This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Зэс. Show all posts
Showing posts with label Зэс. Show all posts

2011-04-28

Нүүрсийг гүн боловсруулах нь Монгол улсын ирээдүйн зорилго

Ашигт малтмалын баяжуулагч-инженер(MSc). МАМБХ, АНУ-ын Уулын инженерүүдийн нийгэмлэгийн(SME)гишүүн, Судлаач. ярилцлага

-Таны бичсэн “Нүүрсийг баяжуулах дэлхийн чиг хандлага” нийтлэл манай сонины өмнөх дугаарт нийтлэгдэж байсан. Монголын нүүрс ямар онцлогтой вэ. Хэрхэн боловсруулбал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох бол?
-Манай улс нүүрсээр баян орон. Гэвч бид нүүрсийг бүрэн боловсруулж хараахан чадахгүй байна. Манайд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан , дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.

Дэлхий нийтэд авч үзвэл нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой гэж үзэж байна.

Ямар нүүрсийг хэрхэн боловсруулах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй юм. Нүүрсийг хүрэн нүүрс, чулуун нүүрс гэж ангилдаг. Нөгөө талаас ашиглалтаар нь эрчим хүчний нүүрс, коксждог нүүрс гэх мэтчилэн ангилдаг. Өнөөдөр нүүрсийг угаах, баяжуулах тухай их ярьж байна л даа. Энэ бол зөвхөн механик боловсруулалт. Цаашид нүүрсийг гүн боловсруулалт хийж химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай улсын гол зорилго байх ёстой.

Энэ утгаараа хүрэн нүүрсийг тэр болгон баяжуулах шаардлага үгүй , гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглах ба цаашлаад  брикетлэн үр ашгийг нь дээшлүүлж болдог. Харин коксжих нүүрсний хувьд  механик боловсруулалт хийж (баяжуулж) цаашдын технологийн процессын шаардлагыг хангах нь зүйн хэрэг. Өнөөдөр нүүрсийг баяжуулах талаар манай улсын уул уурхайн компаниуд ярих болжээ. Манай Монголын Алт компани нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг гурван жилийн өмнө Монголд анх удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, одоо  Нарийнсухайтын нүүрсийг нойтон аргаар, хамгийн орчин үеийн техник-технологоор баяжуулахаар төлөвлөж байна. Нүүрсний баяжицыг туршилт судалгааны бааз  манай компанийн хувьд бүрдсэн гэж хэлж болно.

Нүүрсийг баяжуулах нь коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх гэх мэт технологийн процессын урьдчилсан нөхцөл болох ёстой. Тухайлбал коксжуу-лалтын үед гарах дайвар хийг боловсруулан төрөл бүхийн химийн бүтээгдэхүүн гаргадаг. Ер нь ирээдүйд   кокс-химийн үйлдвэр буй болсноор Монгол улсад химийн аж үйлдвэрийн салбар тавигдана гэж ойлгож болно.

-Нүүрсийг баяжуулахад зардал хэр шаардах бол?
-Баяжуулах зардал тийм их биш л дээ. Өнөөдөр дэлхийд 1 тонн нүүрсийг баяжуулахад  ойролцоогоор 0.5-1.5 доллар зарцуулж байгаа байх. Нүүрсний шинж чанараас хамааран нүүрсийг амархан баяжигддаг, эсвэл хэцүү баяжигддаг гэж ангилдаг. Нүүрс баяжуулалтын үед хамгийн өндөр зардалтай хэсэг нь нунтаг нүүрсийг баяжуулах, усгүйжүүлэх байдаг. Өнөөдөр гравитацийн аргын баяжуулалтын гүн, өөрөөр хэлбэл бүхэллэгийн доод хэмжээ -0.125 мм болсон учраас өндөр зардалтай флотацийн арга харьцангүй бага хэрэглэгдэх болсон бөгөөд энэ нь зардлыг бууруулахад гол нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас нүүрсний шламыг баяжуулах орчин үеийн хөөст сепарацийн болон баганат флотацийн үр ашигтай шинэ тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлд нэвтэрсэн. 

АНУ-д бараг 1800-гаад оны сүүлчээр нүүрсийг баяжуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр нүүрс баяжуулалтын салбарт тэргүүлдэг АНУ, БНХАУ, Австрали, ӨАБНУ зэрэг улсуудад энэ төрлийн техник, технологи өндөр хөгжсөн.

-Манайд нүүрс боловсруулах сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүд орж ирж чадаж байна уу?
- Манай компанийн хувьд нүүрсийг хуурай аргаар баяжуулж байна гэж дээр хэлсэн. Ялангуяа ус ховортой бүс нутагт  нүүрсийг хуурай аргаар баяжуу-лах нь нэн тохиромжтой бөгөөд нойтон аргын үйлдвэртэй харьцуулахад хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал маш бага байдаг. Гэхдээ нүүрсийг хуурай аргаар баяжуулахын тулд туршилт судалгааны ажлыг урьдчилан гүйцэтгэсэн байх ёстой. Бид жилд 450 мянган тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах цогцолборыг Хятадын Шенжоу гэдэг энэ салбартаа тэргүүлэгч компаниас оруулж ирсэн. Харин Нарийнсухайтын нүүрсийг баяжуулахад бид дэлхийд алдартай Германы Хумбольд Ведаг фирмийн BATAC тоног төхөөрөмжийг хэрэглэхээр төлөвлөж байна.  Энэ компани 150 гаруй жилийн түүхтэй уул уурхайн тоног төхөөрөмж хийдэг компани гэдгийг манайхан мэдэх байх.  Ер нь уул уурхайн салбарт өндөр үр ашигтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглах нь манай компанийн гол зорилго.

