Сүүлийн 20 гаруй жил хагас өөрөө нунтаглалтын технологи хурдацтай хөгжиж, өндөр хүчин чадалтай алт, зэсийн баяжуулах үйлдвэрт эрчимтэй нэвтэрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ технологи нь орчин үеийн баяжуулах үйлдвэрүүдийн хувьд стандарт болсон гэж хэлж болно.
Ялангуяа сүүлийн үед баригдаж ашиглалтанд орсон томоохон зэсийн болон зэс-алтны баяжуулах үйлдвэрүүд, тухайлбал Чукикамата, Кадиа, Хийл, Канделария, Мандеро, Антамина, Эскандидо, Эрнст Хэнри зэрэг үйлдвэрүүдийн төсөлд хагас өөрөө нунтаглалтын SAB, SABC схемүүдийг амжилттай хэрэглэсэн байна. Одоо дэлхий дээр 8.5 м-ээс дээш диаметртэй 200 гаруй өөрөө болон хагас өөрөө нунтаглалтын тээрэм ажиллаж буй гэсэн мэдээ байдаг.
Тухайлбал Австралийн Кадиа үйлдвэрт дэлхийд хамгийн томд орох 12,2 м-ийн диаметртэй, 26000 м.хүчтэй хөдөлгүүр бүхий хагас өөрөө нунтаглалтын ганцхан тээрмээр жилдээ 17 сая тонн хүдрийг боловсруулж байна.
 Хагас өөрөө нунтаглалтын 7-8 төрлийн технологийн  схем байдаг ба эдгээрээс зэсийн болон зэс-молибден, зэс-алтны өндөр хүчин чадалтай үйлдвэрүүдэд 1 шаттай том бутлалт, хагас өөрөө нунтаглын тээрэм+ бөмбөлөгт тээрэм- хайрганы бутлуурыг хэрэглэсэн SABC схемийг (Зураг №1) өргөн хэрэглэж байна.
Эзэлхүүн ихтэй хагас өөрөө нунтаглалтын болон бөмбөлөгт тээрмийг уулийн үйлдвэрт нийлүүлдэг нэртэй компаниудыг тоочвол: Metso Minerals (одоо Оутокумпу харьяанд), FEE (одоо Германы FLSmith компанийн харьяа). Харин хөдөлгүүрийн хувьд редуктертэй, редуктергүй гэж 2 төрлийн хөдөлгүүрийг хэрэглэж байгаа ба ABB, Siemens компаниуд гол төлөв нийлүүлдэг. Редуктергүй хөдөлгүүр нь маш үнэтэй ч ХӨН-ын тээрмийн зөөлөн запуск хийх, эргэлтийн хурдыг тээрэмдэх материалын дүүргэлтээс хамааруулан автоматаар өөрчилж болох зэрэг сайн талуудтай.
 Зураг №1. Хагас өөрөө нунтаглалтыг тээрмийг (SAG) хэрэглэсэн SABC схем

Харин сүүлийн 10 гаруй жил өндөр даралтын булт бутлуурыг хэрэглэсэн технологийн схемыг өнгөт металлын болон төмрийн хүдрийг баяжуулалтад бэлтгэхэд хэрэглэж эхлээд байна. 

