2011-02-20

1100 км төмөр зам барих тусгай зөвшөөрлийг гардууллаа

Шинэ төмөр замын трасс  батлагдаад  сар гаруй  хугацаа  өнгөрч байгаа билээ. Харин өнөөдөр Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг МТЗ төрийн өмчит хувьцаат компаниийн захирал Б.Батзаяад Төмөр замын газрын дарга Т.Батболд гардуулж өглөө. Тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцлоо.


Манай улс төмөр замын суурь бүтцийн эхний vе шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зvvнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км  замыг барихаар болсон. Уг ажлын  хүрээнд Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч дээрх чиглэлийн төмөр замын суурь бvтэц барих ажлыг МТЗ төрийн өмчит хувьцаат компанид олгоод байгаа.

Тэрчлэн,  энэ чиглэлд тавигдах төмөр замын нарийвчилсан чиглэл буюу трасс батлагдсан, харин  одоо нарийвчилсан ТЭЗҮ,  геологи, геодезийн ажлууд хийгдэж байгаа.

Энэ хавраас барилгын ажил нь эхлэх дээрх чиглэлийн замын тендер зарлах, барилгын ажил гүйцэтгүүлэх гээд  холбоотой бүх  ажилд МТЗ төрийн өмчит хувьцаат компани   Монгол Улсыг төлөөлж ерөнхий захиалагчаар оролцоно.  Улмаар, энэ чиглэлийн замаар манай ашигт малтмалын баялаг гадаад зах зээлд хүрнэ. Тиймээс манай экспортын ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд өнгөрөгч оны сүүлээр ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

Тиймээс  тарифын хөнгөлөлтийн  тал дээр  тохиролцоонд хүрэх боломж өндөр гэдгийг салбарын сайд хэлж байна.
Эх сурвалж: www.shuud.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More