-Нүүрсний хөгжлийн чиг хандлага Монгол руу эргэчихлээ хэмээн дэлхий нийт манай нүүрсний салбарыг сонирхох болж?
-Тийм хандлага байх шиг байна. Энэ нь Тавантолгой мэтийн томоохон ордыг ашиглахтай холбогдож байгаа байх. Нүүрсийг олборлож, боловсруу-лахад  үр ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг хэрэглэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд гадаадынхтай хамтрах асуудал ч байж л таарна. Гэхдээ бид зорилгоо маш тодорхой тавьж, бодлогоо боловсруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид нүүрсээр яг юу хийх гээд байна гэдгээ. Тийм учраас бид нүүрсээ зөв ангилж сурах хэрэгтэй, орд газрынхаа баялаг, нөөцийг зөв үнэлж чаддаг байх хэрэгтэй. Зөвхөн ингэж байж бид мөнгө босгож чадах байх.

-Таныг зэсийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай  гэж сонссон. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэсийн үйлдвэр барина, барихгүй гэж шийдвэр гаргах төвшинд ярих болсон. Манай улсын хувьд зэсийн үйлдвэр барих нөхцөл бүрдсэн болов уу?
 -Энэ их сонирхолтой асуулт . Би өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан. Манай Монголын Алт (МАК) компани Цагаансуврагын  зэс- молбидений ордын ашиглах төслийг хэрэгжүүлж байна. Энэ утгаараа би зэсээс нэг их холдоогүй. Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр байгуулна гээд зарлачихсан. Мэдээж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай хийгээд манай улсын гол хэтийн зорилго байх ёстой. Гэхдээ яг ийм төрлийн үйлдвэрийг барьж байгуулах техник-технологийн, санхүү-эдийн засгийн, худалдааны , байгаль орчны гээд эдгээр нөхцлүүд бүрдсэн үү? Үгүй юу? Өмнө нь зэс хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэрийн төсөл яагаад хэрэгжээгүй билээ гэдгийг ч маш сайн бодолцох хэрэгтэй.

Хамгийн гол нь зэс хайлуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийн асуудал гэж би ойл-гож байгаа.Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ярвигтай гэдгийн хэн хүнгүй мэднэ шүү дээ. Хүхрийн хүчлийг үр ашигтай хэрэглэх нэг схемийг аваад  үзье л дээ. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоридын ордыг олборлож баяжуулаад фосфоритын баяжмал үйлдвэрлэнэ. Түүнийгээ зэс хайлуулах/цэвэршүүлэх үйлдвэр байгаа газарт төмөр замаар тээвэрлэнэ. Зэс хайлуулах үйлдвэрийн хажууд хүхрийн хүчлийн болон фосфорын хүчлийн үйлдвэр байгуулна. Дараа нь  фосфорын бордоо үйлдвэрлэнэ гээд ирэхлээр цомоохон цогцолборын асуудал яригдах юм. Үүнийг байгуулахад их хугацаа, хөрөнгө шаардлагатай, гол нь  хөрөнгийг хэрхэн босгох вэ? гэдэг асуудал.  Нөгөө талаас зэс хайлуулах үйлдвэрийн технологи, байршлыг маш зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд Орхон , Сэлэнгийн сав газар хангайн бүсэд орших Эрдэнэт хотын ойролцоо зэс хайлуулах үйлдвэр барих нь тохиромжгүй гэж үздэг. Энэ талаар манай мэргэжлийн хүмүүс зөв мэргэн шийдвэр гаргах байх.

2011-03-17

Монголд зэс, алт, молибдений шинэ орд илэрлээ

МОСКВА. /РосИнвент/. Мон­гол дахь алт, зэсийн Оюутолгой орд газраас холгүй газраас зэс, алт, молибден агуулсан орд газар илрүүлснээ Канадын Айвенхоу Майнз болон дэлхийн уул уурхайн томоохон олборлогч Би-Эйч-Пи Биллитон компани мэдээлжээ.

Шинэ орд газрыг Хойд улаан хад гэдэг бөгөөд Айвенхоу болон Би-Эйч-Пи Биллитон хамтарсан үйлдвэрийн бүсэд оршиж байна. 2005 онд байгуулагдсан ут үйлдвэрийг дээрх хоёр компани эрх тэгш нөхцөлөөр эзэмшдэг юм.

 «Хойд улаан хадыг нээсэн нь Оюутолгой орчимд зэс, алт агуулсан газар олон байгааг нотолж байна» гэжАйвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фридланд мэдэгджээ. Одоо байгаа мэдээллээр бол, Оюутолгойгоос хойш 10 километр зайтай орших Хойд улаан хад орд газрын зэсийн агууламж ньдунджаар 0,9-2,4 хувь, аптных 0,1-0,25 гр/т, молибденых 0,03-0,15 хувь байна.

