This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

2011-03-26

Нүүрсийг баяжуулах технологийн судалгаа

Нүүрсийг баяжуулах технологийн судалгаа
Нүүрс баяжуулах технологийн хөгжлийн өнөөгийн байдал
Нүүрсийг баяжуулах гол чиг зорилго нь нүүрсэн дэх органик бус механик хольцийг цэвэрлэх таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрсийг баяжуулах нь тээвэр, цахилгаан станцуудын нүүрс ангилах, үнс зайлуулах үйл ажиллагааны зардлыг ихээхэн буруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх зэрэг боловсруулах үйлдвэрийн зайлшгүй техникийн нөхцөл болох ёстой юм.
Нүүрсний баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын бүтээгдэхүүнүүд (баяжмал, хагягдал, завсрын бүтээгдэхүүн) дахь технологийн үзүүлэлтүүдийг тухайн бүтээгдэхүүн дахь үнсний агуулгаар тооцдог.
Нүүрсний баяжигдах чанарын фракцийн шинжилгээг үндэслэн баяжицийн онолын муруй байгуулж (Анригийн муруй, М-муруй г.м) завсрын бүтээгдэхүүний гарцийн хэмжээгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл завсрын бүтээгдэхүүний гарц хэдийн чинээ бага байна нүүрс нь амархан баяжигддаг гэж үздэг. Нүүрсний дулааны гол үзүүлэлт болох илчлэгийн хэмжээ нь түүн дэх үнсний агуулгаас шууд хамаардаг.
Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах (1тн нүүрсэнд 100-200орчим литр ус хэрэглэдэг) ба усны эх үүсвэр хомс бүс нутагт хуурай аргыг хэрэглэдэг.
Нүүрсний хуурай аргаар баяжуулах техник, технологи өнгөрсөн зууны дунд үед нилээд эрчимтэй хөгжиж АНУ гэхэд л 1965онд 25сая.тн нүүрснийг хуурай аргыг хэрэглэн боловсруулж байсан байна. Мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байжээ. Мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байсан мэдээ байдаг ажээ.
Гэсэн хэдий ч өнөөдөр гравитацийн аргаар баяжуулах (угаах арга нь) нойтон арга нь нүүрсийг боловсруулах үндсэн технологи төдийгүй цаашид ч удаан давамгайлах технологи байсаар байх болно.
Нүүрсний томоохон үйлдвэрлэгч болох Хятад, АНУ, Австрали, Энэтхэг зэрэг улсуудад өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр мөн шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийг боловсронгуй болгож байна.
Нүүрс баяжуулалтын техник, технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг энэ салбарт тэргүүлэх орнуудын жишээн дээр авч үзье.

БНХАУ: Нүүрс баяжуулалтын техник, технологи шинэ шатанд гарч байгаа бөгөөд өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэрүүд олноор баригдаж өмнө нь ашиглалтандорсон баяжуулах үйлдвэрүүдийн техник, технологийг боловсронгуй болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Өнөөгийн байдлаар Хятад улсад 2000-аад (дэлхий дээр нийтдээ 2400гаруй нүүрс баяжуулах үйлдвэр ажилладаг) нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа ба эдгээрийн бараг 390гаруй нь жилийн хүчин чадлын хувьд 45000тн-оос хол давжээ. Эдгээр баяжуулах үйлдвэрүүд нь Хятад улсын олборлож буй нийт нүүрсний 38%-ийг баяжуулдаг байна.
Хятад улс анх 1956онд өөрийн төсөл, хүчээр анхныхаа нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж байсан бол өнөөдөр гэхэд жилд 21сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай асар том Anjialing баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна.
Хятадын үйлдввэрүүдийн гол технологи нь нүүрсийг +13мм, -13+0.5мм, 0-0.5мм гэсэн бүхэллэгийн ангид урьдчилан хувааж том ширхэглэлтэй нүүрсийг (-150(250)+13мм) тунаах машинаар, дунд бүхэллэгтэй (-13+0.5мм) нүүрсийг гол төлөв хүнд орчны сепаратор, гидроциклоноор харин нүүрсний шламыг (+0.5-0мм) флотацийн аргаар баяжуулалж байна.
Өнөөдөр баяжуулалтын аргын 60орчим хувийг тунаах процесс хэрглэж байгаа хэдий ч тунаах машиныг орчин үеийн хүнд орчны сепаратор, гурван бүтээгдэхүүнт хүнд орчны гидроциклон зэрэг орчин үеийн техник, технологиор солих чиглэлийг баримталж байгаа юм.
Нөгөө талаас нүүрсийг хуурай аргаар баяжуулах судалгаа-шинжилгээний болон шинэ техник зохион бүтээх ажлыг эрчимтэй явуулж байгаа ба нүүрсийг хуурай аргаар байжуулах FGX маягийн төхөөрөмжийг уурхайнуудад амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Ер нь дэлхийд ийм төрлийн агаарын тунаах машиныг хэрэглэгчдийн хүртээл болгож байгаа хэдхэн компаниуд байдаг ба үүний нэг нь Хятадын уул уурхайн төнөг төхөөрмжийн Шенжоү компани юм. Мөн нүүрсийг хуурай аргаар баяжуулах агаарын тунаах машин үйлдвэрлэдэг Германы All minerals зэрэг томоохон компаниуд байна.

