This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

2011-02-27

Австралид инженерийн чиглэлийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо


Ерөнхий сайд С.Батболд Австрали улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард нарын  ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.  Энэхүү уулзалтад Австралийн Гадаад хэргийн сайд , Хөдөө аж ахуй газар тариалангийн сайд, Боловсрол нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Хууль зүй дотоод яамны  сайд , Зам тээвэр худалдааны сайд  болон  тус улсын сөрөг хүчний лидер зэрэг бүх л голлох салбарын сайдууд нь оролцож, салбар салбарынхаа  хүрээнд хоёр улсын харилцааг хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Манай талаас Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  УИХ-ын гишүүн Су.Батболд , УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле , Гадаад хэргийн дэд сайд Б.Болор, ЗТБХБ-ын дэд сайд  Т.Пүрэвдорж  болон албаны бусад хүн байлцлаа.

Хэлэлцээрийн  үеэр хоёр улсын хооронд худалдаа эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуй , боловсролын салбарын харилцааг өргөжүүлэх боломжуудын талаар чухал саналууд хөндөгдлөө.

Хоёр орны ижил төстэй нөхцөлийг ашиглаад хамтран ажиллах боломж байна гэдгийг хоёр тал тэмдэглэв. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох гэж байгаа эрмэлзлэлийг үндэслэн Австралид суралцах оюутны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр хэлэлцээний үеэр тохиролцлоо. Мөн австралийн технологи арга барилыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтойг ч хоёр тал тэмдэглэлээ. Австралийн зүгээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт  үүднээс нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зорилго бүхий мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Улаанбаатарт байгуулах, мөн  Австралид  инженерийн чиглэлийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хөндөн тавьсан визний ангиллын асуудлыг эргэн харж, судлан үзнэ гэдгээ Авсралийн тал мэдэгдлээ. Үүнийгээ ч  Ерөнхий сайд Жулиа Гиллард  хэвлэлийн бага хуралын үеэр дахин нотоллоо. Мөн Монгол улсын засгийн газраас улс орноо хөгжүүлэхдээ уул уурхайг түшиглэн мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, цаашлаад түүхий эдээс хамааралгүйгээр бусад олон салбараа бие даан хөгжүүлэх бодлого барьж байгааг Австралийн тал өндөр үнэлж, энэ тал дээр Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.  Хоёр цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд  Монгол Австралийн хамтарсан мэдэгдэл гаргахаар боллоо.

Эх сурвалж: www.shuud.mn

2011-02-24

Нүүрсний салбарын мэдээ


       Нүүрсний салбарын мэдээ
View more presentations from nyamaahai.
Эх сурвалжийг нь мэддэггүй ээ интэрнээр хэсэж байгаад оллоо.

ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

Алт:
    2010 онд алтны үнэ тогтмол өссөн бөгөөд 2010 оны 11 сарын 09-нд алтны үнэ 1421,00 ам.доллар/ унци болж үнийн дээд амжилтыг тогтоосон. 2010 онд алтны дундаж үнэ 1224,53 ам.доллар/унци байсан ба 2010 оны 4-р улиралд алтны үнэ хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа.     Энэ үнийн өсөлтөнд долларын ханшны уналт ба Хятад болон Энэтхэгийн алтны хэрэглээний өсөлт, мөн найдвартай хөрөнгө гэж үзэн алтыг их хэмжээгээр худалдан авах болсон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.
           2010 оны 12 сард алтны дундаж үнэ 1390 ам.доллар/унци байсан бол 2011 оны 01 сарын дундаж үнэ 1356,4 ам.доллар/тн болж 2,4%-р буурсан үзүүлэлттэй байна. Алтны үнийн бууралтад 2011 оны 1 сард АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 9% хүртэл буурч, долларын ханш еврогийн эсрэг чангарч байгаа нь нөлөөлж байна. Мөн эдийн засгийн сэргэлт нь  хөрөнгө оруулалтын сонголтонд металлыг ихээр худалдан авах хэрэглээг багасгана гэж үзэж байгаа нь алтны үнийг бууруулахад мөн нөлөөлж байна.
 (Эх сурвалж-kitco.com)
Зэс:  
            2010 онд Лондонгийн Металын Бирж дээр зэсийн үнэ нэмэгдсээр 12-р сарын дундаж үнэ 9709 ам.доллар/тн-д хүрсэн ба 2011 оны 01 сарын дундаж үнэ 9547 ам.доллар/тн байна. 2011 оны 2 сарын 7-нд Лондонгийн Металын бирж дээр зэсийн үнэ 10145 ам.доллар/тн-д хүрч үнийн дээд амжилт тогтоогоод байна. 2011 оны 2-р сарын дундаж үнэ одоогийн байдлаар 9966 ам.доллар/тн байгаа бөгөөд 2-р сарын эхний  байдлаар Лондонгийн Металын Биржийн зэсийн нөөц 390000 орчим тн байгаа ба зэсийн үнийн өсөлтөнд дараахь зүйлүүд нөлөөлж байна. Үйлдвэрлэлийн металлууд дотроос зэс хамгийн их эрэлт хэрэгцээтэй ба зэсийг барилгын салбар ба автомашин, электрон болон цахилгаан барааны үйлдвэрлэлд ихээр хэрэглэж байгаа тул 2011 онд зэсийн хэрэглээ нийлүүлэлтээсээ түрүүлж зэсийн хомсдол бий болно. Мөн металлын гол хэрэглэгч Хятад болон бусад хөгжиж буй орнуудад зэсийн хэрэглээ ихээр нэмэгдэнэ  гэж тооцож байна. Иймд хэрэглээгээ даган зэсийн үнэ улам нэмэгдэх хандлагатай байна.
 