Өндөр даралтын булт бутлуур нь (HPGR)  20-р зууны сүүлийн хагаст Германд бүтээгдсэн бөгөөд 1985-86 онд анхны HPGR бутлуур цементийн үйлдвэрт хэрэглэгдэж эхэлсэн ба HPGRыг 1987 онд алмазын үйлдвэрт , 1994 оноос төмрийн хүдрийг бутлахад хэрэглэж эхэлсэн байна.
1995 онд дэлхийд хамгийн томд орох 2.4 м-ийн диаметртэй 1.4 м урт бултай өндөр даралтын булт бутлуурыг Америкийн Сайпрус Сирретагийн үйлдвэрт суурилуулсан нь зэсийн баяжуулах үйлдвэрт хэрэглэсэн анхны тохиолдол юм. Гэвч булны элэгдэл их байсан учраас уг бутлуурыг авч хаясан мэдээ байдаг.
Харин 2000 оноос хойш зэсийн болон зэс-молибден, зэс-алтны хүдэр баяжуулах үйлдвэрүүдийн төсөлд HPGR бутлуурыг сонгодог бутлалтын схемийн 3 ба 4-р шатанд суурилуулах хандлага гарч ирсэн. Тухайлбал Австралийн Боддингтон, Перу улсын Серра Верде зэрэг төслүүдэд бутлалтын 3-р шатанд HPGR бутлуурыг хэрэглэсэн технологийн схемийг SABC схемтэй харьцуулан судалсны үндсэн дээр сонгож авсан байна.
HPGR бутлуурийн хувийн цахилгаан зарцуулалт боловсруулж буй хүдрийн хатуулгаас хамааран 0.8 -3.0 кВт/т байгаа ба энэ нь бусад нунтаглалтын төхөөрөмжүүдтэй харьцуулахад бараг 40%-иар бага юм. Нөгөө талаас  HPGR бутлуур нь харьцангүй өндөр чийгтэй  (10% хүртэл) хүдрийг бутлах боломжтой. Өнөөдрийн байдлаар Германы Полисиус, KHD зэрэг компаниуд HPGR бутлууруудыг зах зээлд нийлүүлж байгаа ба тэдгээрийн үзэж байгаагаар энэ бутлуурын механик хийц сайжирч, булны хуягны ажиллах хугацаа 6000 цагаас дээш гарсан гэсэн мэдээ байна.
Тэгэхээр SAG тээрэмтэй өрсөлдөх гол технологи нь HPGR бутлуур хэрэглэсэн нунтаглалтын технологи бөгөөд ойрын ирээдүйд энэ чиглэл давамгайлна гэж судлаачид үзэж байгаа юм.
HPGR бутлуур хэрэглэсэн бутлалт ,нунтаглалтын технологийн схемыг зураг №2-т үзүүлэв.

 Зураг №2. HPGR бутлуур хэрэглэсэн бутлалт, нунтаглалтын орчин үеийн схем

Хагас өөрөө нунтаглалтын (SABC) схем болон HPGR бутлууртай хүдэр бэлтгэх схемийн харьцуулалт. Хагас өөрөө нунтаглалтын (SABC) схем болон HPGR бутлууртай хүдэр бэлтгэх схемийн давуу, сул талууд, боломжууд, болгоомжлолын талаар дараах хүснэгтэд харьцуулав.



Хүснэгт №1
SABC схемийн давуу , сул талууд
Давуу талууд
Сул талууд
Сайн батлагдсан технологи
Эрчим хүчний хэрэглээ өндөр
Зэсийн БФ-т их хэрэглэж байгаа
Угсралт, суурилуулалтын суурийн ажил их
Тоос үүсэхгүй
Удирдлагын нарийн систем шаардана
Хөрөнгө оруулалт бага
Ашиглалтын зардал өндөр
Нэгж тоног төхөөрөмжийн хүчин чадал өндөр
Хүдрийн шинж чанараас хамаарна.
Боломж
Болгоомжлол
Хайрганы бутлуур, мөн ган бөмбөлгийн орцыг нэмэгдүүлэн хүчин чадлыг өсгөх боломжтой
Нарийн хөтлүүр(привод) системтэй учир засвар үйлчилгээнд өндөр шаардлага тавигдана

Хүснэгт №2
HPGR бутлууртай схемийн давуу , сул талууд
Давуу талууд
Сул талууд
Цахилгаан бага зарцуулна
Сайн батлагдаагүй технологи
Ашиглалтын зардал бага
Хөрөнгө оруулалт өндөр
Ажиллуулахад хялбар
Булны хуягны элэгдэл их
Нунтаглалтын зэрэг өндөр
Үйлдвэрлэлд нэвтэрсэн тоо бага
Бөмбөлөгт тээрмийн ажлын индексийг бууруулдаг
Тоос зайлуулах төхөөрөмж шаардана

Нэгж тоног төхөөрөмжийн тоо их
Боломж
Болгоомжлол
Төслийн эдийн засгийн үзүүлэлт сайн
Жижиг фракцийн хэт нунтагралт
Хүчин чадалд хүрэх хугацаа хурдан


HPGR бутлуур нь хуурай ба нойтон орчинд ажиллах боломжтой бөгөөд ажлын горимоос хамааран технологийн схемыг дараах байдлаар зохион байгуулдаг.

