This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

2011-04-28

Нүүрсийг гүн боловсруулах нь Монгол улсын ирээдүйн зорилго

Ашигт малтмалын баяжуулагч-инженер(MSc). МАМБХ, АНУ-ын Уулын инженерүүдийн нийгэмлэгийн(SME)гишүүн, Судлаач. ярилцлага

-Таны бичсэн “Нүүрсийг баяжуулах дэлхийн чиг хандлага” нийтлэл манай сонины өмнөх дугаарт нийтлэгдэж байсан. Монголын нүүрс ямар онцлогтой вэ. Хэрхэн боловсруулбал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох бол?
-Манай улс нүүрсээр баян орон. Гэвч бид нүүрсийг бүрэн боловсруулж хараахан чадахгүй байна. Манайд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан , дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.

Дэлхий нийтэд авч үзвэл нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой гэж үзэж байна.

Ямар нүүрсийг хэрхэн боловсруулах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй юм. Нүүрсийг хүрэн нүүрс, чулуун нүүрс гэж ангилдаг. Нөгөө талаас ашиглалтаар нь эрчим хүчний нүүрс, коксждог нүүрс гэх мэтчилэн ангилдаг. Өнөөдөр нүүрсийг угаах, баяжуулах тухай их ярьж байна л даа. Энэ бол зөвхөн механик боловсруулалт. Цаашид нүүрсийг гүн боловсруулалт хийж химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай улсын гол зорилго байх ёстой.

Энэ утгаараа хүрэн нүүрсийг тэр болгон баяжуулах шаардлага үгүй , гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглах ба цаашлаад  брикетлэн үр ашгийг нь дээшлүүлж болдог. Харин коксжих нүүрсний хувьд  механик боловсруулалт хийж (баяжуулж) цаашдын технологийн процессын шаардлагыг хангах нь зүйн хэрэг. Өнөөдөр нүүрсийг баяжуулах талаар манай улсын уул уурхайн компаниуд ярих болжээ. Манай Монголын Алт компани нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг гурван жилийн өмнө Монголд анх удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, одоо  Нарийнсухайтын нүүрсийг нойтон аргаар, хамгийн орчин үеийн техник-технологоор баяжуулахаар төлөвлөж байна. Нүүрсний баяжицыг туршилт судалгааны бааз  манай компанийн хувьд бүрдсэн гэж хэлж болно.

Нүүрсийг баяжуулах нь коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх гэх мэт технологийн процессын урьдчилсан нөхцөл болох ёстой. Тухайлбал коксжуу-лалтын үед гарах дайвар хийг боловсруулан төрөл бүхийн химийн бүтээгдэхүүн гаргадаг. Ер нь ирээдүйд   кокс-химийн үйлдвэр буй болсноор Монгол улсад химийн аж үйлдвэрийн салбар тавигдана гэж ойлгож болно.

-Нүүрсийг баяжуулахад зардал хэр шаардах бол?
-Баяжуулах зардал тийм их биш л дээ. Өнөөдөр дэлхийд 1 тонн нүүрсийг баяжуулахад  ойролцоогоор 0.5-1.5 доллар зарцуулж байгаа байх. Нүүрсний шинж чанараас хамааран нүүрсийг амархан баяжигддаг, эсвэл хэцүү баяжигддаг гэж ангилдаг. Нүүрс баяжуулалтын үед хамгийн өндөр зардалтай хэсэг нь нунтаг нүүрсийг баяжуулах, усгүйжүүлэх байдаг. Өнөөдөр гравитацийн аргын баяжуулалтын гүн, өөрөөр хэлбэл бүхэллэгийн доод хэмжээ -0.125 мм болсон учраас өндөр зардалтай флотацийн арга харьцангүй бага хэрэглэгдэх болсон бөгөөд энэ нь зардлыг бууруулахад гол нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас нүүрсний шламыг баяжуулах орчин үеийн хөөст сепарацийн болон баганат флотацийн үр ашигтай шинэ тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлд нэвтэрсэн. 