  (Эх сурвалж-kitco.com)
Цайр.
   2010 онд Лондонгийн металлын биржийн цайрын жилийн дундаж үнэ 2161,3 ам.доллар/тн байсан ба 2011 оны 1 сард цайрын дундаж үнэ 2371,5 ам.доллар/тн болж 2010 оны 12-р сарын дундаж үнэ 2273,35 ам.доллар/тн-оос 4,3%-р өссөн байна. Лондонгийн Металлын Бирж дээр цайрын нөөц 710000 тн байгаа ба цайрын нөөц  хангалттай байгаа гэж тооцож байна. 2011 онд цайрын зах зээл их хэмжээний илүүдэлтэй байх төлөвтэй байгаа ба үнийн хувьд буурч илүүдэл нийлүүлэлтийг бууруулж магадгүй гэж зарим судлаачид үзэж байна.    2011 оны 2 сар гарсаар цайрын үнэ нэмэгдэж байгаа бөгөөд 2457 ам.доллар/тн байна. Хятадад цайрдсан төмрийн хэрэглээ өсөж байгаа ба бусад зах зээл дээр цайрын хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа учир 2011 оны 1-р улиралд цайрын үнэ өсөх хандлагатай байна.
 
 
   (Эх сурвалж-kitco.com)
 
ХАР ТУГАЛГА:
2010 оны 12-р сард хар тугалганы дундаж үнэ 2404 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 2602 ам.доллар/тн болж 7,3%-р өссөн байна.  2011 оны 1-р сард Лондонгийн Металлын Биржийн нөөц 239610 тн байсан ба 2-р сард нэмэгдэн 287800 орчим тн болсон  нь 1995 оноос хойшхи хамгийн их хэмжээнд хүрсэн байна. Европт хар тугалганы бодит хэрэглээ алгуур нэмэгдэж байгаа ба Хятад улсын хар тугалганы хэрэглээ өсөх хандлагатай байна. Автомашин ба цахилгаан дугуйны зах зээлийн өсөлтөөс шалтгаалан Хятад улс боловсруулсан хар тугалганы гол импортлогч болсон бөгөөд цаашид эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнийн өсөлтөнд нөлөөлөх хандлагатай байна. Зэс, цагаан тугалга гэх мэт гол металлын үнийн өсөлт нийт суурь металлуудын үнийн өсөлтөнд нөлөөлж байна.

 
    (Эх сурвалж-kitco.com)
 
Цагаан тугалга:
         2010 онд цагаан тугалганы үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байсан. 2010 онд Индонези, Хятад, Африкт цагаан тугалганы олборлолт тасалдсаны дараа үнэ нь 59%-р өссөн. 2010 оны 12 сарын дундаж үнэ 26124 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1-р сард цагаан тугалганы дундаж үнэ 27465 ам.доллар/тн болж 4,8%-р өссөн байна. 2011 оны 2-р сард цагаан тугалганы  үнэ нэмэгдсээр 2-р сарын 8-ны байдлаар 31250 ам.доллар/тн хүрч байна.  Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 18471 тн байгаа нь нийлүүлэлт ба хэрэглээний нөхцөл байдал цагаан тугалганы үнийн өсөлтөнд  гол нөлөө үзүүлж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 2010 онд 39%-р буурсан нь 4 дэхь жилдээ буурсан үзүүлэлтийг харуулсан байна.  2011 онд цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан цагаан тугалганы үйлдвэрлэл 4 дэх жилдээ тасалдаж болзошгүй байна гэж дэлхийн хамгийн том цагаан тугалганы үйлдвэрлэгчид дурдсан байна. Цагаан  тугалга чухал хэрэгцээтэй металлын нэг бөгөөд Лондонгийн металлын биржийн нөөц харьцангуй доогуур хэмжээнд байгаагаас шалтгаалан хомсдолд орох нь илэрхий тул ирэх саруудад үнэ нь нэмэгдэн 30000 ам.доллар/тн-оос дээш гарах хандлагатай байна.
 
