2011-04-08

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд Оросын холбооны улс /ОХУ/-д 230 бакалавр оюутан болон 20 магистрант, 50 докторант суралцуулна. Үүний дотор байгалийн ухааны чиглэлээр 45 бакалавр оюутан, 5 магистрант, 10 докторант, инженер технологийн чиглэлээр 70 бакалавр оюутан, /үүнээс УБ төмөр замын захиалгаар 25 бакалавр оюутан/, 5 магистрант, 10 докторант, хөдөө аж ахуйн чиглэлээр 30 бакалавр оюутан, 7 докторант, анагаах ухааны чиглэлээр 10 бакалавр оюутан, 5 докторант эдийн засгийн чиглэлээр 13 бакалавр оюутан, 2 магистрант, 5 докторант, хууль зүйн чиглэлээр 2 бакалавр оюутан, 2 докторант, нийгмийн ухааны бусад чиглэлээр 20 бакалавр, 5 магистрант, 8 докторант тус тус суралцуулна.
УБТЗ-ын захиалгаар суралцах 25 бакалавр оюутан болон соёл урлагийн чиглэлээр суралцах 15 бакалавр оюутан, 3 магистрант 3 докторантыг хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөл орсон мэргэжлийн комисс мэргэжлийн шалгаруулах тул энэ удаагийн сонгон шалгаруулалтад хамаарахгүй.

Нэг. Тавигдах шаардлага

1/ Бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэгч нь:

-     Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 

-     ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, ЕБС-ийг суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдэд "А", "В" үнэлгээтэй төгссөн, 

-     Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

-     ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харъяа 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч зэрэг 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.


2/ Магистрант, докторант нь:

-     Магистрант нь бакалаврын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд 80-аас дээш хувийн үнэлгээтэй, 35 хүртэлх насны,

-     Докторант нь магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлийн үндсэн хичээлүүдэд 80-аас дээш хувийн үнэлгээтэй, 45 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол дахин тэтгэлэг олгохгүй болно.

Хоёр. Бүртгэл

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС, ХААИС тус бүр 60 хүртэл, ЭМШУИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 30 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцагчид болон төгсөгчид, дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, мөн магистрантур, докторантурын сургалтад хамрагдахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2011 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 103 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид:

- Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,

- Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн их, дээд сургуулийн албан бичгийн эх хувь,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан

  хуулбар,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 5000 төгрөг

2. Хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс:

- Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь,

- Одоо хаана, юу хийж байгаа тухай албан ёсны тодорхойлолт/тайлбар бичгийн эх хувь,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан

  хуулбар,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 5000 төгрөг

3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч:

- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,

- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичгийн эх хувь,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 5000 төгрөг

4. Магистантурт суралцахыг хүсэгч:

- Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ажил байдлын тодорхойлолт,        

- Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй),

- Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 10000 төгрөг

5. Докторантурт суралцахыг хүсэгч:

- Магистрын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ажил байдлын тодорхойлолт,         

- Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй),

- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт,

- Сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Шалгалтын хураамж 10000 төгрөг

Бакалавр болон магистрантурт суралцахыг хүсэгч нь суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг "математик", "хими", "нийгмийн тухай мэдлэг" гэсэн хичээлүүдийн аль нэгээр өгөх ба сонголтыг бүртгүүлэхдээ хийнэ.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн ба орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагт авч, дүнг 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт авч дүнг 2011 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Бакалавр оюутан болон магистрантыг хоёр шалгалтын нийлбэр дүнгээр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан квотод багтаан шалгаруулна. Докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон бэлтгэл ангид суралцах эсэхийг шийдвэрлэх ярилцлагын цагийн хуваарийг 2011 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана. Ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монгол Улсын БСШУЯ хамтран зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг ОХУ-ын Боловсролын яам гаргаж, тэтгэлэгт хамрагдагчдыг мэргэжлийн дагуу ОХУ-ын их, дээд сургуульд хуваарилна. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой.

ОХУ-ын Засгийн газраас тэтгэлэгт хамрагдагчдын сургалтын төлбөрийг хариуцах ба суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Суралцагч нь замын зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байрны төлбөрийг өөрөө хариуцна.

ЖИЧ: Бүртгүүлэхээр ирэх бакалаврын оюутнууд сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас, ЕБС төгссөн гэрчилгээний (эх хувь) хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 3х4 цээж зураг (файлаар), 5000 төгрөгийн хураамж бүрдүүлж ГХХАГ-ын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More