2011-02-16

Коксжих нүүрсний нөөцийг илрүүлжээ


Монголд нүүрсний хайгуул хийж буй “Хүннү коал” компанийн “Цант уул” төслийн ажилд ахиц гарсан талаараа албан ёсоор мэдээлжээ. Өрөмдлөгийн явцад дээрх хайгуулын талбайд коксжих нүүрсний арвин нөөц байгааг илрүүлсэн аж. Эхний ээлжинд 50-100 сая тоннын нөөц баталгаажуулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд цаашид хайгуулаа эрчимжүүлэхээ тус компанийн удирдлага мэдэгдсэн байна.
Өрөмдлөгийн ажлын эхний үр дүнгээс үзэхэд “Цант уул” төслийн талбайд Тавантолгойнхтой ижил чанарын нүүрс байгаа нь тогтоогдсон гэнэ. Ойрын дөрвөн жилийн хугацаанд гурван нүүрсний уурхай ашиглалтад оруулах зорилго бүхий “Хүннү коал” компани нь “Цант уул” төслийн 90 хувийг эзэмшдэг аж. Тавантолгойгоос 40 км-ийн зайд орших дээрх хайгуулын талбай 69 мянган га газрыг хамардаг юм байна.   
Ж.ГЭГЭЭ
Эх сурвалж: mininginvestment.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More