  (Эх сурвалж-kitco.com)
Moлибдени:
     Лондонгийн металлын бирж дэх Молибдений 2010 оны 12 сарын дундаж үнэ 35336 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 37481 ам.доллар/тн болж 5,7%-р өссөн байна. Өнгөрсөн жилүүдэд Азид гангийн хэрэглээ их байсан нь Молибдений үнийн өсөлтөнд нөлөөлсөн. 2009 оноос Хятад улс Молибдений гол импортлогч болсноор 2010 онд үнэ нь нилээд нэмэгдсэн. Хятад улс Молибденийг маш их хэмжээгээр импортлосны үр дүнд нөөцтэй болсноор  худалдан авалт буурч үнэ тогтворжиход нөлөөлж байна. 2011 онд молибдений зах зээл илүүдэлтэй байж үнэ нь тогтвортой байх хандлагатай байна.
  (Эх сурвалж-kitco.com)
  Гянтболд:
                  Гянтболдын үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд WO3-ийн агуулгаас шалтгаалан үнэ нь янз бүр байдаг. 65%-ийн агуулгатай WO3-ын дундаж үнэ 2010 онд 15000 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард нэмэгдэн  16742-17043 ам.доллар/тн-ын хооронд зарагдаж байна. 99.50%-99.95%-ийн WO3 агуулгатай Гянтболдын гулдмайн  2010 оны жилийн дундаж үнэ 37852 ам.доллар/тн байсан ба 2010 оны 12 сард дундаж үнэ 50300 ам.доллар/тн болж нэмэгдсэн байна. 2011 оны 1 сарын дундаж үнэ 50748 ам.доллар/тн болж өнгөрсөн оны 12 сарын үнэтэй харьцуулахад 0,8%-р нэмэгдсэн байна.
        Дэлхий нийтийн гянтболдын хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл ба экспорт гол байр суурийг эзэлдэг ба Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гянтболдын хамгийн том хэрэглэгч болсон байна. Иймд Хятадын засгийн газар нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гянтболдын үйлдвэрлэл ба экспортыг хязгаарлах, импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хятад улсын Гянболдын экспортыг хязгаарлаж буй бодлогоос шалтгаалан 2011 онд Гянтболдын нийлүүлэлтэд хомсдол үүснэ. Европын холбоо ба АНУ-д нийлүүлэлтийн асуудал нь хүндрэлтэй байгаа тул Гянтболдыг эрсдэлтэй металлын жагсаалтанд оруулсан байна. 2011 оны 1-р сард Хятадын 2 дахь том Гянтболдын үйлдвэрлэгч Jiangxi Tungsten засвар үйлчилгээ хийхийн тулд 3 сар үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдсэн байна. 2011 онд нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалан Гянтболдын үнэ нилээд нэмэгдэх хандлагатай байна.
99.50%-99.95%-ийн WO3 агуулгатай Гянтболдын гулдмайн үнийг үзүүлэв.
   (Эх сурвалж-kitco.com)
 Төмрийн хүдэр:
Дэлхий нийтийн гангийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа байдал,   Төмрийн хүдрийн гол импортлогч Хятадын эрэлт хэрэгцээ ба төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалан 2011 онд төмрийн хүдрийн үнэ нилээд өсөх хандлагатай байна. Бэлэн зарагдах төмрийн хүдрийн үнэ 2011 оны эхнээс эхлэн нэмэгдэж байгаа ба 2-р улиралд зарагдах төмрийн хүдрийн гэрээний үнэ 165 ам.доллар/тн-д хүрч цаашид ч өсөх шинжтэй байна. Энэтхэг улс төмрийн хүдрийн экспортоор дэлхийд 3-т ордог бөгөөд дотоодын гангийн хэрэглээндээ зориулахаар экспортондоо хориг тавьж байгаа нь төмрийн хүдрийн нийлүүлэлтийг багасгаж үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. 2012 оноос төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдвэл үнэ нь буурах боломжтой.
 (Эх сурвалж-kitco.com)
PDF-Хувилбараар нь энд дарж татаж авна уу.
Мэдээг бэлтгэсэн: АМГ-ЫН УУЛ УУРХАЙ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС 
Мэдээг оруулсан огноо: 2011-02-11
Эх сурвалж: mram.gov.mn

Монгол орны Зэс-порфирын орд /заавал үз/













Монгол орны Зэс-порфирын орд
  • Дэлхийн Зэсийн олборлолт ба импорт, экспорт
  • Монгол орны Зэсийн орд, илрэлүүдийн
    тархалтын зүй тогтол
     