АНУ-д бараг 1800-гаад оны сүүлчээр нүүрсийг баяжуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр нүүрс баяжуулалтын салбарт тэргүүлдэг АНУ, БНХАУ, Австрали, ӨАБНУ зэрэг улсуудад энэ төрлийн техник, технологи өндөр хөгжсөн.

-Манайд нүүрс боловсруулах сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүд орж ирж чадаж байна уу?
- Манай компанийн хувьд нүүрсийг хуурай аргаар баяжуулж байна гэж дээр хэлсэн. Ялангуяа ус ховортой бүс нутагт  нүүрсийг хуурай аргаар баяжуу-лах нь нэн тохиромжтой бөгөөд нойтон аргын үйлдвэртэй харьцуулахад хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал маш бага байдаг. Гэхдээ нүүрсийг хуурай аргаар баяжуулахын тулд туршилт судалгааны ажлыг урьдчилан гүйцэтгэсэн байх ёстой. Бид жилд 450 мянган тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах цогцолборыг Хятадын Шенжоу гэдэг энэ салбартаа тэргүүлэгч компаниас оруулж ирсэн. Харин Нарийнсухайтын нүүрсийг баяжуулахад бид дэлхийд алдартай Германы Хумбольд Ведаг фирмийн BATAC тоног төхөөрөмжийг хэрэглэхээр төлөвлөж байна.  Энэ компани 150 гаруй жилийн түүхтэй уул уурхайн тоног төхөөрөмж хийдэг компани гэдгийг манайхан мэдэх байх.  Ер нь уул уурхайн салбарт өндөр үр ашигтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглах нь манай компанийн гол зорилго.

-Нүүрсний хөгжлийн чиг хандлага Монгол руу эргэчихлээ хэмээн дэлхий нийт манай нүүрсний салбарыг сонирхох болж?
-Тийм хандлага байх шиг байна. Энэ нь Тавантолгой мэтийн томоохон ордыг ашиглахтай холбогдож байгаа байх. Нүүрсийг олборлож, боловсруу-лахад  үр ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг хэрэглэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд гадаадынхтай хамтрах асуудал ч байж л таарна. Гэхдээ бид зорилгоо маш тодорхой тавьж, бодлогоо боловсруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид нүүрсээр яг юу хийх гээд байна гэдгээ. Тийм учраас бид нүүрсээ зөв ангилж сурах хэрэгтэй, орд газрынхаа баялаг, нөөцийг зөв үнэлж чаддаг байх хэрэгтэй. Зөвхөн ингэж байж бид мөнгө босгож чадах байх.

-Таныг зэсийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай  гэж сонссон. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэсийн үйлдвэр барина, барихгүй гэж шийдвэр гаргах төвшинд ярих болсон. Манай улсын хувьд зэсийн үйлдвэр барих нөхцөл бүрдсэн болов уу?
 -Энэ их сонирхолтой асуулт . Би өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан. Манай Монголын Алт (МАК) компани Цагаансуврагын  зэс- молбидений ордын ашиглах төслийг хэрэгжүүлж байна. Энэ утгаараа би зэсээс нэг их холдоогүй. Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр байгуулна гээд зарлачихсан. Мэдээж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай хийгээд манай улсын гол хэтийн зорилго байх ёстой. Гэхдээ яг ийм төрлийн үйлдвэрийг барьж байгуулах техник-технологийн, санхүү-эдийн засгийн, худалдааны , байгаль орчны гээд эдгээр нөхцлүүд бүрдсэн үү? Үгүй юу? Өмнө нь зэс хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэрийн төсөл яагаад хэрэгжээгүй билээ гэдгийг ч маш сайн бодолцох хэрэгтэй.

