2011-02-27

Австралид инженерийн чиглэлийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо


Ерөнхий сайд С.Батболд Австрали улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард нарын  ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.  Энэхүү уулзалтад Австралийн Гадаад хэргийн сайд , Хөдөө аж ахуй газар тариалангийн сайд, Боловсрол нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Хууль зүй дотоод яамны  сайд , Зам тээвэр худалдааны сайд  болон  тус улсын сөрөг хүчний лидер зэрэг бүх л голлох салбарын сайдууд нь оролцож, салбар салбарынхаа  хүрээнд хоёр улсын харилцааг хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Манай талаас Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  УИХ-ын гишүүн Су.Батболд , УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле , Гадаад хэргийн дэд сайд Б.Болор, ЗТБХБ-ын дэд сайд  Т.Пүрэвдорж  болон албаны бусад хүн байлцлаа.

Хэлэлцээрийн  үеэр хоёр улсын хооронд худалдаа эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуй , боловсролын салбарын харилцааг өргөжүүлэх боломжуудын талаар чухал саналууд хөндөгдлөө.

Хоёр орны ижил төстэй нөхцөлийг ашиглаад хамтран ажиллах боломж байна гэдгийг хоёр тал тэмдэглэв. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох гэж байгаа эрмэлзлэлийг үндэслэн Австралид суралцах оюутны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр хэлэлцээний үеэр тохиролцлоо. Мөн австралийн технологи арга барилыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтойг ч хоёр тал тэмдэглэлээ. Австралийн зүгээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт  үүднээс нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зорилго бүхий мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Улаанбаатарт байгуулах, мөн  Австралид  инженерийн чиглэлийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хөндөн тавьсан визний ангиллын асуудлыг эргэн харж, судлан үзнэ гэдгээ Авсралийн тал мэдэгдлээ. Үүнийгээ ч  Ерөнхий сайд Жулиа Гиллард  хэвлэлийн бага хуралын үеэр дахин нотоллоо. Мөн Монгол улсын засгийн газраас улс орноо хөгжүүлэхдээ уул уурхайг түшиглэн мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, цаашлаад түүхий эдээс хамааралгүйгээр бусад олон салбараа бие даан хөгжүүлэх бодлого барьж байгааг Австралийн тал өндөр үнэлж, энэ тал дээр Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.  Хоёр цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд  Монгол Австралийн хамтарсан мэдэгдэл гаргахаар боллоо.

Эх сурвалж: www.shuud.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More