Зураг 3а . Хуурай горимд ажиллах HPGR бутлуурыг хэрэглэсэн технологийн схем

Зураг 3б . Нойтон горимд ажиллах HPGR бутлуурыг хэрэглэсэн технологийн схем

Монголын Алт (МАК) компани Цагаансуваргын зэс-молибдены хүдрийг баяжуулах үйлдвэрийн төслийн бутлалт, нунтаглалтын технологийг  сайтар харьцуулан судалсны үр дүнд орчин үеийн HPGR бутлуур хэрэглэсэн  энерги бага зарцуулдаг технологийг сонгон авсан болно.

Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд

Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд


"Эдийн засаг" сэтгүүлийн 2010 оны №1-д нийтлэгдсэн А.Чулуунбат.Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд мэдээллийг товчлон энэхүү блогтоо тавив.  


 Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд
Барааг тодорхойлох-кодлох уялдуулсан систем (БТКУС) буюу Harmonized System (HS)-ийн барааны нэгдсэн жагсаалтын хүрээнд Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс дэлхийн экспорт, импортын статистикийн цахим-мэдээллийг 2008 оны урьдчилсан байдлаар гаргажээ. Үүнд 129 орны шууд мэдээ, 118 орны шууд бус /толь/ мэдээ, түүнчлэн 18 орны 2009 оны улирал, сарын статистик мэдээ хамрагдаж байна.

Аргачлал ба загварчлал
Манай улсын гаалийн болон ОУХТ-ийн статистик мэдээллийг ашиглах замаар БТКУС-ийн 2701 кодтой чулуун нүүрсний экспорт, импорт, үнийн мэдээг тус тус түүвэрлэв. Үзүүлэлтийн таван жилийн чиг хандлага ба өсөлт, бууралтын өөрчлөлт (Өt)-ийг тооцоолохдоо графикийн арга, Yt=a*e^bt ±ε ба Өt=(e^b-1)*100 томъёог тус тус ашигласан болно. Үүнд t-хугацаа, ±ε-алдаа, b-регрессийн тэгшитгэлийн коэффициент (slope) болно. Тухайн төрлийн нүүрсний экспорт, импортын үнийн дүнгийн /биет байдлын/ таван жилийн дундаж өсөлт (Annual growth in value /in quantity/ between 2005-2008)-ийг компьютерээр тооцоолохдоо power(exp(1),b-1)% томъёог ашиглана. Хэрвээ -b<0 бол бууралт гэсэн үг.
Чулуун нүүрсний код, нэр төрлийн тухай
Манай гадаад худалдааны болон Олон улсын худалдааны төвийн (ОУХТ)-ийн статистикийн мэдээллээс үзвэл, “чулуун нүүрсний кодыг 2701”, Коксжих нүүрс-2701.12.10, “Хүрэн нүүрсний кодыг 2702”, Кокс ба хагас коксны кодыг 2704 гэж тус тус тэмдэглэдэг байна. Үүнээс 2701 кодтой чулуун нүүрсний экспорт, импортын мэдээг түүвэрлэн танилцуулъя.
Чулуун нүүрсний экспортын өөрчлөлт
ОУХТ-ийн урьдчилсан мэдээгээр, БТКУС-ийн 270112 кодтой битумжсан нүүрсийг i-дүгээр экспортлогч-орноос тээвэрлэн j-дүгээр орны импортын зах зээлд нийлүүлсэн биет хэмжээ (Xij), тэрчлэн мэдээнд хамрагдсан орнуудын (дэлхийн) экспортын болон импортын ачааны нийт дүнд тухайн орны эзлэх байр суурийг матриц-хүснэгт хэлбэрээр харууллаа. (Хавсралтыг үзнэ үү).