  • Монгол орны Зэсийн орд, илрэлүүдийн тархалтын зураг
  •  Монголын голлох Cu ба Au ордуудын байршлын зураг
  •  Монголын зэс-порфирын ордуудын онцлогууд
  •  /нэг зураг нь болдоггүй ээ тэгээд мэдээний нүүрэнд орууллаа/

Нүүрсний тухай товч мэдээлэл /заавал үз/


Нүүрсний тухай товч мэдээлэл

  • Гарчиг Нүүрсний үүсэлНүүрсний ангилалНүүрсний чанарын үзүүлэлтүүдНүүрсний нөөцНүүрсний олборлолтНүүрсний баяжуулалтНүүрсний тээвэрлэлтНүүрсний хэрэглээДэлхийн нүүрсний зах зээлДэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ ба ирээдүйн хандлага
View more presentations from nyamaahai.

2011-02-23

Эрдэнийн чулуунд өөрийг тань хамгаалах увидас нуугдан буй

“Эрдэнийн чулууны тухай” эрдэмтдийн бичсэн олон бүтээл туурвил байдаг. Үнэт чулууны тухай 3500 жилийн өмнө Папирусын “Хүний биеийн бүх хэсгийн эмийг бэлтгэх ном”-д дэлгэрэнгүй бичсэн байдаг аж.

Эртний Энэтхэгийн анагаах ухааны “Чарах самхита”, “Суматра самхита” зэрэг номд эрдэнийн чулууг эмчилгээнд хэрэглэх талаар тодорхой бичиж үлдээжээ. Мөн эрдэмтэн Плутарх “Эмчлэх материалын тухай” хэмээх номондоо 600 ургамлаас гадна 30 үнэт чулууны талаар бичсэн. Мон Киприйн хамба лам Епифаний, Сицилийн хамба ламд бичсэн захиандаа 12 чулууны тухай дэлгэрэнгүй тайлбарласан нь одоо ч түүхийн хуудаснаа хадгалагдан буй.

Дундад зууны үеийн Төвд эмнэлгийн сонгомол эх бичиг “Жуд ши”-д гухайн үеийн Энэтхэг, Хятад, Төвдийн анагаах ухааны ололт амжилт болон үнэт чулуугаар 404 өвчнийг эмчлэх талаар бичжээ. Европын нэрт эрдэмтэн Апберт Больштедский /1193-1280/ “Их Алберт”, “Бага Алберт” хэмээх ном бичиж эрдэнийн чулуу хүний биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөтэй талаар ихээхэн дэлгэрэнгүй бичсэн байдаг аж.

Дундад зууны Армяны алдарт эмч, байгаль судлаач Амирдовлат Амаснацийн бүтээлд үнэт чулууг эмчилгээнд хэрэглэх талаар ихээхэн тодорхой өгүүлжээ. Эрдэнийн чулуу их үнэтэй байсан учир зарим эмийг зөвхөн баян чинээлэг хүмүүс л авдаг байсан гэнэ. Николай Коперникийн бичсэн нэгэн жор Краковын музейд байдаг бөгөөд тэр эмийн найрлаганд “сувдын нунтаг, маргад, индраанил, мөнгө, алт, зааны яс” зэрэг орсон байжээ.

Иймд үнэт чулуу орсон эмүүдийн найрлагыг зарим үед арай хямд үнэтэй чулуугаар орлуулахад хүргэж байсан гэдэг.

Тухайлбал Германы 1546 оны нэгэн эх бичигт индраанилын оронд анарыг хэрэглэж болох тухай бичсэн байж.Монголчууд ч чулууг мэддэг, үнэлдэг, амьдралдаа ашиглаж хэрэглэж чаддаг байсан. Тэр ч атугай чулууг “удирдан жолоодож” байсны гэрч баримт нь задын. чулууны гайхамшиг юм.

Энэ удаа хамгаалагч чулуунуудын талаар өгүүлье. Чулууны амин гол шинж нь түүний бүтэцтэй нь холбоотой эрчим хүч бөгөөд тар нь ямагт тодорхой үелзлэл долгионыг гаргаж байдаг ажээ. Энэ үелзлэлээрээ янз бүрийн нөлөө үзүүлдэг. Цэвэр тунгалаг талст хүний бие оюуны хүчийг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Эрдэнийн чулуунд өөрийг тань хамгаалах увидас нуугдана
Чулууны ид шидийг хүртэхийн тулд юуны өмнө түүнийг таньж мэддэг байх ёстой. Чулуу том тунгалаг байх тусам эрчим хүч ихтэй гэдгийг санаарай. Болор нь эрчим хүчний жинхэнэ сурвалж бөгөөд, зүрхэндээ юмуу биедээ эсвэл ойр байлгах явцад эрчим хүчний тогтолцоог бэхжүүлэх ба цус сорогчийн довтолгоог няцааж чаддаг гайхамшигтай.