Үүний сацуу Айвенхоу болон Би-Эйч-Пи компани Монголын Засгийн газартай гурван жилийн хугацаанд геологи, хайгуулын үйл ажиллагааявуулах зөвшөөрол авах тухай урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг 2013 оны зургадугаар сарын 30 гэхэд бэлэн болгох талаар ут тохиролцоонд тусгасан байна.

Айвенхоу Майнз компани нь Монголоос гадна Казахстан, Австрали улсуудад өнгөт болон үнэт металлын орд газруудтай юм. Тус компани нь Рио Тинто ком-панитай хамтран алт, зэсийн Оюу­толгой орд газрыг ашиглаж байна. Би-Эйч-Пи Биллитон нь Австрали, ӨАБНУ болон Их Британид төвтэй, дэлхийд хамгийн том уул, уурхайн компаниудын нэг юм.

 Эх сурвалж

2011-03-10

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулах судалгаа

 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулах судалгаа
 

С.Ганболд
IV шатны бутлалтыг судлах  /Хураангуй /
 

Уулын цулын чулууллагт ашигт эрдсийн шигдэц бүхэллэгийн байдалд тулгуурлан эрдсүүдийг хоосон чулууллаг болон бусад элемент биетээс салгахын тулд механик үйлчилгээгээр бүхэллэгийн хэмжээг багасгах ажилбаруудыг явуулахад бутлалт, шигшилт, нунтаглалтаар гүйцэтгэнэ. Мөргөцийн тэслэлтийн дундаж бүхэллэг 400мм , шат дараалсан бутлалт ,бутлалтын зэрэг, үнэмлэхүй бүхэллэг -12мм нь 5%-иас ихгүй байх ёстой. Уулын баяжуулах “Эрдэнэт “ үйлдвэрийн хувьд мөргөцийн тэслэлтээр үүсэх хүдрийн дундаж бүхэллэгийн хэмжээг 400 мм, гэж үздэг бөгөөд шат дараалсан бутлалтаар үүссэн бүтээгдэхүүний үнэмлэхүй бүхэллэгийн хэмжээг 12 мм хүргэж бууруулснаар хүдэр баяжуулалтанд бэлтгэх процессын ашиглалтын зардлыг бууруулах болон цаашдын баяжуулах процессын металл авалтыг дээшлүүлэх зэрэг сайн талуудтай. Иймд хүдрийн бүхэллэгийг бууруулах бутлалтын шатлалыг бий болгох шаардлага гарч ирж байна.
Түлхүүр үг : Үнэмлэхүй бүхэллэг , IV шатны бутлалт , ашигтай эрдэсийн шигдэц, алдагдал-хаягдалгүй ашиглах, оюуны багтаамжтай, технологийн багтаамжтай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх

ОРШИЛ
Хүдэр баяжуулалтанд бэлтгэх хэсэг болох бутлалт, нунтаглалт нь баяжуулах фабрикийн ашиглалтын зардлын 70 хүртэлх хувийг эзэлдэг. Үүний нэлээд хувийг нунтаглах хэсэг эзэлдэг. Энэ нь баяжуулах фабрик цахилгаан энергийн зарцуулалтын ихэнхийг хэрэглэдэг чухал хэсэг юм. Нунтаглах процессын ажлын үзүүлэлтүүд болох тээрмийн хүчин чадал, хэрэглэгдэх цахилгаан энерги, ган хуяг болон ган бөөрөнцөгийн элэгдэл зэрэгт тээрмийн тэжээл дэх бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээ зонхилох нөлөө үзүүлдэг. Өнөө үед дэлхийн практикт бутлагдсан хүдрийн бүхэллэгийг багасгах шинэ загвар бүтэцтэй бутлуур болон зохистой хэмжээтэй нүхтэй шигшүүр, шигшүүрийн эд анги бүтээх ажил тасралтгүй хийгдсээр байна. Бутлалтын шатлалын үр ашгийг дээшлүүлж хүдрийн бүхэллэгийг багасгах нь үндсэндээ тээрмийн хүчин чадалд нөлөөлөхөөс гадна нунтаглах хэсгийн технологийн горим нэлээд хэмжээгээр хамаардаг. Оросын “Механобр” хүрээлэнгийн янз бүрийн үйлдвэрүүд дээр явуулсан олон тооны судалгаа шинжилгээний үр дүнд тогтоосон тээрмийн хүчин чадал болон үнэмлэхүй бүхэллэгийн хоорондын харьцаанд үндэслэсэн томъёо: { 1 } { 1 } Үүнд:
nтөслийн болон тооцооны хүчин чадал,т/ц
nтээрмийн хүчин чадал, т/ц
nтөслийн болон тооцооны үнэмлэхүй бүхэллэг, мм
nбутлагдсан хүдрийн үнэмлэхүй бүхэллэг, мм