ОУХТ-ийн цуглуулсан мэдээг ашиглан тооцоолоход 2008 онд чулуун нүүрсний нийт экспортын үнийн дүнгийн 88.6%-ийг битумжсан нүүрс эзэлж байна.
ОУХТ-ийн 2004-2008 оны мэдээнээс үзвэл, чулуун нүүрсний дэлхийн экспортын үнийн дүнгийн таван жилийн дундаж өсөлт 26 хувьд хүрчээ. Үүнээс битумжсан  нүүрсний дэлхийн экспорт биет байдлаар 6 хувиар, үнийн дүнгээр 26 хувиар  өсчээ.
Манай экспортлосон чулуун нүүрсний хэмжээ нь чулуун нүүрсний дэлхийн экспортын үнийн дүнд  2005 онд 0.056%,  2006 онд 0.09%,  2007 онд 0.22%, 2008 онд 0.29%-ийг эзлэх боллоо.
                        
Чулуун нүүрсний импортын өөрчлөлт

ОУХТ-ийн цуглуулан нэгтгэсэн мэдээгээр, чулуун нүүрсний дэлхийн импортын жилийн дундаж өсөлт нь  2003-2007 оны хооронд үнийн дүнгээр 23.8 хувь, биет байдлаар 6 хувь байсан бол 2004-2008 онд үнийн дүнгээр 25.3 хувьд хүрчээ. Үүнээс битумжсан нүүрсний дэлхийн импорт нь  үнийн дүнгээр 24 хувь, биет байдлаар 3 хувийн өсөлттэй байв.

2008 онд урьдчилсан байдлаар, чулуун нүүрсний дэлхийн импортын үнийн дүнд Япон 23.62%, БНСУ 9.91%, Энэтхэг 7.25%, Тайвань 6.22%, Их Британи 5.19%, ХБНГУ 4.93%, Итали 3.38%, Франц 2.86%, БНХАУ 2.81%, Турк 2.65%, Нидерланд 2.26%, Бразил 2.23%, АНУ 1.87%-ийг тус тус эзэлжээ.

БНХАУ-ын болон Монголын битумжсан нүүрсний зах зээлийн 2004-2009 оны чиг хандлага

БНХАУ-ын битумжсан нүүрсний импортын жилийн дундаж өсөлт нь 2005-2008 онуудад үнийн дүнгээр 26%, биет байдлаар 14%-тай байна.

ОУХТ-ийн статистикийн мэдээнээс үзвэл, “2009 (2008) онд Монгол улсаас 5,803,025.0 (3,814,568.0) тонн буюу 307,344.0 (231,011.0) мянган америк долларын битумжсан нүүрсийг БНХАУ импортоор авсан бөгөөд битумжсан нүүрсний импортынх нь үнийн дүнгийн 4.3% (12.9%), биет хэмжээнийх нь 7.9% (22.3%)-ийг эзэлж байна. БНХАУ-ын импортын зах зээлийн байдлыг дараах графикаас үзнэ үү.

Монголын нүүрсний олборлолт, экспорт, чиг хандлага
Манай нүүрс олборлолт 2002-2006 онд 5.3-аас 7.8 гаруй сая тоннд, 2007-2009 онд 8.8-аас 13.2 сая тоннд хүрэв.
Хамгийн бага квадратын аргаар тооцоолоход, манай нүүрс олборлолтын жилийн дундаж өсөлт нь 2002-2006 онуудад 11.2% байсан бол 2007-2009 онуудад дунджаар 22.1% байв. Өмнөх онтой харьцуулахад манай нүүрс олборлолт 2009 онд биет байдлаар 34.2%-иар өсчээ.
Монголын нүүрсний экспортын биет хэмжээний 2004-2009 онуудын дундаж өсөлт 31.0 хувьд хүрчээ.
Өмнөх онтой харьцуулахад манай чулуун нүүрсний экспорт 2009 онд үнийн дүнгээр 67.6%, биет байдлаар 73.7%-иар огцом өсч, нийт экспортын 16.2 хувийг эзлэв. Доорх графикаас үзнэ үү.