Энергийн вампиризмын нөхцөлд удах тусмаа болорын эрчим хүч улам идэвхиждэг. Вампирын довтолгоонд удаан байсны дараа кварцын чулууны дотор хар толбо юмуу сүүдэр бий болдог нь чулуу өөртөө вампирын цохилт авсны шинж хэмээн судлаачид туршжээ.
Харин чулууны зориулалтыг мэдэх шаардчагатай учир энэ тухайд өгүүлье.

Алмаз-олон төрлийн шидтэй. Эзнээ зоригтой ялан дийлэгч, эмэгтэйчүүдийг үр хүүхэдтэй болоход нөлоолдог үнэт чулуу.

Анар-уян зөөлөн, сул хүмүүс зүүхэд тохиромжтой, хатуу чанга, шийдвэртэй болоход нөлөөлнө. Бие махбодийн хүчийг сэргээнэ. Өөрийгөө үнэлэх чадварыг ихэсгэнэ.

Бадмаараг-Эзнээ бүхний анхаарлын төвд байлгаж, төрөлхийн аугаа байх чадварыг нэмж бие махбодийн энергийг ихэсгэж, муу зүйлс хорон санаанаас хамгаалж, уйтгар гунигийг зайлуулж, алдсан хүчээ нохөн сэргээхэд тустай.

Барын нүд-худалдаа наймаа, бизнест тусалж үндэслэлгүй хардалгыг зайлуулж, атаа жөтөөнөөс хамгаална.

Гартаам-нүдний хор орохоос хамгаална. Бие махбодийн энерги, амьдрах чадварыг нэмэгдүүлж, анагаах чадварыг ихэсгэнэ.

Гэрэлт чимэд-Эзнийхээ билэг авьяасыг нэмэгдүүлж сэтгэлийн гунигийг арилгана.

Индранил- Эзнээ үнэнч, даруу, зорилго, чиглэлтэй болгож, уур хилэн, тугшүүрээс хамгааина. Шинээр гэр бүл бологсод зүүхэд тохиромжтой. Эерэг хэлбэлзэл, амжилт, хайр дурлал, аз жаргалд нөлөөтэй. Бие сэтгэлийн гуниг, уур хилэн, түгшүүрээс хамгаална. Гэхдээ зөвхөн маш цэвэр, цэнхэр өнгийн индранилыг зүүх ёстой.

Маргад-Цэцэн ухаан, итгэл найдварын чулуу, оюунлаг чадвар, зөн билгийг ихэсгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөнийг тэнцвэртэй болгоно. Урт нас, гэр бүлийн аз жаргалыг ихэсгэдэг. Сайхан сэтгэлтэн болгон зүүх ёстой.

Молор-Хүсэл, шунал, уур уцаараас хамгаална. Оюун санааг төгөлдөржүүлэхэд оролцож гоц мэдрэхүйн чадварыг хөгжүүлнэ. Ялангуяа алтлаг шар молор нь үнэнч хайр найдвартай нөхөрлөл, нэр төрөө эрхэмлэхэд тустай. 1 дүгээр сард төрөгсдөд илүү тохиромжтой.

Номин-Хайр дурлалын сахиус. Амгалан тайван урт удаан наслахад нөлөөтэй, нүүр царайны өнгө зүсийг засна. Бодол санааг тогтворжуулж, оюун ухааны өсөлтөд нөлөөлнө.Мэдрэлийн өвчинд тустай.

Ногоолин-Хүслийг биелүүлж, хүүхдийн өвчин, аюулаас хамгаалж тэдний өсөлт, гоо сайханд нөлөөлдөг. Баяр баясгалан, амар тайван байдал, сэтгэлийн тэнцвэр, эерэг өөрчлөлтүүд, амьдралын зорилгоо олоход тустай.

Оюу-Амар амгалан, хайр дурлалын чулуу. Гэр бүлд амгалан энхийг тогтоож, уур уцаарыг холдуулна. Зүүсэн эзнийхээ эрүүл мэндээс болж өнгө нь хувирдаг.

Сувд-бадмаараг, маргадын өрсөлдөгч. Уян зөөлөн, өгөөмөр зан чанарыг бүрдүүлэхэд тустай. Загас, мэлхийн ордныхонд шүтээн болдог. Харин хумхын ордныхон хар сувд зүүх сстой. Бусад хүмүүс сувдыг ердийн гоёл байдалтай зүүх ба эмэгтэйчүүдийн өвчинг илааршуулахад тустай.

Саран чулуу-Хүнд нөхцөл байдалд орох, амьдралын саад бэрхшээлээс хамгаалдаг. Урам зориг, аз жаргал, хайр дурлалыг тэтгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн, ухамсарыг тэнцвэржүүлдэг.