ОХУ: Нүүрсний баялаг/нөөц, үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүр ордог бөгөөд одоогийн байдлаар 236уурхай (үүний 97 нь далд, №”% нь ил уурхай) үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ 42нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн 85% 1990оноос өмнө ашиглалтад орсон. 2005оны мэдээгээр нийт коксждог нүүрсний 92%-ийг, эрчим хүчний нүүрсний 13%-ийг баяжуулдаг байна. Эдгээр үйлдвэрүүдэд хүнд орчинд баяжуулах арга (53%), тунаах процесс (30,1), флотаци (9%), мушгиат сепаратор, баяжуулах ширээ зэрэг бусад гравитацын аргууд (6,6%), пневматик буюу хуурай баяжуулалтын аргыг (1,2%) хэрэглэж байна.
ОХУ-ын үйлдвэрүүдийн хувьд нунтаг нүүрсийг баяжуулах технологийн боловсронгуй болгох асуудал чухал байгаа ба үйлдвэрийн усгүйжүүлэх процесст шинэ техник технологи, ялангуяа орчин үеийн орчин үеийн өндөр үелзэлтэй усгүйжүүлэх шигшүүр, даралтад фильтр, өндөр үр ашигтай өтгөрүүлэгч зэргийг нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх нь ойрын зорилт гэж үзэж байна. 
Хятад болон Оросын нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн нийтлэг технологийн схемийг доорхи зурагт үзүүлэв.
1-р зураг. Хятад, Оросын нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

АНУ: Жилд 1млрд гаруй нүүрс олборлодог ба нийтдээ 265 нүүрс байжуулах үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүдийн бараг 30% нь цагт 1000тонноос дээш нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрүүдэд хэрэглэгддэг нийтлэг технологийн схемийг зурагт үзүүлэв. Өөрөөр хэлбэл том ширхэгтэй (+10мм) нүүрсийг хүнд орчны сепаратороор, дунд бүхэллэгтэй (-10+1мм) нүүрсийг хүнд орчны гидроциклон, жижиг бүхэллэгтэй (-1+0,15мм) нүүрсийг мушгиат сепаратор, харин нунтаг (-0,15+0мм) нүүрсийг орчин үеийн баганан флотацийн (Микросель КоалПро гэх мэт) машин хэрэглэн баяжуулж байгаа бөгөөд АНУ-ын орчин үеийн баяжуулах үйлдвэрүүдийн технологийн нэг онцлог нь жижиг бүхэллэгтэй нүүрсийг баяжуулахад мушгиат сепараторыг өргөн хэрэглэдэгт оршиж байгаа ба өмнө нь фракцийн (-1+0,15мм) нүүрсийг баяжуулахад устай орчинд ажилладаг гидроциклоныг (water only hydrocyclone) түлхүү хэрэглэдэг байсан. 
2-р зураг. АНУ-ын нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

