This is default featured post 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured post 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured post 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured post 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured post 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
2011-05-04
2011-02-24
ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА
2010 онд алтны үнэ тогтмол өссөн бөгөөд 2010 оны 11 сарын 09-нд алтны үнэ 1421,00 ам.доллар/ унци болж үнийн дээд амжилтыг тогтоосон. 2010 онд алтны дундаж үнэ 1224,53 ам.доллар/унци байсан ба 2010 оны 4-р улиралд алтны үнэ хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа. Энэ үнийн өсөлтөнд долларын ханшны уналт ба Хятад болон Энэтхэгийн алтны хэрэглээний өсөлт, мөн найдвартай хөрөнгө гэж үзэн алтыг их хэмжээгээр худалдан авах болсон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.
2010 оны 12 сард алтны дундаж үнэ 1390 ам.доллар/унци байсан бол 2011 оны 01 сарын дундаж үнэ 1356,4 ам.доллар/тн болж 2,4%-р буурсан үзүүлэлттэй байна. Алтны үнийн бууралтад 2011 оны 1 сард АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 9% хүртэл буурч, долларын ханш еврогийн эсрэг чангарч байгаа нь нөлөөлж байна. Мөн эдийн засгийн сэргэлт нь хөрөнгө оруулалтын сонголтонд металлыг ихээр худалдан авах хэрэглээг багасгана гэж үзэж байгаа нь алтны үнийг бууруулахад мөн нөлөөлж байна.
2010 оны 12-р сард хар тугалганы дундаж үнэ 2404 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 2602 ам.доллар/тн болж 7,3%-р өссөн байна. 2011 оны 1-р сард Лондонгийн Металлын Биржийн нөөц 239610 тн байсан ба 2-р сард нэмэгдэн 287800 орчим тн болсон нь 1995 оноос хойшхи хамгийн их хэмжээнд хүрсэн байна. Европт хар тугалганы бодит хэрэглээ алгуур нэмэгдэж байгаа ба Хятад улсын хар тугалганы хэрэглээ өсөх хандлагатай байна. Автомашин ба цахилгаан дугуйны зах зээлийн өсөлтөөс шалтгаалан Хятад улс боловсруулсан хар тугалганы гол импортлогч болсон бөгөөд цаашид эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнийн өсөлтөнд нөлөөлөх хандлагатай байна. Зэс, цагаан тугалга гэх мэт гол металлын үнийн өсөлт нийт суурь металлуудын үнийн өсөлтөнд нөлөөлж байна.
2010 онд цагаан тугалганы үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байсан. 2010 онд Индонези, Хятад, Африкт цагаан тугалганы олборлолт тасалдсаны дараа үнэ нь 59%-р өссөн. 2010 оны 12 сарын дундаж үнэ 26124 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1-р сард цагаан тугалганы дундаж үнэ 27465 ам.доллар/тн болж 4,8%-р өссөн байна. 2011 оны 2-р сард цагаан тугалганы үнэ нэмэгдсээр 2-р сарын 8-ны байдлаар 31250 ам.доллар/тн хүрч байна. Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 18471 тн байгаа нь нийлүүлэлт ба хэрэглээний нөхцөл байдал цагаан тугалганы үнийн өсөлтөнд гол нөлөө үзүүлж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 2010 онд 39%-р буурсан нь 4 дэхь жилдээ буурсан үзүүлэлтийг харуулсан байна. 2011 онд цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан цагаан тугалганы үйлдвэрлэл 4 дэх жилдээ тасалдаж болзошгүй байна гэж дэлхийн хамгийн том цагаан тугалганы үйлдвэрлэгчид дурдсан байна. Цагаан тугалга чухал хэрэгцээтэй металлын нэг бөгөөд Лондонгийн металлын биржийн нөөц харьцангуй доогуур хэмжээнд байгаагаас шалтгаалан хомсдолд орох нь илэрхий тул ирэх саруудад үнэ нь нэмэгдэн 30000 ам.доллар/тн-оос дээш гарах хандлагатай байна.
Лондонгийн металлын бирж дэх Молибдений 2010 оны 12 сарын дундаж үнэ 35336 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 37481 ам.доллар/тн болж 5,7%-р өссөн байна. Өнгөрсөн жилүүдэд Азид гангийн хэрэглээ их байсан нь Молибдений үнийн өсөлтөнд нөлөөлсөн. 2009 оноос Хятад улс Молибдений гол импортлогч болсноор 2010 онд үнэ нь нилээд нэмэгдсэн. Хятад улс Молибденийг маш их хэмжээгээр импортлосны үр дүнд нөөцтэй болсноор худалдан авалт буурч үнэ тогтворжиход нөлөөлж байна. 2011 онд молибдений зах зээл илүүдэлтэй байж үнэ нь тогтвортой байх хандлагатай байна.
Дэлхий нийтийн гянтболдын хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл ба экспорт гол байр суурийг эзэлдэг ба Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гянтболдын хамгийн том хэрэглэгч болсон байна. Иймд Хятадын засгийн газар нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гянтболдын үйлдвэрлэл ба экспортыг хязгаарлах, импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хятад улсын Гянболдын экспортыг хязгаарлаж буй бодлогоос шалтгаалан 2011 онд Гянтболдын нийлүүлэлтэд хомсдол үүснэ. Европын холбоо ба АНУ-д нийлүүлэлтийн асуудал нь хүндрэлтэй байгаа тул Гянтболдыг эрсдэлтэй металлын жагсаалтанд оруулсан байна. 2011 оны 1-р сард Хятадын 2 дахь том Гянтболдын үйлдвэрлэгч Jiangxi Tungsten засвар үйлчилгээ хийхийн тулд 3 сар үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдсэн байна. 2011 онд нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалан Гянтболдын үнэ нилээд нэмэгдэх хандлагатай байна.