Уулын болор-Хүслийг биелүүлж, идэвхи энергийг сэргээнэ. Арьсыг толигор болгодог. Энэ чулуу нь мэдрэмтгий чадварыг нэмэгдүүлнэ. Уулын болроор хийсэн бөмбөлөг буюу пирамид айлд сайн.

Усан биндэръяа-урам зориг, сурах хүслийг оргилуулж, амьдралын сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хамгаална. Хайртай хосуудын чулуу.

Ундрам-Аз жаргал, баяр хөөртэй, сэргэлэн цовоо, билэг оюун хурц байхад нөлөөлнө.

Хаш-Өвчин, хараалаас хамгаалж, залуужуулж, бие махбодийн дотоод нөөцийг нэмэгдүүлж гоо сайхныг хамгаална.

Халтмар-Хараалаас хамгаалж чухал шийдвэр гаргахад тусалдаг. Азгүйдэл, сорог энергиэс хамгаална.

Хас-Нүдний хор, хараалаас хамгаалж мэдрэлийн тогтолцоог тайвшруулна. Сэтгэл санааг өргөж, амьдралын баяр баясгаланг сэргээж эзэндээ эерэг энерги өгнө. Улаан хас цус алдахыг зогсоохоос гадна эмэгтэйчүүдийн өвчнийг илааршуулахад тустай.

Хув-Өргөн хүрээтэй эмчилгээний чулуу. Сөрөг энергийг шингээж бие махбодийг эмчлэхэд тусална. Амиа хорлох, сэтгэлээр унахын эсрэг үйлчилгээтэй. Нүдний хор, хараал ховсдуулахаас хамгаална. Шатаж байгаа хувны утаа зөгнөж харах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Циркон-Оюуны чадвар, шинжлэх ухаанд тэмүүлэх хүслийг нэмэгдүүлдэг.
Шүр-Хараалаас хамгаална. Зөн билэгтэн далдыг харагчдын чулуу. Хараа, ой ухаан, ой тогтоолтыг бэхжүүлж сөрөг нөлөөнөөс хамгаална. Бас аянгаас хамгаалж, яр шархыг эмчлэхэд тустай.

Ягаан болор-Залуужуулагч, үрчлээг багасгаж, согтуурлаас хамгаална. Бодол саиааг цэвэрлэж баяр баясгалан, амьдрах хүчийг өгнө. Зөн билэг, өөртөө итгэх итгалийг ихэсгэн, сөрөг долгионоос хамгаалж, оюун ухааныг тайвшруулна. Бясалгалын үед зүүвэл тохиромжтой, билгийн мэлмий нээхэд тустай. Тогтмол бие үе үе зүүнэ. Америкийн эрдэмтэд эрдэсээс гарах янз бүрийн урттай гэрлийн долгион хавдрын өсөлтийг сааруулах үйлчилгээтэй болохыг судалжээ.

Америкийн профессор Ш.Карагулл төрөл бүрийн эрдэс нь энергийг харилцан адилгүй агуулдаг болохыг баталсан. Эрдэнэс, эрдэнийн  чулуу тодорхой хэмжээний эрчим хүчийг цацруулж, шипгээдэг ихээхэн мэдрэмтгий хүлээн авагч болох нь тодорхой болжээ. Эрдэнийн чулууг энергээр нь ангилж болдог бөгөөд тэр нь хатуулгийнхаа хуваарьтайгаа тохирдог байна. Хүн маш нарийн бүтэцтэй аура хүрээтэй байдаг. Энэ бүрхүүл нь өвчин эмгэг, элдэв сөрөг зүйлээс хамгаалах хүчирхэг хамгаалагч бөгөөд аура бүрхүүл шиг хүчтэй хамгаалалт үгүй ажээ.

Өвчин эмгэгтэй хүнд уг бүрхүүл нь ямар нэг төвшинд эвдэрсэн байдаг ба түүнд төрөл бүрийн резонатор түүний дотор эрдэнийн чулуунуудыг хэрэглэж болно хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн эрдэнийн чулууг хэрэглэхтэй холбогдуулан өнгө, өнгөний хүдн үзүүлэх нөлөөний талаар ч эрдэмтэд тодорхой гаргажээ.

Гадаад орчноос харааны тусламжтайгаар мэдэрсэн өнгөний мэдрэмж төв мэдрэлийн системд янз  бүрээр  нөлөөлдөг байна. Их эрдэмтэн мэдрэлийн эмгэг судлаач В.М.Бсктерев өнгө нь сэтгэц мэдрэлийн үйл явцын хурдад нөлөөлдөг болохыг судалсан бөгөөд дулаан өнгөнд ойрхон нь саатуулах, нил өнгө дарангуйлж, шар өнгө нөлөөлөхгүй байжээ.