Үнийн мэдээ
-БТКУС-ийн 2701 кодтой Монголын экспортын нэг тонн нүүрсний экспортын гаалийн дундаж үнэ 2002 онд 10 америк доллар байсан бол 2006-2008 онд 19-өөс 44.7 америк долларт хүрч, 2009 онд урьдчилсан байдлаар өмнөх оныхоос 1.5 орчим америк доллараар буурчээ. Өмнөх онтой харьцуулахад чулуун нүүрсний экспортын хэмжээ нь 2008 онд 57.7% (66.7 сая америк доллар)-иар нэмэгдсэн бөгөөд үүний 53.9 хувийг үнийн өсөлтийн, 46.1 хувийг олборлолтын биет хэмжээний өсөлтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр тус тус хангажээ. 2009 оны эцсийн гүйцэтгэлээр чулуун нүүрсний экспортын хэмжээ нь 305.7 орчим сая америк долларт хүрч, өмнөх оныхоос 123.3 сая америк доллараар буюу 67.6%-иар нэмэгджээ. Гэвч 2009 онд өмнөх оныхоос үнэ нь 3.5%-иар буурч, үнийн бууралтын хүчин зүйлс 9%-иар сөргөөр нөлөөлснөөс нүүрсний экспортыг 11.1 сая америк доллараар нэмэгдүүлэх боломжийг алдсан гэсэн тооцоо гарч байна.
Тухайн цаг үеийн мэдээлэлд тулгуурласан санал, бодлоос

·         Олон улсын худалдааны төвийн 2003-2008 оны мэдээнээс үзвэл, БТКУС:2701-чулуун нүүрсийг манайх БТКУС:270119, импортлогч түнш орнууд БТКУС:270112, БТКУС:270119 гэж кодлон ангилж бүртгээд мэдээний сандаа тус тус оруулжээ. Тухайлбал, 2009 оны мэдээнд Монголоос БТКУС:270112-витумжсан нүүрс 5803.0 мянган тонныг БНХАУ худалдан авсан гэж тусгагдсан бөгөөд энэ нь манай чулуун нүүрсний экспортын 81.8 хувьтай тэнцэж байна.
Иймд экспорт, импортын барааг бүлэг, нэр төрлөөр зөв бүртгэж тодорхойлох, зөв кодлох нь экспортлогч, импортлогчийн мэдээний санд тухайн нэр төрлийн нүүрсийг ижил кодоор оруулж, цаашид гадаад худалдааны үзүүлэлт, үнийг үнэн зөв гаргаж ажиглалт дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Дэлхийн худалдааны статистик мэдээллийг үнэн зөв, шуурхай цуглуулах-хайх-боловсруулах-хадгалах-түгээхэд, мэдээллийн технологийг ашиглахад улс орон бүрийн холбогдох агентлаг, байгууллагууд хариуцлагатай хандаж, зохих хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.
2009 онд БНХАУ-ын импортоор авсан чулуун нүүрсний үнийн дүнгийн 3%-ийг манай экспортын чулуун нүүрс эзэлсэн нь өмнөх оныхоос 3.9 пунктээр буурчээ. “Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2009 онд манай чулуун нүүрсний экспорт биет байдлаар 1.7 дахин нэмэгдэж байхад, БНХАУ-ын чулуун нүүрсний импорт биет байдлаар 4.4 дахин тус тус өссөнөөс хамаарч байна” гэж өнгөцхөн тайлбарлаж болно. Манай чулуун нүүрсний экспортын ихэнх хувийг БНХАУ-д гаргажээ. Манай чулуун нүүрсний экспорт 2010 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 1025.1 мянган тонноор буюу 36 дахин огцом өссөн, гэвч 2010 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 48.7%-иар буурчээ.Манай нүүрсний экспорт, түүний орлого нь ганц нэг импортлогчоос хараат байдалтай, харин олон импорлогчоос хамааралгүй байна.
Иймд ойрын жилүүдэд манай нүүрсийг олборлоод л экспортлох хэмжээ үе үе нэмэгдэх хандлагыг харгалзан үзэж, нэгд, манай хилийн зарим боомтын үйл ажиллагааны хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрт олон салаа автозамыг хааж эвдэрсэн газрыг нь нөхөн сэргээж, нүүрс тээвэрлэх автозамын ангилал, маршрутыг тогтоож, тоосжилтгүй автозамтай болгох, гуравт, төмөр зам тавих асуудлыг үндэсний эрх ашиг, хуримтлал, хөгжлийн үүднээс шийдэж хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.
• Цаашид монголын нүүрсний нэр төрөл, эрчим хүч, дулаан, металлургийн зориулалтын хүрээнд нүүрсний илчлэг, үнслэг, цацраг идэвх, хүхэр, ууршимтгай /дэгдэмхий/ бодисын агуулга зэрэг физик-химийн шинж чанарын үзүүлэлтийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоож, дүгнэлт гаргаж, бусад орны нүүрсний стандарт, үзүүлэлт, үнэтэй харьцуулан жишиж, энэ үндсэн дээр тухайн нэр төрлийг бүртгэж кодлох, импортлогч түнш орнуудын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох,
• Төрийн бодлогын дэмжлэгээр нүүрс-дулаан-эрчим хүчний үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, зохион бүтээлт-туршилтын лаборатори, зураг төслийн байгууллага, агентлагууд хамтын хүчээр алс хэтийн төсөөлөл, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ хэлэлцээр, техник-эдийн засгийн үндэслэл, төсөл, зураг төсөв боловсруулах, цаашид ажлын байр-зарим дамжлагын “юуг яаж хийх арга-технологийг эзэмшигч” үндэсний корпорацийг байгуулан хөгжүүлж, дотоод, гадаадын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах,
• Нүүрснээс гарган авдаг эрэлттэй бүтээгдэхүүн, кокс, эдгээрийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулж хөгжүүлэх,
• Нүүрс, төмрийн хүдрийн хайгуул, олборлолтын чиглэлийн манай үндэсний компаниуд, мэргэжилтэн нарын хуримтлуулсан мэдлэг, арга-туршлагыг харгалзан үзээд, зөвхөн бидний хийж чадахгүй тухайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн дамжлага-хэсэг дээр гадаадын мэргэшсэн аж ахуйн нэгж, шилдэг инженер, технологич, лабораторын болон судалгааны мэргэжилтэнг гэрээгээр тодорхой хугацаатай ажиллуулж, үндэсний мэргэжилтэн сургаж бэлтгэх асуудлыг судлан шийдвэрлэх зэрэг зорилт тавигдаж байна.