Хамгийн гол нь зэс хайлуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийн асуудал гэж би ойл-гож байгаа.Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ярвигтай гэдгийн хэн хүнгүй мэднэ шүү дээ. Хүхрийн хүчлийг үр ашигтай хэрэглэх нэг схемийг аваад  үзье л дээ. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоридын ордыг олборлож баяжуулаад фосфоритын баяжмал үйлдвэрлэнэ. Түүнийгээ зэс хайлуулах/цэвэршүүлэх үйлдвэр байгаа газарт төмөр замаар тээвэрлэнэ. Зэс хайлуулах үйлдвэрийн хажууд хүхрийн хүчлийн болон фосфорын хүчлийн үйлдвэр байгуулна. Дараа нь  фосфорын бордоо үйлдвэрлэнэ гээд ирэхлээр цомоохон цогцолборын асуудал яригдах юм. Үүнийг байгуулахад их хугацаа, хөрөнгө шаардлагатай, гол нь  хөрөнгийг хэрхэн босгох вэ? гэдэг асуудал.  Нөгөө талаас зэс хайлуулах үйлдвэрийн технологи, байршлыг маш зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд Орхон , Сэлэнгийн сав газар хангайн бүсэд орших Эрдэнэт хотын ойролцоо зэс хайлуулах үйлдвэр барих нь тохиромжгүй гэж үздэг. Энэ талаар манай мэргэжлийн хүмүүс зөв мэргэн шийдвэр гаргах байх.

Баяжуулах үйлдвэрийн усны балансын тооцоог METSIM программаар загварчлах нь

 Баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээ, балансын тооцоог 1812 т/ц хүчин чадалтай   зэс-молибдены хүдэр баяжуулах үйлдвэрийн жишээн дээр  METSIM программын тусламжтайгаар тооцов.

Баяжуулах фабрикийн эргэлтийн ус, цэвэр усны хэмжээ хэрэглэж буй технологи, ялангуяа хаягдлын аж ахуйн технологиос ихээхэн хамаардаг билээ.

Энэхүү жишээн дээр баяжуулалх фабрикийн хаягдлыг өтгөрүүлсний дараа хаягдлын санд хураах орчин үеийн схемийг авч  үзэв.
 Загварыг гүйцэтгэхийн тулд эхлээд  баяжуулалтын схемийг боловсруулан METSIM  программаар туршилтын үр дүнь өгөдлийг ашиглан  материалын балансын тооцоог гүйцэтгэсэн. Үүнд :
1. Хам флотацийн хэсэг (Хуудас 0100)
2. Зэс-молибденыг салгах хэсэг (Хуудас 0200)
3. Хаягдлыг өтгөрүүлэх хэсэг (Хуудас 0300)
4. Зэсийн баяжмалыг усгүйжүүлэх (Хуудас 0400)
5. Молибдены баяжмалыг усгүйжүүлэх (Хуудас 0500)
METSIM программын тооцооны талбарыг дараах зургуудад үзүүлэв.

Тооцооны зарчим, өгөдөл:
- Хүдрийг нунтагласны дараа флотацийн тэжээлийн булингын хатуулаг 33% байхаар тооцож агааржуулах чанд нэмэгдэл цэвэр усыг автоматаар тохируулах байдлаар  хялбарчлав. (Өмнө нь ийм төрлийн үйлдвэрийн бутлалт, нунтаглалтын массын балансыг METSIM программаар хэрхэн загварчлах тухай өгүүлсэн. 2010 оны 6-р сарын 8-ны нийтлэлийг үз). Өөрөөр хэлбэл 1000 -р урсгалд дахь хатуугийн агуулга 33% байхаар цэвэр усны хэмжээг эргэлтийн уснаас хамааруулан автоматаар тооцно (Удирдлага 1 ).
0100-р хуудасд хам флотацийн C-S төрлийн схемийг сонгосон бөгөөд үндсэн флотацийн хаягдал (1004), завсрын флотацийн хаягдал (1017)  нийлээд нийт хаягдал (1018) болж байна. Тооцоогоор хаягдлын гол тоон үзүүлэлтүүд:

Хатуу Q=1773.2 т/цаг
Булинга V=4229.9 м3/ц
Хатуугийн агуулга  T=33.23%

Бидний сонгосон гол зарчим маань хаягдлыг өтгөрүүлж , эргэлтийн усныхаа ихэнх хэсгийг буцааж эргүүлэх явдал билээ.
Энэ тооцооны 0200 р хуудаснаас харж болно. Өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүний хатуугийн агуулгыг T=63% гэж тооцоонд өгсөн. Үүнээс гадна хаягдлын далан дахь усны балансыг хялбарчлан хатуу-шингэнийг ялгах систем байдлаар авч тооцов. Өөрөөр хэлбэл хаягдлын далангаас эргэж буй усны хэмжээг ууршилт зэргээс хамааруулан янз бүрээр тохируулах боломжтой. Хэрэв өвлийн улиралд хаягдлын далангаас усыг буцаан эргүүлэх системийг зогсоох тохиолдолд цэвэр усны хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх вэ ? гэдгийг тооцох боломжтой юм.
Мөн доорх схемүүдээс эргэлтийн усыг бүрдүүлж буй хэд хэдэн төхөөрөмж байгаа уншигч анзаарч байгаа байх. Тухайлбал хаягдлын өтгөрүүлэгч, хам баяжмалын өтгөрүүлэгч, зэс, молибдены баяжмалын өтгөрүүлэгчидийн халианууд, зэсийн баяжмалын фильтр, молибдены фильтрийн шүүгдэс гэх мэт.
 
Тооцооны гол үр дүн:
Өтгөрүүлсэн хаягдлыг хураах схемтэй баяжуулах үйлдвэрийн материалын болон усны балансын тооцоогоор цагт 1812 т зэс-молибдены хүдэр баяжуулах үйлдвэрийн усны нийт хэрэгцээ эргэлтийн усны нийт хэмжээ - 3622.3 т/цаг  , үүнээс эргэлтийн усны хэмжээ - 2947.1 т/цаг, харин цэвэр усны хэрэглээ - 675.2 т/цаг болж байна. Харин өвлийн улиралд хаягдлын сангаас эргэлтийн ус авахгүй тохиоолдолд цэвэр усны хэрэглээ 675,2+260,35=935.55 т/ц буюу 260 л/с болох юм.

Эргэлтийн усны бүрдүүлэлт:
- Хаягдалын өтгөрүүлэгчийн халиа -  2521,07 т/ц
- Хам баяжмалын өтгөрүүлэгчийн халиа- 84,69 т/ц
- Зэсийн баяжмалын өтгөрүүлэгчийн халиа - 53,19 т/ц
-Молибдены баяжмалын өтгөрүүлэгчийн халиа -1,29 т/ц
- Зэсийн баяжмалын шүүлтүүрээс-  26,03 т/ц
-Молибдены баяжмалын шүүлтүүрээс - 0,48 т/ц
                                             Эргэлтийн ус (фабрик дотроос) - 2686,75 т/ц
-Хаягдлын далангаас -  260,35 т/ц
                                               Нийт - 2947,1 т/ц

Энэ тооцоонд зэсийн баяжмалын чийглэг -12%, молибденых- 20% гэж тус тус авав. Гэхдээ программд хүссэнээрээ загварчлах боломж бий.
Дээрх тооцооноос нийт эргэлтийн усны 91,2% буюу 2686,75 т/ц хэмжээтэй ус зөвхөн фабрик дотроос эргэж байгаа нь өтгөрүүлсэн хаягдлын системийн хамгийн чухал шинж чанар билээ.
Тэгэхлээр өвлийн улиралд бид өтгөрүүлсэн хаягдлын далангаас эргэлтийн ус авахгүй байсан ч БФ-ийг эргэлтийн усаар хангах бүрэн найдвартай болж байна гэсэн үг.
Орчин үед өтгөрүүлсэн(thickened), маш өтгөн (paste) хаягдлыг хураах системийг хэрэглэх болсон нь үүнтэй холбоотой. Сонгодог хаягдлын аж ахуйн системээр бид 30-33%-ийн хатуугийн агуулгатай материалыг хаягдлын даланд өгч, эргэлтийн усны дийлэнх хувийг хаягдлын далангаас эргүүлдэг гэдгийг мэднэ. Энэ нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлө, гарч болох осол аюулын талаас   авч үзвэл нэгэнт хоцрогдсон технологи болжээ.
Дашрамд дурдахад өтгөрүүлсэн хаягдлын технологийг Цагаансуваргын зэс-молибдены төсөлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
Ийнхүү METSIM программыг ашиглан БФ-ийн схемийг бүхэлд нь загварчилж материал, усны балансыг олон хувилбараар хурдан шаламгай хийх боломжтой юм.