Зэс-молибдены хүдэр боловсруулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд {1} томъёог ашиглавал бөмбөлөгт тээрмийн хүчин чадал бутлагдсан хүдрийн бүхэллэг 12мм хүртэл багасах үед Бөмбөлөг тээрмийн хүчин чадал 285т/ц гэвэл бутлагдсан хүдрийн бүхэллэг 12мм болох үед тээрмийн хүчин чадал 300т/ц хүрнэ. Бутлах ба нунтаглах тоноглолын ашиглалтын практикаас үзэхэд , нунтаглалтанд орох бутлагдсан бүтээгдэхүүний хамгийн том хэсгийн диаметр 10-12 мм-ээс бага байвал хамгийн бага зардал гарах боломжтой юм. Бутлалт (нунтаглалт )-ын зэрэг нь бутлалт ( нунтаглалт ) –д орох анхдагч материалын диаметр D (буюу Dmax, Dдунд ,Di)-ыг бутлагдсан (нунтаглагдсан) материалын диаметр d (буюу dmax , dдунд , di ) -т харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэг. ; Dmax , dmax – хамгийн том хэсгийн диаметр ;

ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулах ажил “Эрдэнэт” үйлдвэрийн 2005-2015 он хүртэлх хөгжлийн концепцид тусгагдсан хүрээнд бутлан тээвэрлэх хэсэгт бутлалтын шатлалыг дөрөв болгон бутлагдсан хүдрийн үнэмлэхүй бүхэллэгийг 12мм хүргэх ажил хийх явдал өнөөгийн цаг үеийн шаардлага болон тавигдаж байна. Оюуны багтаамжтай технологийг бий болгож, технологийн шинэчлэлтэй чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллах юм.

ШИНЭ ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА
Өндөр даралтат нунтаглагч булт бутлуур (Roller Press) Roller Press нунтаглах технологи нь 1984 онд бий болж өнөөг хүртэл дэлхийн томоохон цемент, шохойн үйлдвэрүүдэд амжилттайгаар ашиглагдаж байна. Саяхнаас өндөр даралтат нунтаглагч булыг баяжуулах үйлдвэрүүдийн нунтаглалтын циклд хэрэглэх болсон. Өндөр даралтат нунтаглагч булыг бусад төрлийн бутлууруудтай харьцуулахад бутлалтын дараах материалын жижиг ангиллын агуулга өндөр мөн цахилгаан энерги бага зарцуулдаг. Одоогоор Roller Press-ийн 200 гаруй машин цемент болон алт, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байна. Roller Press нь дараах давуу талуудтай:
n Цахилгаан энергийн зарцуулалт бага (0.8-3.0кВт*ц/т) - 10% хүртэлх чийглэгтэй хүдэр хүлээн авах боломжтой
n Ашиглалтын зардал бага
n Орон зай бага эзэлдэг
n Чимээ шуугиан бага гаргадаг
n Ашиглалтын коэффициент 95%-иас их
n Нунтаглагч булын гадаргуугийн элэгдэл удаан (4000-36000ц)
n Өндөр хүчин чадалтай (70-2117т/ц)
n Жижиг ангиллын агуулга өндөр байдаг

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Загвар Булын диаметр, см Булын урт, см Жин, т Хэмжээ, м Бүтээмж, т/ц урт өргөн өндөр Pilot unit 80 25 29 2,7 4,5 2,0 50-70 RP 3 120 50 29 4,5 2,5 2,9 240-336 RP 5 120 80 55 5,1 2,7 2,9 384-537 RP 7 140 80 89 5,1 4,1 3,2 448-627 RP 10 140 110 117 5,4 4,4 3,2 616-862 RP 13 140 140 147 5,6 4,8 3,2 784-1098 RP 16 170 140 190 6,1 4,8 3,6 952-1333 RP 20 170 180 253 6,7 5,4 3,6 1224-1714 RP 25 210 180 434 7,2 6,0 4,4 1512-2117
Эрдэнэтийн-Овооны зэс молибдены хүдрийг “Polysius AS” фирмын POLYCOM өндөр даралтын булт нунтаглагчаар бутлалтын туршилт
 Хамтарсан “Эрдэнэт “ үйлдвэрийн гол зорилгын нэг нь үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэх явдал юм. Үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжийг тодорхойлохын тулд “POLYSIUS”- фирмийн туршилтын төвд “Эрдэнэт” үйлдвэрээс хүдрийн хоёр дээж аван туршилтанд оруулсан. 1-р дээжид нь: 0-2 мм мөхлөгийн хэмжээтэй 1200 кг дээж 2-р дээжд нь: 14-25 мм хүртэлх бүхэллэгтэй 400 кг дээж байв. POLYCOM булт нунтаглагчийн техникийн үзүүлэлтүүд (ИВВД) Төрөл 10/4M 12/5M 14/6M 17/8M 20/10M 22/10M Голын дундач диаметр, мм 1060 1380 1750 1980 2200 2460 Голын өргөн, мм 1000 1230 1565 1790 1990 2210 Хүчин чадал, тн/час 65 110 180 300 440 520 Эргэлтийн хурд, U/min 17-27.6 20-25.7 16.5-23 13-21.1 11-20 11-19.1 Цахилгаан хөдөлгүүрийн хүчин чадал, кВт 300 560 1100 1650 1900 2500 L1 1200 1500 1900 2200 2400 2600 L2 3100 3800 4950 5850 6450 7150 B 1700 2050 2500 3000 3300 3450 H 1500 1800 2350 2800 3200 3540 Y 3100 3570 4800 5700 6000 6400 Өндөр даралтат Policom булт бутлалтын дараах бүхэллэгийн ангилалын үр дүн Бүхэллэгийн ангилал, мм Гарч Кумулятив гарч, % гр % нэмэхээр хасахаар +6.3 17.3 9.33 9.33 100.0 -6.3+2.5 49.5 26.7 36.03 90.67 -2.5+1.6 16.5 8.9 44.93 63.97 -1.6+1.0 14.5 7.82 52.75 55.07 -1.0+0.6 18.3 9.87 62.62 47.25 -0.6+0.4 6.5 3.51 66.13 37.38 -0.4+0.3 8.1 4.37 70.5 33.87 -0.3+0.2 5.9 3.18 73.68 29.5 -0.2+0.16 5.5 2.97 76.65 26.32 -0.16+0.1 2.6 1.4 78.05 23.35 -0.1+0.08 4.1 2.21 80.26 21.95 -0.08+0.044 7.7 4.15 84.41 19.74 -0.044 28.9 15.59 100.0 15.59 дүн 185.4 100.0 - - ИВВД бутлуурын өмнөх ба дараах хүдрийн бүхэллэг.