• Ашигт малтмал, тухайлбал, нүүрс хайх, олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбогдсон журам, аргачлал, зарим стандартыг шинэчлэн батлуулж мөрдүүлөх нь зүйтэй байна.
Хавсралтууд:
  



 












Ашигласан материал

1. Гадаад худалдааны гаалийн статистик мэдээлэл. 2001-2007 онуудын эцсийн гүйцэтгэл. Монгол Улсын гаалийн ерөнхий газар. Улаанбаатар хот.
2.Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл. 2008 оны эцсийн гүйцэтгэл, 2009 оны урьдчилсан гүйцэтгэл. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар. Улаанбаатар хот.
3.ITC. www.trademap.org
4.Статистикийн бюллетень. 2001-2009 онуудын 12 сар.
Улаанбаатар хот: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо.
5.http://www.inservice.ru/documents/tn/27.html,“2701.Уголь каменный; брикеты, окатыши и аналогичные виды твердого топлива, полученные из каменного угля”, “27011.Антрацит”, “270112.Уголь битуминозный”,“2701121000.Уголь каменный битуминозный коксующийся”, “270119000.Уголь каменный прочий, включая пылевидный или непылевидный, но неагломерированный”, “2701200000.Брикеты, окатыши и аналогичные виды твердого топлива, полученные из каменного угля”
6.http://www.top500 ‘’HS Code 2701:Coal, Briquettes, Ovoids And Similar Solid Fuels Manufactured From Coal’’ To this Code "2701" belongs the sub codes: ‘’HS Code 2701.11:Anthracite’’, ‘’HS Code 2701.12:Bituminous coal’’, ‘’HS Code 2701.19:Other coal’’, ‘’HS Code 2701.20:Briquettes, ovoids and similar solid fuels manufactured from coal’’
7.Жаргалсайханы Золжаргал.Тавантолгойд кокс-химийн vйлдвэр байгуулахгvй л юм бол гадаадын хєрєнгє оруулалт хэрэггvй. Эх үүсвэр: www.olloo.com. 2010-02-26 08:57:07, Мэдээний дугаар:#1168163
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=listen&sid=1168163

Эх сурвалж

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More