Зураг 0100


 Зураг 0200

Зураг 0300

Зураг 0400


 Зураг 0500

 Эх сурвалж

2011-04-26

Нүүрсний тухай товч Presentation татахаар

Нүүрсний тухай товч Presentation татахаар тавилаа. Захисан хүн нь татаад аваарай.
Татах

2011-04-18

“Тавантолгой”-н ордын нүүрсийг баяжуулах үйлдвэрийн төсөл

За ингээд нэгэн диплом орууллаа. Хэрэг болох байх гэж бодож байна. Эдийн засгийн тооцоо болон технологи схемийн тооцоог EXCEL дээр хийснийг хавсаргасан байгаа.

Татах

2011-04-13

500usd scholarship for Mongolians

Amerikiin Mongol Sudlaliin Tuv-uus Mongol oyutnuudiin gadaadiin erdemtedtei
zunii sudalgaanii ajil hiih tetgeleg zarlaj baina.Tetgelgiin hemjee $500. Hamragdah huseltei oyutnuud 5-r sariin 1-ees umnu
materialaa burduulj ugnu.
Tuya Shagdar
7735 0486 (Office) 9905 3741 (Cell)

2011-04-08

ОЮУ ТОЛГОЙ ХХК-НИЙ ГАДААДАД ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Хөтөлбөрт: Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт малтмалын инженер, геологи, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 2, 3-р ангид суралцаж буй болон магистрийн зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурлагын үзүүлэлт, амжилтаараа манлайлагч, нийгмийн идэвхи оролцоо сайтай, ирээдүйд Монгол улсын уул уурхайн салбарт урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус Оюу Толгой ХХК-аас сонгон санал болгож буй  олон улсад  нэр хүнд бүхий Америк, Австрали, Канад улсын их, дээд сургуулиудад суралцах юм.
 
Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 315444 утасаар болон www.ot.mn мөн Зориг сан  цахим хаягаар авна уу.
 

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд Оросын холбооны улс /ОХУ/-д 230 бакалавр оюутан болон 20 магистрант, 50 докторант суралцуулна. Үүний дотор байгалийн ухааны чиглэлээр 45 бакалавр оюутан, 5 магистрант, 10 докторант, инженер технологийн чиглэлээр 70 бакалавр оюутан, /үүнээс УБ төмөр замын захиалгаар 25 бакалавр оюутан/, 5 магистрант, 10 докторант, хөдөө аж ахуйн чиглэлээр 30 бакалавр оюутан, 7 докторант, анагаах ухааны чиглэлээр 10 бакалавр оюутан, 5 докторант эдийн засгийн чиглэлээр 13 бакалавр оюутан, 2 магистрант, 5 докторант, хууль зүйн чиглэлээр 2 бакалавр оюутан, 2 докторант, нийгмийн ухааны бусад чиглэлээр 20 бакалавр, 5 магистрант, 8 докторант тус тус суралцуулна.
УБТЗ-ын захиалгаар суралцах 25 бакалавр оюутан болон соёл урлагийн чиглэлээр суралцах 15 бакалавр оюутан, 3 магистрант 3 докторантыг хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл орсон мэргэжлийн комисс мэргэжлийн шалгаруулах тул энэ удаагийн сонгон шалгаруулалтад хамаарахгүй.

Нэг. Тавигдах шаардлага

1/ Бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэгч нь:

-     Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 

-     ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 

-     Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

-     ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харъяа 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч зэрэг 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.


2/ Магистрант, докторант нь:

-     Магистрант нь бакалаврын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд 80-аас дээш хувийн үнэлгээтэй, 35 хүртэлх насны,

-     Докторант нь магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд 80-аас дээш хувийн үнэлгээтэй, 45 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол дахин тэтгэлэг олгохгүй болно.