Австрали: Нийт 70гаруй орчин үеийн нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа ба тэдгээрийн бараг хагас нь 1000тн/ц-аас дээш хүчин чадалтай. 2004оноос хойш 350-1200тн/ц-ийн хүчин чадалтай 10-аад баяжуулах үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулах, ажиллаж байгаа үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг өргөтгөхөөр төлөвлөж байна. Австрали нүүрс баяжуулах үйлдвэрүүдйин нэг онцлог нь нүүрсийг 50мм орчим бутлаж, 0,5-1мм-ээс дээш бүхэллэгтэй хэсгийг хүнгд орчины гидроциклон, харин 0,5-1мм-ээс доош бүхэллэгтэй нунтаг нүүрсийг Жексоны хорго, Микросел, TBS, PNEUFLOT зэрэг орчин үеийн дэвшилтэд флотацийн арга техникийг хэрэглэн баяжуулж байна. Эрчим хүчний болон металлургийн зориулалттай нүүрсийг баяжууладаг Австралийн үйлдвэрүүдийн нийтлэг технологийн схемийг доорхи зурагт үзүүлэв.
3-р зураг. Австралийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

2011-03-22

Уул уурхайн чиглэлээр 2000 орчим оюутан суралцаж байна


Монгол Улсын уул уурхайн салбарт 31.9 мянган хүн ажилладаг гэсэн статистик мэдээлэл бий. Улсын хэмжээнд 142 их, дээд сургуульд 13977 оюутан суралцдагаас уул уурхайн чиглэлээр 2000 орчим оюутан суралцаж байгаа ажээ.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Уул уурхайн их сургуулиас гадна МУИС, ХҮДС, Улаанбаатар дээд сургуульд уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Дээрх сургуулиуд уул уурхайн уламжлалт мэргэжлүүдээс гадна чухал шаардлагатай гидрометаллурги, геотехнологи, уурхайн экологи, газрын менежмент мэргэжлээр өнгөрсөн оноос элсэлт авч эхэлжээ.

2011-03-19

ПОЛЬШ, УНГАР, УКРАЙН, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

 
ПОЛЬШ, УНГАР, УКРАЙН, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАД
ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/, Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/, Украйн Улс, Бүгд Найрамдах Румын Улс /БНРУ/, Бүгд Найрамдах Болгар Улс /БНБУ/, Бүгд Найрамдах Хорват Улс /БНХУ/-д оюутан, магистрант, докторант, мэргэжил дээшлүүлэгчдийг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Үүнд:

·      БНПУ-д 20 оюутан (байгалийн ухаан-3, биотехнологи-2, уул уурхайн инженер-5, механик инженер-3,  барилгын инженер-3, эрчим хүчний инженер-2,  үйлдвэрийн эдийн засаг-2);  2 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр)

·      БНУУ-д А категориор 2 оюутан (анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 оюутан (биотехнологи-1, геофизик-1, эдийн засаг-1), мөн БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 магистрант, 1 докторант, 2 мэргэжил дээшлүүлэгч; ·      Украйн улсад 5 оюутан (автозамын инженер-3, хэмжилзүйч инженер-2);
·      БНРУ-д 2 оюутан (инженер, технологи-2), 1 магистрант, 1 докторант;
·      БНБУ-д 1 оюутан (инженер, технологи-1), 1 докторант;
·      БНХУ-д 1 магистрант, 1 докторантыг тус тус сонгон шалгаруулж, тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

Тавигдах шаардлага
Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийнэ.  Их сургууль  нэг  хуваарь  дээр 6 хүртэл,  дээд сургууль,  коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрантурт суралцахыг хүсэгчид нь суралцах чиглэлээрээ 3,0-аас доошгүй голч дүнтэй бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны, мэргэжил дээшлүүлэхийг хүсэгчид нь бакалавраас доошгүй зэрэгтэй Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 10.00-17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; Дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; БНПУ, БНРУ, БНБУ, БНХУ-д суралцахыг хүсэгчид англи хэлний мэдлэгийг батлах сертификат; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт нь англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө.
Мэргэжлийн чиглэл Шалгалт
1 Байгалийн ухаан, Уул уурхайн инженер, Механик инженер, Барилгын инженер, Эрчим хүчний инженер, Геофизик, Эдийн засаг, Автозамын инженер, Хэмжилзүйч инженер, Инженер Математик
2 Анагаах ухаан, Биотехнологи, Нанотехнологи, Технологич инженер Хими

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 3 дугаар сарын 31-ний өдрийн 12.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн шалгалтыг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг болон сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно.

Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Харин Украйн улсад хэлний бэлтгэлд суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгодоггүй болно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

From: http://www.mecs.gov.mn/article-503.mw

Эх сурвалж

ГАДААДАД УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

ГАДААДАД  УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ,  ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА.
“Монгол улсын уул уурхайн үндэсний тэргүүлэгч  “Монголын  Алт”  (МАК)  ХХК нь  улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын их, дээд сургуулиудад тэргүүний оюутан залуусыг сургаж ирсэн уламжлалтай.
Манай компани 2011-2012 оны хичээлийн жилд уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа, орос, англи хэлний өндөр мэдлэгтэй, шилдэг 4 оюутныг Гадаадад уул уурхайн мэргэжлээр их, дээд сургуульд   суралцуулна.
Тавигдах шаардлага: Уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа 1- 2-р курсын оюутан,  голч дүн 3,4-с дээш, орос хэл дээр хичээлийг бүрэн хэмжээнд ойлгон суралцах чадвартай. Цааш унших
Бүрдүүлэх материал:
-       Товч анкет ( Маягтыг  компанийн төв оффисоос ирж авах буюу  www.mak.mn сайтнаас татаж  авах )
-       Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
-       Цээж зураг нэг хувь
-       Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт
-       Сургуулийн тодорхойлолт
-       Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал
-       Эссе / өөрийн зорилго, ирээдүйн төлөвлөгөөний тухай, 500-с доошгүй үгтэй, орос хэл дээр /
-       Орос хэлний мэдлэгийн төвшинг илэрхийлэх баримтууд
-       Шагнал, амжилтыг гэрчлэх баримтууд
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд материалаа бүрдүүлэн 2011 оны 03-р сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө “Сонгон шалгаруулах ажлын хэсэгт” гэж хаяглан  Компанийн төв оффист дугтуйнд битүүмжлэн авчирч өгөх буюу дараах шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Жич: Гадаадад уул уурхайн чиглэлээр суралцахаар эрх авсан болон суралцаж байгаа оюутнууд мөн хандаж болно.
Вэб хуудас:   www.mak.mn,   
Е-мейл хаяг:   surgalt@mak.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,    
Утас: 455785, 99122025
Компанийн төв оффис:  “Монголын  Алт” (МАК)  ХХК,  Бөхийн өргөөний зүүн урд, 84-р сургуулийн урд
Шуудангийн хаяг:  УБ, 210348-а, Ш/Х-237

 Эх сурвалж

2011-03-17

16 улсад 800 гаруй оюутан тэтгэлгээр суралцана

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Мон­гол Улсаас гадаадын улс оронд бакалавр, магистр, докторын түвшинд 2011-2012 онд Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах талаар БСШУ-ы сайд Е.Отгонбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд боловсролын сапбарынхантай уулзахдаа гадаадын улс оронд суралцаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийг олон нийтэд ил тод нээлттэй зарлаж байх үүрэг өгсний дагуу ийнхүү мэдээлэл хийж байна гэв.

Улс улсын тэтгэлэгт хөтөлбөр янз бүрийн хугацаатай байдаг. Одоогийн байдлаар нэлээд олон улсын тэтгэлэг зэрэг зарлагдаж байгаа юм байна. БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 50 бакалаврын тэтгэлэг нэмжээ. Нийт 95 тэтгэлгийн шалгалт 3 дугаар сарын сүүлээр эхлэх ажээ. Тэтгэлэгт хамрах болзлыг хангасан суралцагчид БСШУЯ-нд бүртгүүлж, БНХАУ-ын ЭСЯ сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажээ.

Мөн тавдугаар сард ӨМӨЗО-нд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт 100 бакалавр, 120 магистр, докторантын тэтгэлэг олгожээ. Польш, Унгар, Украин, Румын, Болгар, Хорват зэрэг оронд тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Эдгээр оронд энэ хичээлийн жилд 45 оюутан сурах бөгөөд 33 нь бакалавр, 4 нь магистр, 6 докторант, 2 мэргэжил дээшлүүлэгч сурахаар зарлаж байна.

Турк улсын Засгийн газрын тэт­гэлэгт 20 бакалавр, 10 магистр, 10 докторант сургах бөгөөд тус улсын Засгийн газрын нэмэлт хөтөлбөрөөр 55 бакалаврын оюутан сургах сонгон шалгаруулапт болох юм. Чехэд суралцагчдын бүртгэл дуусч 28 оюутны материал тус улсын боловсролын яаманд хүргэгджээ. БНЭУ-д сурапцах оюутны сонгон шапгаруулаптыг тус улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан. 20 бакалавр, 10 магистр сонгогдоно. 3,4 дүгээр сард ОХУ-ын тэтгэлгийг зарлана.