Их зохиолч Гёте ямар бүтээл туурвиж байгаагаас хамаараад янз бүрийи өнгийн нүдний шил зүүдэг байжээ. Дорно дахины анагаах ухаанд гэрлийн эмчилгээ нь ургамлаар, дуугаар, сэтгэл заслаар хийх эмчилгээний иэгэн адил чухал байр суурийг эзэлдэг.

Солонгын 7 өнгө бие махбодыг сэргээх, үйл ажшшагааг хэвийн болгох нөлөөтэй байдаг.
фны алтан шаргал, тэнгэрийн хөх, навчны маргадан ногоон өнгүүд сэтгэл санааг тайвшруулдаг байна.

Түүнчлэн хүний торөх уед ямар гариг эрхэс хэрхэн нөлөөлснөөс хүний дотоод бүтэц сэтгэл санаа, оюун ухаан түүний дотор цусны бүлэгтэй холбон үздэг аж.

Талст үүсэх нь байгалын ховор үзэгдлийн нэг бөгөөд орчин тойронтойгоо энергийн солилцоо хийдэг нь улам бүр эргэлзээгүй болсоор байгаа ажээ. Ийнхүү орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшингээс авч үзвэл эрт дээр үеэс эхлэн хүмүүс эрдэнийн чулууны увдис ба эмчлэх чанарт итгэсээр ирсэн нь ердийн нэг мухар сүсгийн шинжтэй биш болох нь улам бүр тодорхой болсоор байна.
Д. Догсмаа
Эх сурвалж: sonin.mn

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор /Presentation/








Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор /Танилцуулга/
2010 оны 1 дүгээр сар

  • Агуулга
  • Монгол Улсын зээлийн үнэлгээ
  • Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого / ҮХЦБ /
  • Стратегийн орд газрууд
  • Дэд бүтцийн хөгжил
  • Аж үйлдвэрийн цогцолбор
  • Аж үйлдвэрийн цогцолборын эдийн засагт үзүүлэх нөлөө

2011-02-20

1100 км төмөр зам барих тусгай зөвшөөрлийг гардууллаа

Шинэ төмөр замын трасс  батлагдаад  сар гаруй  хугацаа  өнгөрч байгаа билээ. Харин өнөөдөр Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг МТЗ төрийн өмчит хувьцаат компаниийн захирал Б.Батзаяад Төмөр замын газрын дарга Т.Батболд гардуулж өглөө. Тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцлоо.


Манай улс төмөр замын суурь бүтцийн эхний vе шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зvvнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км  замыг барихаар болсон. Уг ажлын  хүрээнд Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч дээрх чиглэлийн төмөр замын суурь бvтэц барих ажлыг МТЗ төрийн өмчит хувьцаат компанид олгоод байгаа.

Тэрчлэн,  энэ чиглэлд тавигдах төмөр замын нарийвчилсан чиглэл буюу трасс батлагдсан, харин  одоо нарийвчилсан ТЭЗҮ,  геологи, геодезийн ажлууд хийгдэж байгаа.

Энэ хавраас барилгын ажил нь эхлэх дээрх чиглэлийн замын тендер зарлах, барилгын ажил гүйцэтгүүлэх гээд  холбоотой бүх  ажилд МТЗ төрийн өмчит хувьцаат компани   Монгол Улсыг төлөөлж ерөнхий захиалагчаар оролцоно.  Улмаар, энэ чиглэлийн замаар манай ашигт малтмалын баялаг гадаад зах зээлд хүрнэ. Тиймээс манай экспортын ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд өнгөрөгч оны сүүлээр ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

Тиймээс  тарифын хөнгөлөлтийн  тал дээр  тохиролцоонд хүрэх боломж өндөр гэдгийг салбарын сайд хэлж байна.
Эх сурвалж: www.shuud.mn

2011-02-16

Монголын нүүрс дэлхийн шинэ тоглогч болно


Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч уриатай “Coal mongolia-2011” олон улсын чуулга уулзалт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. Чуулга уулзалт дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг авчрах, Монголын нүүрсийг дэлхийн зах зэлд хүргэх, үүнд төр засгаас үзүүлэх бодлого чиглэлийг тусгах гурван талын хэлэлцээрийг нэг дор цогцлоох зорилготой.

Арга хэмжээг www.mining.mn сайт ерөнхий зохион байгуулж байгаа болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байна. Тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Чуулга уулзалт үндсэн болон салбар хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үндсэн хуралдаан нь “Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт”, “Нүүрсний зах зээл ба гадаад худалдаа” зэрэг сэдвийг хамрах бол салбар хуралдаанаар нүүрсний хайгуул олборлолтын техник, технологи, нөхөн сэргээлт зэрэг сэдвээр болох ажээ.

Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдыг татах зорилготой уг чуулга уулзалтад 403 байгууллагын 450 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Нийт оролцогчдын 35 орчим нь Хятад, Австрали, Канад, Герман, БНСУ, ОХУ-ын төлөөлөгч байгаа гэнэ.
Б.СҮРЭН

Эх сурвалж: mininginvestment.mn

Коксжих нүүрсний нөөцийг илрүүлжээ


Монголд нүүрсний хайгуул хийж буй “Хүннү коал” компанийн “Цант уул” төслийн ажилд ахиц гарсан талаараа албан ёсоор мэдээлжээ. Өрөмдлөгийн явцад дээрх хайгуулын талбайд коксжих нүүрсний арвин нөөц байгааг илрүүлсэн аж. Эхний ээлжинд 50-100 сая тоннын нөөц баталгаажуулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд цаашид хайгуулаа эрчимжүүлэхээ тус компанийн удирдлага мэдэгдсэн байна.
Өрөмдлөгийн ажлын эхний үр дүнгээс үзэхэд “Цант уул” төслийн талбайд Тавантолгойнхтой ижил чанарын нүүрс байгаа нь тогтоогдсон гэнэ. Ойрын дөрвөн жилийн хугацаанд гурван нүүрсний уурхай ашиглалтад оруулах зорилго бүхий “Хүннү коал” компани нь “Цант уул” төслийн 90 хувийг эзэмшдэг аж. Тавантолгойгоос 40 км-ийн зайд орших дээрх хайгуулын талбай 69 мянган га газрыг хамардаг юм байна.   
Ж.ГЭГЭЭ
Эх сурвалж: mininginvestment.mn

2011-02-15

Эрдэнэс-Тавантолгойн ХК хувьцаа эзэмших данс нээж байна.

Эрдэнэс-Тавантолгойн ХКомпанийн хувьцааг энэ оны 1-р улиралд багтаан иргэдэд эзэмшүүлэхээр засгийн газраас шийдвэрлэсэнтэй холбогдуулан хувьцаа эзэмших иргэд байгууллагын данс нээж байна. Танд 2 хон сарын хугацаа үлдлээ. Иргэн бүрт 550 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Харин байгууллагад 30000 орчим хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдахаар шийдвэрлэсэн. Цаашид ч энэ компанийн хувьцаа өсөх бөгөөд эдийн засагчдын таамаглалаар 10 дахин өсөх боломжтой юм. Иймд та яаралтай дансаа нээлгэнэ үү. Иргэн тус бүрт данс нээлгэх тул доорхи материалыг бүрдүүлж ирнэ үү

Бүрдүүлэх материал нь
Иргэн:
1. Иргэний үнэмлэх
2. Хүүхдийн төрсөний гэрчилгээ эцэг эхийн иргэний үнэмлэх
3. Гарын үсгийн баталгаа /”ҮЦТТТХТ”ХХК-ийн баталсан маягтаар наториатоор батлуулсан/
4. Өөрийн биеэр ирэх боломжгүй иргэдийн хувьд наториатоор батлуулсан итгэмжлэл
5. Данс нээлгэх хураамж
Шинэ данс бол -5000 төг
Хуучин дансанд холболт хийхэд -1500 төг

Аж ахуйн нэгж:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /наториатоор батлуулсан/
2. Данс нээлгэхийг хүссэн албан бичиг
3. Данс захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
4. Данс захиран зарцуулах эрх олгосон тухай ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр
5. Данс захиран зарцуулагчийн гарын үсгийн баталгаа /”ҮЦТТТХТ”ХХК-ийн баталсан маягтаар наториатоор батлуулсан/
6. Данс нээлгэх хураамж -50000 төг

Хаяг: МАСДАК ХХК “САРНЫ ТИТЭМ ҮЗЭСГЭЛЭН” ХХК-ИЙН БАЙР ХҮЗҮҮВЧИЙН ХЭСЭГ
/хуучнаар Үзэсгэлэн выставка/
Утас 88186129, 99881008, 99221664
Хэрэв 10 дээш хүний данс нээлгэх бол дуудлагаар очиж данс нээж өгч болно.

Эх сурвалж: Tsag.mn

Сайн байна уу?


Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! 

Энэхүү блог нь Ашигт Малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр суралцдаг оюутнуудыг нэгтгэх зорилготой бөгөөд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хоорондын харилцаа холбоог сайжруулахад чиглэн ажиллах болно.

Мөн эрдэс боловсруулалттай холбоотой бүхий л мэдээллийг оюутнуудад хүргэхэд гол зорилгоо хандуулах юм. 
Ямар төрлийн мэдээлэл авах талаархи санал хүсэлтээ доорхи хаягаар nyamaa200822@yahoo.com мөн comment хэлбэрээр үлдээж болно.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More