ХҮДРИЙН МӨХЛӨГИЙН АНГИЛАЛ,ХЭВИЙН БҮХЭЛЛЭГИЙН ТОДОРХОЙЛСОН ГРАФИК
“Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн дээж нь хуягийн элэгдлийн үзүүлэлтээрээ туршилтын үр дүнд гарсан байдлаараа 20.35-25.35 гр/т байв. Урьдчилсан тооцоогоор булт бутлуурын хуягийн ашиглагдах хугацаа ойролцоогоор 4000 цаг болж байсан. Энэ хугацаа нь POLYCOM төхөөрөмж дээр ердийн ширхэгтэй материалыг өгөх үед үйлчилнэ. ӨДББ-ийн нөлөөлөл, нунтаглалтанд Хүдрийн дээжийг Бондын индексээр хүдэрт зарцуулагдах цахилгаан энерги12, 84 квт цаг болж байв Өндөр даралтат булт тээрмийн бүтээгдэхүүний хувьд хүдрийн нунтаглалт нь бондын үзүүлэлтээр 11,74 квт цаг хүдрийн нунтаглалт байгаа нь индексийн бууралтын 9% нотолж байна. Бөмбөлөгт тээрэмд туршилтын нунтаглалтын үндсэн дээр өндөр даралтад бутлуур дээр урьдчилан хүдрийг буталсан тохиолдолд нунтаглалтын ажиллагааны энергийн зардлыг 30-40%-д бууруулах боломжтой . Туршилтанд орсон хүдэр нь ӨДББ- дээр сайн нунтаглагдаж, бага цахилгаан энерги зарцуулж, үр ашигтай бутлахад даралтын тохиромжтой түвшин нь ойролцоогоор 3 н/мм2 болж байна. Үүнд шаардлагатай цахилгаан энергийн зардал нь ойролцоогоор 1,5 квт ч/тн. Алмазын Кимберли майнз баяжуулах фабрик ӨДББ – ыг Герман улсад 2000 оноос хойш ашиглаж байна. Германы кumboldt фирмийн Роллер-пресс ӨДББ гадаадын уул уурхайн үйлдвэрлэлд: Хятад-шохой 2003 оноос, Орост-алт 2002 оноос, Австральд-алмаз 2001 оноос,Чили-төмөр 1998 оноос,Бразилд-Си-Мо 1996 оноос, Энэтхэгт-шохой 1998 оноос ашиглаж байна.

ДҮГНЭЛТ
n Эрдэнэтийн- Овооны зэс молибденитийн хүдрийг ӨДББ- дээр сайн нунтаглагдаж хэвийн бүхэллэг 10-12 мм болгох.
n Явуулсан туршилтан дээр үндэслэн ӨДББ-ийг Бутлан тээвэрлэх хэсэгт IY шатны бутлуур суурилуулсанаар БТХ-ийн хүдэр хүлээн авалтыг 20-25 сая тн хүргэх
n хүдэр боловсруулалт 280-315 тн/ч хүргэх
n НБХ-д цахилгаан энерги хэмнэх
n Тээрмийн хуяг, носас, гидроциклоны элэгдэл багасна
n I шатлалтай нунтаглалтын схемд шилжих юм.
n Зэс-молибдений металл авалт дээшлүүлэх (еcopper= 85,5% еmo=40.0%)
Ашигласан ном , хэвлэл
1. Технологическая инструкция по обогащению медно – молибденовых руд на обогатительной фабрике Совместного Монголо-Российского предприятия “Эрдэнэт” г. Эрдэнэт 2003 г
2. Первое совешение финансовых, экономических и бухгалтерских работников предприятия “ Эрдэнэт “ Орхонский аймаг 2004 г
3. Д.Даваасамбуу, Ж,Лхамсүрэн, Ж.Дамдинжав Эрдэс -элементийн олборлолт, үйлдвэрлэл хэрэглээ УБ хот 2000 он
4. В.Өлзийхутаг, Р.Дэлгэр Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсгийн гарын авлага Эрдэнэт 2000 он
5. С.Ганболд Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсгийн технологийн горим Эрдэнэт 2002 он
6. Д.Даваасамбуу, Ж.Лхамсүрэн, Ж.Дамдинжав “Эрдэс-элементийн олборлолт,үйлдвэрлэл, хэрэглээ” УБ:2000 225-297х
7. Самыгин.В.Д, Филиппов.Л.О, Шехирев.Д.В “Хүдэр баяжуулалтын үндэс”
Москва 2003 50-88х
8. Абрютин.Д.В, Воронин.Д.Ю, Пестриков.Л.Б Каталог-справочник
“Горная техника-2004”
9. Испытания медно-молибденовой CE Erdenet, Монголия произведенные в испитательном центре фирмы “PoIysius AG” на Измельчающих Валках Высокого Давления ( ИВВД)