ОХУ-аас тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмж 30 болгожээ. 4дүгээр сард Вьетнам, Лаос, Куба улсад сурах тэтгэлэгт сонгон шалгаруулалт болно. Нийт энэ хичээлийн жилд дэлхийн 16 оронд 813 оюутан сурапцах урьдчилсан дүн гарчээ. Үүнээс гадна БСШУЯ сургалтын төрийн сангаар магистр, докторын сонгон шалгаруулалт зарлана. Энэ шалгаруулалт 5 дугаар сард болох гэнэ.
Энэ жил дэлхийн топ сургуулиудад суралцах бака­лаврын түвшний хүүхдүүдийг санхүүжүүлэхээр улсын төсөвт суусан гэлээ. Шууд гэрээгээр сурч буй оюутнуудад сургалтын төрийн сангаас санхүүжүүлж ХБНГУ-ын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, АНУ-ын Альяскийн их сургуульд тодорхой тооны оюутан сургахаар сонгон шапгаруулалт зарлаж буйгаа дуулгав.

Нэлээд олон орны Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байгаа учраас тухайн суралцагчид тавих шаардлага, журмыг БСШУЯ-ны вэб сайтаас дэлгэрэнгүй үзэхийг сайд сануулав.

Эх сурвалж

Монголд зэс, алт, молибдений шинэ орд илэрлээ

МОСКВА. /РосИнвент/. Мон­гол дахь алт, зэсийн Оюутолгой орд газраас холгүй газраас зэс, алт, молибден агуулсан орд газар илрүүлснээ Канадын Айвенхоу Майнз болон дэлхийн уул уурхайн томоохон олборлогч Би-Эйч-Пи Биллитон компани мэдээлжээ.

Шинэ орд газрыг Хойд улаан хад гэдэг бөгөөд Айвенхоу болон Би-Эйч-Пи Биллитон хамтарсан үйлдвэрийн бүсэд оршиж байна. 2005 онд байгуулагдсан ут үйлдвэрийг дээрх хоёр компани эрх тэгш нөхцөлөөр эзэмшдэг юм.

 «Хойд улаан хадыг нээсэн нь Оюутолгой орчимд зэс, алт агуулсан газар олон байгааг нотолж байна» гэжАйвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фридланд мэдэгджээ. Одоо байгаа мэдээллээр бол, Оюутолгойгоос хойш 10 километр зайтай орших Хойд улаан хад орд газрын зэсийн агууламж ньдунджаар 0,9-2,4 хувь, аптных 0,1-0,25 гр/т, молибденых 0,03-0,15 хувь байна.

Үүний сацуу Айвенхоу болон Би-Эйч-Пи компани Монголын Засгийн газартай гурван жилийн хугацаанд геологи, хайгуулын үйл ажиллагааявуулах зөвшөөрол авах тухай урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг 2013 оны зургадугаар сарын 30 гэхэд бэлэн болгох талаар ут тохиролцоонд тусгасан байна.

Айвенхоу Майнз компани нь Монголоос гадна Казахстан, Австрали улсуудад өнгөт болон үнэт металлын орд газруудтай юм. Тус компани нь Рио Тинто ком-панитай хамтран алт, зэсийн Оюу­толгой орд газрыг ашиглаж байна. Би-Эйч-Пи Биллитон нь Австрали, ӨАБНУ болон Их Британид төвтэй, дэлхийд хамгийн том уул, уурхайн компаниудын нэг юм.