Хоёр. Бүртгэл

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС, ХААИС тус бүр 60 хүртэл, ЭМШУИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 30 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцагчид болон төгсөгчид, дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, мөн магистрантур, докторантурын сургалтад хамрагдахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2011 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 103 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид:

- Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,

- Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн их, дээд сургуулийн албан бичгийн эх хувь,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан

  хуулбар,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 5000 төгрөг

2. Хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс:

- Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь,

- Одоо хаана, юу хийж байгаа тухай албан ёсны тодорхойлолт/тайлбар бичгийн эх хувь,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан

  хуулбар,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 5000 төгрөг

3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч:

- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,

- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичгийн эх хувь,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 5000 төгрөг

4. Магистантурт суралцахыг хүсэгч:

- Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ажил байдлын тодорхойлолт,        

- Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй),

- Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 10000 төгрөг

5. Докторантурт суралцахыг хүсэгч:

- Магистрын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ажил байдлын тодорхойлолт,         

- Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй),

- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт,

- Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 10000 төгрөг

Бакалавр болон магистрантурт суралцахыг хүсэгч нь суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг "математик", "хими", "нийгмийн тухай мэдлэг" гэсэн хичээлүүдийн аль нэгээр өгөх ба сонголтыг бүртгүүлэхдээ хийнэ.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн ба орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагт авч, дүнг 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт авч дүнг 2011 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Бакалавр оюутан болон магистрантыг хоёр шалгалтын нийлбэр дүнгээр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан квотод багтаан шалгаруулна. Докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон бэлтгэл ангид суралцах эсэхийг шийдвэрлэх ярилцлагын цагийн хуваарийг 2011 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана. Ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монгол Улсын БСШУЯ хамтран зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг ОХУ-ын Боловсролын яам гаргаж, тэтгэлэгт хамрагдагчдыг мэргэжлийн дагуу ОХУ-ын их, дээд сургуульд хуваарилна. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой.

ОХУ-ын Засгийн газраас тэтгэлэгт хамрагдагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Суралцагч нь замын зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байрны төлбөрийг өөрөө хариуцна.

ЖИЧ: Бүртгүүлэхээр ирэх бакалаврын оюутнууд сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас, ЕБС төгссөн гэрчилгээний (эх хувь) хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 3х4 цээж зураг (файлаар), 5000 төгрөгийн хураамж бүрдүүлж ГХХАГ-ын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

Уран гэж юу вэ?

Уран гэж юу вэ?
Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж) болон магмын - гидротермаль, метаморф - гидротермаль, диагенетик - гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх процессууд нь тодорхой орчин нөхцөлүүд болон ураны эх сурвалжуудыг шаарддаг билээ. Тэдгээрийн талаар дараагийн цуврал лекцүүдэд бэлтгэн оруулахаар түр хойш тавив.
Уран болон байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл юм. Ураны Кларк нь А.П.Виноградовийнхаар 2.6*104%. Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15 орчим л төрөл бий. Үүнээс элсэн чулууны төрлийн орд, кварцын хайрга бүхий конгломератын терлийн ураны орд, вулканитад агуулагдах ураны ордууд нь Монгол оронд тогтоогдох хэтийн төлөвтэй байдаг байна.
1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн байна. 1896 онд Францын хими-физикч Склодовска-Сурае (А.Беккерель 1896 он) нь ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг илрүүлсэн ажээ.
Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь хар тугалгаас бараг хоёр (1.7) дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь 92, энэ нь байгальд тохиолдох хүнд элемент болдог. Байгальд ураны атомын хэд хэдэн изотопууд оршин тогтох төдийгүй гол төлөв уран-238, уран-235, болон маш бага хэмжээгээр уран-234 изотоп байна. (изотопууд нь элементийн цөм дахь протоны тоон нь ижил боловч нейтроны тоогоор ялгаатай). Байгалийн ураны ердийн дээжид. хамгийн их хувийг (ураны нийт массын 99.27%) бүрдүүлэн тогтох изотоп нь уран-238 юм. Уран-235 изотоп нь нийт массын ойролцоогоор 0.72%-ийг бүрдүүлдэг ба маш бага хувийг (нийт массын 0.0055%) уран-234 изотоп эзэлдэг.
Уран торийгийн 350 гаруй эрдэс байдаг ба сүүлийн үеийн судалгаагаар ураны 88.15% (уранинит)-аас 0.01% (stornesite-Y) хүртэл агуулгатай ураны нийт 249-н эрдэс бий гэж тэмдэглэсэн байна.

