Номын сангаар үйлчлүүлж буй оюутан залуучуудад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын мандатын хүрээ, үйл ажиллагаа, хөтөлбөр, төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд, мөн НҮБ –тай холбоотой дэлхий нийтийн бүхий л мэдээ мэдээлэлтэй танилцах боломжийг олгож байгаа юм.
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хороо 2011 он 3 сарын 1 өдөр НҮБ төрөлжсөн “Номын булан”-даа шинээр гарч буй мэдээллэл бүхий 104 төрлийн 365 хэвлэгдэн гарсан ном, тохимол материалаар шинэчлээд байна. Та бүхнийг Монгол Улсын Үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн ном сангуудад байршуулсан НҮБ-ын “Номын булан”-гаар хүлээлгэн өглөө оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.