 Эх сурвалж

Mozilla firefox-д хурд нэмэх арга

Mozilla-г хэрхэн хамгийн дээд хурдаар нь ажиллуулах талаар зөвлөмж хүргэж байнй. Дагаад хийх юм бол хурд нь дор хаяж 2 дахин нэмэгдэх болно шүү.
1.
Хаягийн мөрөн дээрээ about:config гэж бичээд ENTER дар.
2. Filter search bar
буюу шүүлтүүр дээр нь network.http.pipelining гэж бич. Тэгээд дээр нь double click (хулганаа 2 дарах) хийж утгыг нь true болгож өөрчил.
3.
Шүүлтүүр дээрээ network.http.pipelining.maxrequests гэж бичээд утгыг нь 8 болго.
4.
Шүүлтүүр дээрээ network.http.proxy.pipelining гэж бичээд true болго.
5.
Шүүлтүүр дээрээ network.dns.disableIPv6 гэж бичээд true болго.
6. about:config
цонхныхоо хаана нь ч хамаагүй хулганыхаа баруун товчийг дараад new > boolean сонгоод нэрэн дээр нь content.interrupt.parsing гэж өгөөд утгыг нь true болго.
7.
Мөн new > integer сонгоод нэрийг нь content.max.tokenizing.time гэж өгөөд утгыг нь 2250000 болго.
8.
Мөн new > integer сонгоод нэрийг нь content.notify.interval гэж өгөөд утгыг нь 750000 болго.
9.
Мөн new > boolean сонгоод нэрийг нь content.notify.ontimer гэж өгөөд утгыг нь true болго.
10.
Мөн new > integer сонгоод нэрийг нь content.notify.backoffcount гэж өгөөд утгыг нь 5 болго.
11.
Мөн new > integer сонгоод нэрийг нь content.switch.threshold гэж өгөөд утгыг нь 750000 болго.
12.
Мөн new > integer сонгоод нэрийг нь nglayout.initialpaint.delay гэж өгөөд утгыг нь 0 болго. Тэгээд Firefox гараад дахин ачааллуул. За ингээд л боллоо. Илүү хурдан Firefox-той болсонд баяр хүргэе.

2011-03-16

Тайваны тэтгэлэг-Оюутнуудад

Тайван-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олгож буй Тайваны боловсролын сангийн тэтгэлэг нь Их дээд сургуульд суралцаж буй амьдралын боломж тааруу, сурлага сахилга бат сайтай, тэргvvний оюутнуудыг дэмжих, цаашид єєрийн орны Их дээд сургуулиудад суралцуулахад нь дэмжлэг vзvvлэх зорилгоор олгодог тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй, болзол хангасан оюутнууд сургуулийнхаа Сургалтын албанд бүртгүүлж, материалаа бүрдүүлж өгнө үү.



http://must.edu.mn/beta3/notice715
Munkhzul Ochirbat posted in КтМС.
Тайваний тэтгэлэг гэнээ. Дэлгэрэнгүй мэдээллийг нь олж аваад бас хамтрагдвал зүгээр л юм шиг байна
The Mongolian University of Science and Technology, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургу
must.edu.mn
The Mongolian University of Science and Technology, education, online courses, Online Education Degrees, Degree Program, Online Degree Programs, Online University Degrees, opencourseware, MIT OCW, courseware, MIT opencourseware, Free Courses, class notes, class syllabus, class materials, tutorials,

Эх сурвалж

“Монголын Алт” (МАК) ХХК тэтгэлэгт хөтөлбөр

http://www.mak.mn/ – “Монголын Алт” (МАК) ХХК uul uurhaigaar gadaadad suraltsah Mongol oyutnuudiig sanhuujuulehiin bxaa, sonin deer garchij, site-n deer n’ yu ch alga. oorsdoo teed holbogdood uzkw yu dee. Gadaaddaa uul uurhaigaar surch bgaa baij bas bolno genee. Buhiin orgoonii zuun uragshaa l yum shig bn.

Төв офисс
Монгол Улс, Улаанбаатар хот, 210349
Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол
14-р байшин, Шуудангийн хайрцаг 237
Утас: 455882, 450199, 455785
Факс: 458075
Электрон шуудан: mak@mak.mn
Нүүрсний худалдааны асуудлаар харилцах: sales@mak.mn
Хүний нөөцийн чиглэлээр харилцах: hr@mak.mn
Төлбөр тооцооны асуудлаар харилцах: finance@mak.mn
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлаар: public@mak.mn

БНХАУ-д 175 оюутан суралцуулаx тэтгэлэг

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 175 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 45 (21 бакалавр, 24 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага
1/Бакалавр:
Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад зохих зэрэг /2009 хүртэлх оны шалтгалтын 4 ба түүнээс дээш, 2010 оны шалтгалтын 3 ба түүнээс дээш/ авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.
 