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
Сөрхөмийн Ганболд .1976 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд наймдугаар анги, 1981 онд Дархан хотын политехникумыг Баяжуулагчийн техникчээр , 1989 онд Свердловск хотын Уулын дээд сургуулийг Баяжуулагч -инженер мэргэжлээр тус тус төгссөн . Одоо Уулын баяжуулах “ Эрдэнэт “ үйлвэрийн Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсгийн ахлах мастер, техник технологийн шинэчлэлийн ажилд оролцон ажиллаж байна. Хүдрийн бүхэллэгийг бууруулах талаар судалгааны ажлуудыг хийж  ,IV шатны бутлуурын судалгаан дээр ажиллаж байгаа.

Эрдэм шинжилгээний удирдагч доктор (Sc.D) Ж.Баатархүү.


Эх сурвалж 

2011-03-08

Оюутолгойгоос жилд гурван сая унци мөнгө олборлоно



НЬЮ-ЙОРК. /Блумберг/. Канадын Айвенхоу Майнз компани Монгол дахь алт, зэсийн Оюутолгой орд газрыг ашиглах эхний 10 жилийн хугацаанд жилд гурван сая гаруй унц буюу 93,3 тонн мөнгө олборлохоор төлөвлөж байгаа тухай тус компани мэдээлжээ.  Оюутолгойн ордыг 2013 оноос ашиглаж эхлэх бөгөөд ба эхний 10 жилийн хугацаанд жилд 544 мянган тонн зэс, 650 мянган унц буюу 20,2 тонн алт олборлох ажээ. 

“Оюутолгой зэс, алтны асар их нөөцтэйн сацуу мөнгөний үлэмж хэмжээний нөөцтэй учраас мөнгө олборлогч томоохон уурхай болж чадах юм” гэж Айвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фридланд онцлон хэлсэн юм.
Оюутолгойг 27 жилийн туршид ашиглах бөгөөд энэ хугацаанд 78 сая унц буюу 2,4 мянган тонн мөнгө олборлохоор төлөвлөж байгаа ажээ. Тэрчлэн орд газрыг 59 жил ашиглах төлөвлөгөө байгаа бөгөөд энэ тохиолдолд олборлох мөнгөний хэмжээ 180 сая унц буюу 5,6 мянган тоннд хүрч болох юм.

Урьд нь мэдээлж байснаар, 2011 онд Айвенхоу компани Оюутолгойн дэд бүтцийн барилгын ажилд 2,3 тэрбум долларын хөрөнгө оруулах бөгөөд одоогийн байдлаар тухайн ажлын явц13 хувьтай байгаа ажээ. 27 жилийн хугацаанд 11,5 сая тонн зэс, 13,1 сая унц алт олборлохоор төлөвлөсөн байна.

Хэрвээ 59 жил ашиглавал 23,8 сая тонн зэс, 26,4 сая унц буюу 821 тонн алт олборлох юм. 2010 оны 12 дугаар сард Айвеноу Майнз болон түүний стратегийн түнш Рио Тинто /Айвенхоугийн 34,9 хувийг эзэмшдэг/ Оюутолгойг ашиглах талаар түншлэлийн шинэ хэлэлцээр байгуулжээ.  Айвенхоу Майнз компани нь Монголоос гадна Казахстан, Австрали улсуудад өнгөт болон үнэт металлын орд газруудтай юм.