Ураны Ерөнхий үзүүлэлт
Нэр. тэмдэг дугаар
Уран. U. 92
Элементийн категор
актинид
Бүлэг, орчил, блок
n/а, 7, f
Стандарт атомын жин
238.02891 (3) гр мол-1
Электроны хэлбэр
[Rn] 5f3 6d1 7s2
Электрон бүрхүүл
2, 8, 18, 32, 21, 9, 2 (зураг)

Физикийн шинж чанарууд
Фаз
хатуу
Хувийн жин (нягт)
19.1 гр/смЗ
Шингэний нягт at m.p.
17.3 гр/см3
Хайлах үзүүлэлт
1405.3К, 1132.2°С, 2070 °F
Буцлах үзүүлэлт
4404К, 4131 °С, 7468 °F
Хайлшийн дулаан
9.14 кДжмолекул-1
Ууршилтын дулаан
417.1 кДжмолекул-1
Дулааны багтаамж
(25 °С) 27.665 жоульмолекул-1К-1

Даралттай уур
Р/Ра
1
10
100
1k
10k
100k
at Т/К
2325
2564
2859
3234
3727
4402

Атомын шинж чанарууд
Исэлдэл
6, 5, 4, 3[1] ( идэвхгүй үндсэн исэл)
Сөрөг электрон
1.38 (Pauling scale)
Ионжуулсан электрон
1st: 597.6 ∙кДж молекул1
2nd: 1420 ∙кДж молекул-1
Атомын радиус
156 pm
Ковалентын радиус
196±7рm
Ван-дер Воолсын радиус
186 pm

Бусад үзүүлэлтүүд
Талстын бүтэц
жишүү дөрвөлжин
Соронзон чанар
пара-соронзон
Цахилгаан эсэргүүцэл
(0°С) 0.280 μΩ∙m
Дулаан дамжуулах
(300 К) 27.5 W∙m-1∙К-1
Дулаан нэмэгдүүлэх
(25 °С) 13.9 μm∙ m-1∙К-1
Дууны хурд (нарийн саваа хэлбэрт)
(20◦C) 3155 m/s
Бага модуль
208 GPa
Огтлолын модуль
111 GPa
Bulk modulus
100 GPa
Пуассоны интеграл
0.23
CAS бүртгэлийн дугаар
7440-61-1

2011-04-07

500 орчим юникод Монгол тиг /Монгол фонд/

Оюутнууддаа зориулаад 500 unicode монгол фондыг хүргэж байна.

Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!

Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай.

Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай.

Windows үйлдлийн системд зориулсан суулгац хувилбар
Татах:
Хөнгөн хувилбар (180 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_light.exe
Бүтэн хувилбар (500 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_full.exe

(эдгээр шинэ хувилбар нь хуучин тигүүдийг шууд дарж суулгах боломжтой болсон тул танд хэрвээ хуучин хувилбар байгаа бол устгаад шинээр аваарай. Хуучин хувилбарын нэр нь өөр байгаа.)

zip хувилбар
Татах:
Unicode_Mongolian_fonts_full_part1.zip (180 орчим фонт ligth хувилбарт багтсан)
Unicode_Mongolian_fonts_full_part2.zip (360 орчим фонт үлдсэн фонтууд)

Хэсэг хугацааны өмнө http://forum.dusal.net/viewtopic.php?t=538 хамтран хөрвүүлсэн билээ.
Оролцож хөрвүүлж буй нийт андуудад баярлалаа. Тэр дундаа Aremys, asuu (Alog), Kronix  нартаа нийт тооцоолуур хэрэглэгч Монголчуудынхаа өмнөөс талархаж байна. Мөн цааш үргэлжлүүлэн та ч бас оролцож хөрвүүлэх боломжтой happy

Суулгасны дараа зөв суусан бол доорх бичиг янз бүрийн гоё тигээр харагдах ёстой:

Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар
Монгол баавар


Доорх зааврын дагуу гарын хөтлөгчөө тохируулаарай:
dusal.blogmn.net/11593/
Доорх зааврын дагуу хуучин бичиг баримтуудаа Arial Mon-с Arial руу хөрвүүлээрэй:
dusal.blogmn.net/24247/

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More