2/Мэргэжил дээшлүүлэгч:
-Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны;
-Докторант: магистр зэрэгтэй, 3.0-аас доошгүй голч дүнтэй, 40 хүртэлх насны;
-Жирийн мэргэжил дээшлүүлэгч: мэргэжлийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насны;
-Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэгч: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.
Өмнө нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр.Бүртгэл
1/ Бакалавр:
Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 40 хүртэл, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 25 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 3000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь 2011 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж, бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:
·      Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
·      Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
·      Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;
·      Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээний эх хувь;
·      Шалгалтын хураамж 3000 төгрөг.
 
2/ Мэргэжил дээшлүүлэгч:
Доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:
·      Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
·      Ажил байдлын тодорхойлолт;
·      Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
·      БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт,
·      Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);
·      Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана);
·      Шалгалтын хураамж 5000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна. Шалгуулагчдын математик, хятад хэл, англи хэлний мэдлэг, чадварыг нэгдсэн тестээр шалгаж, дүгнэнэ.
Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс дээрх шалгалтыг 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт авна. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан хүмүүсийг ярилцлагад оруулна.
Шалгалтын дүн болон ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрс болон  ярилцлагын цагийн хуваарийг 3 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Ярилцлагад орохдоо дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч болон мэргэжил дээшлүүлэгч нь бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материалуудыг эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 4 дүгээр сарын 6-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Инженер, технилоги, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, анагаах ухаан болон хятад хэлний багш мэргэжлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтанд давуу эрх эдэлнэ. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

 Эх сурвалж

2011-03-15

Оюутолгойн ойролцоо шинэ орд нээжээ


“Айвенхоу майнз” компани  Оюутолгойн орд газрын ойролцоо алт, зэс, молебдины орд шинээр нээснээ мэдэгджээ. Одоогоор “Оюутолгой” дэлхий дээрх алт, зэсийн хамгийн их нөөцтэй ордод тооцогдож байгаа юм. “Айвенхоу майнз”  Оюутолгойн орд газрын хувьцааны  66 хувь, Монголын засгийн газар 24 хувийг эзэмшдэг. Улаанхад нэртэй газарт нээсэн уг шинэ орд газрын хайгуулын лицензийг Ivanhoe, BHP зэрэг компаниуд хамтран эзэмшдэг. BHP  Улаанхадад хайгуул, шинжилгээ хийхэд найман сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд “Айвенхоу майнз”-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу  50 хувийг нь эзэмших эрхтэй гэнэ. Уул уурхай, ашигт малтмал олборлолтын аварга  Их Британи, Австралийн  Рио Тинто групп “Айвенхоу майнз”-ын дийлэнх хувьцааг эзэмшдэг.

“Айвенхоу майнз”-ын гүйцэтгэх захирал Роберт Фрейдланд “Шинээр нээгдсэн Улаанхадын орд Оюутолгойн ордоос хойш гурван км зайд буюу нийт 23 км үргэлжлэх газарт байгаа бөгөөд Оюутолгойн нөөцөөс ялгаагүй алт зэсийн баялаг нөөцтэй” гэжээ. Улаанхадын ордыг ашиглах бэлтгэл ажил болон үргэлжлүүлсэн судалгаа шинжилгээ хийхэд гурван жил шаардлагатай гэж “Айвенхоу майнз” болон BHP-ын хооронд байгуулсан урьдчилсан гэрээнд заасан аж.
 

”Германы боловсрол” үзэсгэлэн гаргана



Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Германы Эрдмийн солилцооны алба, Гадаад орнууд дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв, Герман улсын Элчин сайдын яам, Гёте институтын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол-Германы гүүр төрийн бус байгууллага хамтран энэ сарын 19-нд “Германы боловсролын яармаг”-ыг зохион байгуулах болжээ.

Үзэсгэлэн яармагийг Хүүхдийн номын ордонд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ аж. Энэ үеэр оюутан залууст Герман улсын их, дээд сургуулиудад суралцах тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой байдаг, герман хэл сурснаар ямар боломж бололцоо нээгдэх вэ.  Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Герман улсын дунд болон их, дээд сургуулийн боловсролыг Монголд эзэмших боломж нөхцөл, Засгийн газрын 250 дугаар тогтоолоор батлагдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадад өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа залууст мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөгөө өгөх, улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар мэргэжилтнүүд мэдээлэл өгөх гэнэ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More