Эх сурвалж

2011-02-24

ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

Алт:
    2010 онд алтны үнэ тогтмол өссөн бөгөөд 2010 оны 11 сарын 09-нд алтны үнэ 1421,00 ам.доллар/ унци болж үнийн дээд амжилтыг тогтоосон. 2010 онд алтны дундаж үнэ 1224,53 ам.доллар/унци байсан ба 2010 оны 4-р улиралд алтны үнэ хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа.     Энэ үнийн өсөлтөнд долларын ханшны уналт ба Хятад болон Энэтхэгийн алтны хэрэглээний өсөлт, мөн найдвартай хөрөнгө гэж үзэн алтыг их хэмжээгээр худалдан авах болсон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.
           2010 оны 12 сард алтны дундаж үнэ 1390 ам.доллар/унци байсан бол 2011 оны 01 сарын дундаж үнэ 1356,4 ам.доллар/тн болж 2,4%-р буурсан үзүүлэлттэй байна. Алтны үнийн бууралтад 2011 оны 1 сард АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 9% хүртэл буурч, долларын ханш еврогийн эсрэг чангарч байгаа нь нөлөөлж байна. Мөн эдийн засгийн сэргэлт нь  хөрөнгө оруулалтын сонголтонд металлыг ихээр худалдан авах хэрэглээг багасгана гэж үзэж байгаа нь алтны үнийг бууруулахад мөн нөлөөлж байна.
 (Эх сурвалж-kitco.com)
Зэс:  
            2010 онд Лондонгийн Металын Бирж дээр зэсийн үнэ нэмэгдсээр 12-р сарын дундаж үнэ 9709 ам.доллар/тн-д хүрсэн ба 2011 оны 01 сарын дундаж үнэ 9547 ам.доллар/тн байна. 2011 оны 2 сарын 7-нд Лондонгийн Металын бирж дээр зэсийн үнэ 10145 ам.доллар/тн-д хүрч үнийн дээд амжилт тогтоогоод байна. 2011 оны 2-р сарын дундаж үнэ одоогийн байдлаар 9966 ам.доллар/тн байгаа бөгөөд 2-р сарын эхний  байдлаар Лондонгийн Металын Биржийн зэсийн нөөц 390000 орчим тн байгаа ба зэсийн үнийн өсөлтөнд дараахь зүйлүүд нөлөөлж байна. Үйлдвэрлэлийн металлууд дотроос зэс хамгийн их эрэлт хэрэгцээтэй ба зэсийг барилгын салбар ба автомашин, электрон болон цахилгаан барааны үйлдвэрлэлд ихээр хэрэглэж байгаа тул 2011 онд зэсийн хэрэглээ нийлүүлэлтээсээ түрүүлж зэсийн хомсдол бий болно. Мөн металлын гол хэрэглэгч Хятад болон бусад хөгжиж буй орнуудад зэсийн хэрэглээ ихээр нэмэгдэнэ  гэж тооцож байна. Иймд хэрэглээгээ даган зэсийн үнэ улам нэмэгдэх хандлагатай байна.
 
  (Эх сурвалж-kitco.com)
Цайр.
   2010 онд Лондонгийн металлын биржийн цайрын жилийн дундаж үнэ 2161,3 ам.доллар/тн байсан ба 2011 оны 1 сард цайрын дундаж үнэ 2371,5 ам.доллар/тн болж 2010 оны 12-р сарын дундаж үнэ 2273,35 ам.доллар/тн-оос 4,3%-р өссөн байна. Лондонгийн Металлын Бирж дээр цайрын нөөц 710000 тн байгаа ба цайрын нөөц  хангалттай байгаа гэж тооцож байна. 2011 онд цайрын зах зээл их хэмжээний илүүдэлтэй байх төлөвтэй байгаа ба үнийн хувьд буурч илүүдэл нийлүүлэлтийг бууруулж магадгүй гэж зарим судлаачид үзэж байна.    2011 оны 2 сар гарсаар цайрын үнэ нэмэгдэж байгаа бөгөөд 2457 ам.доллар/тн байна. Хятадад цайрдсан төмрийн хэрэглээ өсөж байгаа ба бусад зах зээл дээр цайрын хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа учир 2011 оны 1-р улиралд цайрын үнэ өсөх хандлагатай байна.
 
 
   (Эх сурвалж-kitco.com)
 
ХАР ТУГАЛГА:
2010 оны 12-р сард хар тугалганы дундаж үнэ 2404 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 2602 ам.доллар/тн болж 7,3%-р өссөн байна.  2011 оны 1-р сард Лондонгийн Металлын Биржийн нөөц 239610 тн байсан ба 2-р сард нэмэгдэн 287800 орчим тн болсон  нь 1995 оноос хойшхи хамгийн их хэмжээнд хүрсэн байна. Европт хар тугалганы бодит хэрэглээ алгуур нэмэгдэж байгаа ба Хятад улсын хар тугалганы хэрэглээ өсөх хандлагатай байна. Автомашин ба цахилгаан дугуйны зах зээлийн өсөлтөөс шалтгаалан Хятад улс боловсруулсан хар тугалганы гол импортлогч болсон бөгөөд цаашид эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнийн өсөлтөнд нөлөөлөх хандлагатай байна. Зэс, цагаан тугалга гэх мэт гол металлын үнийн өсөлт нийт суурь металлуудын үнийн өсөлтөнд нөлөөлж байна.

 
    (Эх сурвалж-kitco.com)
 
Цагаан тугалга:
         2010 онд цагаан тугалганы үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байсан. 2010 онд Индонези, Хятад, Африкт цагаан тугалганы олборлолт тасалдсаны дараа үнэ нь 59%-р өссөн. 2010 оны 12 сарын дундаж үнэ 26124 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1-р сард цагаан тугалганы дундаж үнэ 27465 ам.доллар/тн болж 4,8%-р өссөн байна. 2011 оны 2-р сард цагаан тугалганы  үнэ нэмэгдсээр 2-р сарын 8-ны байдлаар 31250 ам.доллар/тн хүрч байна.  Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 18471 тн байгаа нь нийлүүлэлт ба хэрэглээний нөхцөл байдал цагаан тугалганы үнийн өсөлтөнд  гол нөлөө үзүүлж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 2010 онд 39%-р буурсан нь 4 дэхь жилдээ буурсан үзүүлэлтийг харуулсан байна.  2011 онд цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан цагаан тугалганы үйлдвэрлэл 4 дэх жилдээ тасалдаж болзошгүй байна гэж дэлхийн хамгийн том цагаан тугалганы үйлдвэрлэгчид дурдсан байна. Цагаан  тугалга чухал хэрэгцээтэй металлын нэг бөгөөд Лондонгийн металлын биржийн нөөц харьцангуй доогуур хэмжээнд байгаагаас шалтгаалан хомсдолд орох нь илэрхий тул ирэх саруудад үнэ нь нэмэгдэн 30000 ам.доллар/тн-оос дээш гарах хандлагатай байна.
 
  (Эх сурвалж-kitco.com)
Moлибдени:
     Лондонгийн металлын бирж дэх Молибдений 2010 оны 12 сарын дундаж үнэ 35336 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 37481 ам.доллар/тн болж 5,7%-р өссөн байна. Өнгөрсөн жилүүдэд Азид гангийн хэрэглээ их байсан нь Молибдений үнийн өсөлтөнд нөлөөлсөн. 2009 оноос Хятад улс Молибдений гол импортлогч болсноор 2010 онд үнэ нь нилээд нэмэгдсэн. Хятад улс Молибденийг маш их хэмжээгээр импортлосны үр дүнд нөөцтэй болсноор  худалдан авалт буурч үнэ тогтворжиход нөлөөлж байна. 2011 онд молибдений зах зээл илүүдэлтэй байж үнэ нь тогтвортой байх хандлагатай байна.
  (Эх сурвалж-kitco.com)
  Гянтболд:
                  Гянтболдын үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд WO3-ийн агуулгаас шалтгаалан үнэ нь янз бүр байдаг. 65%-ийн агуулгатай WO3-ын дундаж үнэ 2010 онд 15000 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард нэмэгдэн  16742-17043 ам.доллар/тн-ын хооронд зарагдаж байна. 99.50%-99.95%-ийн WO3 агуулгатай Гянтболдын гулдмайн  2010 оны жилийн дундаж үнэ 37852 ам.доллар/тн байсан ба 2010 оны 12 сард дундаж үнэ 50300 ам.доллар/тн болж нэмэгдсэн байна. 2011 оны 1 сарын дундаж үнэ 50748 ам.доллар/тн болж өнгөрсөн оны 12 сарын үнэтэй харьцуулахад 0,8%-р нэмэгдсэн байна.
        Дэлхий нийтийн гянтболдын хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл ба экспорт гол байр суурийг эзэлдэг ба Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гянтболдын хамгийн том хэрэглэгч болсон байна. Иймд Хятадын засгийн газар нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гянтболдын үйлдвэрлэл ба экспортыг хязгаарлах, импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хятад улсын Гянболдын экспортыг хязгаарлаж буй бодлогоос шалтгаалан 2011 онд Гянтболдын нийлүүлэлтэд хомсдол үүснэ. Европын холбоо ба АНУ-д нийлүүлэлтийн асуудал нь хүндрэлтэй байгаа тул Гянтболдыг эрсдэлтэй металлын жагсаалтанд оруулсан байна. 2011 оны 1-р сард Хятадын 2 дахь том Гянтболдын үйлдвэрлэгч Jiangxi Tungsten засвар үйлчилгээ хийхийн тулд 3 сар үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдсэн байна. 2011 онд нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалан Гянтболдын үнэ нилээд нэмэгдэх хандлагатай байна.
99.50%-99.95%-ийн WO3 агуулгатай Гянтболдын гулдмайн үнийг үзүүлэв.
   (Эх сурвалж-kitco.com)
 Төмрийн хүдэр:
Дэлхий нийтийн гангийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа байдал,   Төмрийн хүдрийн гол импортлогч Хятадын эрэлт хэрэгцээ ба төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалан 2011 онд төмрийн хүдрийн үнэ нилээд өсөх хандлагатай байна. Бэлэн зарагдах төмрийн хүдрийн үнэ 2011 оны эхнээс эхлэн нэмэгдэж байгаа ба 2-р улиралд зарагдах төмрийн хүдрийн гэрээний үнэ 165 ам.доллар/тн-д хүрч цаашид ч өсөх шинжтэй байна. Энэтхэг улс төмрийн хүдрийн экспортоор дэлхийд 3-т ордог бөгөөд дотоодын гангийн хэрэглээндээ зориулахаар экспортондоо хориг тавьж байгаа нь төмрийн хүдрийн нийлүүлэлтийг багасгаж үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. 2012 оноос төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдвэл үнэ нь буурах боломжтой.
 (Эх сурвалж-kitco.com)
PDF-Хувилбараар нь энд дарж татаж авна уу.
Мэдээг бэлтгэсэн: АМГ-ЫН УУЛ УУРХАЙ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС 
Мэдээг оруулсан огноо: 2011-02-11
Эх сурвалж: mram.gov.mn

Монгол орны Зэс-порфирын орд /заавал үз/













Монгол орны Зэс-порфирын орд
  • Дэлхийн Зэсийн олборлолт ба импорт, экспорт
  • Монгол орны Зэсийн орд, илрэлүүдийн
    тархалтын зүй тогтол
     
  • Монгол орны Зэсийн орд, илрэлүүдийн тархалтын зураг
  •  Монголын голлох Cu ба Au ордуудын байршлын зураг
  •  Монголын зэс-порфирын ордуудын онцлогууд
  •  /нэг зураг нь болдоггүй ээ тэгээд мэдээний нүүрэнд орууллаа/

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More