2011-03-26

Нүүрсийг баяжуулах технологийн судалгаа

Нүүрсийг баяжуулах технологийн судалгаа
Нүүрс баяжуулах технологийн хөгжлийн өнөөгийн байдал
Нүүрсийг баяжуулах гол чиг зорилго нь нүүрсэн дэх органик бус механик хольцийг цэвэрлэх таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрсийг баяжуулах нь тээвэр, цахилгаан станцуудын нүүрс ангилах, үнс зайлуулах үйл ажиллагааны зардлыг ихээхэн буруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх зэрэг боловсруулах үйлдвэрийн зайлшгүй техникийн нөхцөл болох ёстой юм.
Нүүрсний баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын бүтээгдэхүүнүүд (баяжмал, хагягдал, завсрын бүтээгдэхүүн) дахь технологийн үзүүлэлтүүдийг тухайн бүтээгдэхүүн дахь үнсний агуулгаар тооцдог.
Нүүрсний баяжигдах чанарын фракцийн шинжилгээг үндэслэн баяжицийн онолын муруй байгуулж (Анригийн муруй, М-муруй г.м) завсрын бүтээгдэхүүний гарцийн хэмжээгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл завсрын бүтээгдэхүүний гарц хэдийн чинээ бага байна нүүрс нь амархан баяжигддаг гэж үздэг. Нүүрсний дулааны гол үзүүлэлт болох илчлэгийн хэмжээ нь түүн дэх үнсний агуулгаас шууд хамаардаг.
Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах (1тн нүүрсэнд 100-200орчим литр ус хэрэглэдэг) ба усны эх үүсвэр хомс бүс нутагт хуурай аргыг хэрэглэдэг.
Нүүрсний хуурай аргаар баяжуулах техник, технологи өнгөрсөн зууны дунд үед нилээд эрчимтэй хөгжиж АНУ гэхэд л 1965онд 25сая.тн нүүрснийг хуурай аргыг хэрэглэн боловсруулж байсан байна. Мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байжээ. Мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байсан мэдээ байдаг ажээ.
Гэсэн хэдий ч өнөөдөр гравитацийн аргаар баяжуулах (угаах арга нь) нойтон арга нь нүүрсийг боловсруулах үндсэн технологи төдийгүй цаашид ч удаан давамгайлах технологи байсаар байх болно.
Нүүрсний томоохон үйлдвэрлэгч болох Хятад, АНУ, Австрали, Энэтхэг зэрэг улсуудад өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр мөн шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийг боловсронгуй болгож байна.
Нүүрс баяжуулалтын техник, технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг энэ салбарт тэргүүлэх орнуудын жишээн дээр авч үзье.

БНХАУ: Нүүрс баяжуулалтын техник, технологи шинэ шатанд гарч байгаа бөгөөд өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэрүүд олноор баригдаж өмнө нь ашиглалтандорсон баяжуулах үйлдвэрүүдийн техник, технологийг боловсронгуй болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Өнөөгийн байдлаар Хятад улсад 2000-аад (дэлхий дээр нийтдээ 2400гаруй нүүрс баяжуулах үйлдвэр ажилладаг) нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа ба эдгээрийн бараг 390гаруй нь жилийн хүчин чадлын хувьд 45000тн-оос хол давжээ. Эдгээр баяжуулах үйлдвэрүүд нь Хятад улсын олборлож буй нийт нүүрсний 38%-ийг баяжуулдаг байна.
Хятад улс анх 1956онд өөрийн төсөл, хүчээр анхныхаа нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж байсан бол өнөөдөр гэхэд жилд 21сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай асар том Anjialing баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна.
Хятадын үйлдввэрүүдийн гол технологи нь нүүрсийг +13мм, -13+0.5мм, 0-0.5мм гэсэн бүхэллэгийн ангид урьдчилан хувааж том ширхэглэлтэй нүүрсийг (-150(250)+13мм) тунаах машинаар, дунд бүхэллэгтэй (-13+0.5мм) нүүрсийг гол төлөв хүнд орчны сепаратор, гидроциклоноор харин нүүрсний шламыг (+0.5-0мм) флотацийн аргаар баяжуулалж байна.
Өнөөдөр баяжуулалтын аргын 60орчим хувийг тунаах процесс хэрглэж байгаа хэдий ч тунаах машиныг орчин үеийн хүнд орчны сепаратор, гурван бүтээгдэхүүнт хүнд орчны гидроциклон зэрэг орчин үеийн техник, технологиор солих чиглэлийг баримталж байгаа юм.
Нөгөө талаас нүүрсийг хуурай аргаар баяжуулах судалгаа-шинжилгээний болон шинэ техник зохион бүтээх ажлыг эрчимтэй явуулж байгаа ба нүүрсийг хуурай аргаар байжуулах FGX маягийн төхөөрөмжийг уурхайнуудад амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Ер нь дэлхийд ийм төрлийн агаарын тунаах машиныг хэрэглэгчдийн хүртээл болгож байгаа хэдхэн компаниуд байдаг ба үүний нэг нь Хятадын уул уурхайн төнөг төхөөрмжийн Шенжоү компани юм. Мөн нүүрсийг хуурай аргаар баяжуулах агаарын тунаах машин үйлдвэрлэдэг Германы All minerals зэрэг томоохон компаниуд байна.

ОХУ: Нүүрсний баялаг/нөөц, үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүр ордог бөгөөд одоогийн байдлаар 236уурхай (үүний 97 нь далд, №”% нь ил уурхай) үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ 42нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн 85% 1990оноос өмнө ашиглалтад орсон. 2005оны мэдээгээр нийт коксждог нүүрсний 92%-ийг, эрчим хүчний нүүрсний 13%-ийг баяжуулдаг байна. Эдгээр үйлдвэрүүдэд хүнд орчинд баяжуулах арга (53%), тунаах процесс (30,1), флотаци (9%), мушгиат сепаратор, баяжуулах ширээ зэрэг бусад гравитацын аргууд (6,6%), пневматик буюу хуурай баяжуулалтын аргыг (1,2%) хэрэглэж байна.
ОХУ-ын үйлдвэрүүдийн хувьд нунтаг нүүрсийг баяжуулах технологийн боловсронгуй болгох асуудал чухал байгаа ба үйлдвэрийн усгүйжүүлэх процесст шинэ техник технологи, ялангуяа орчин үеийн орчин үеийн өндөр үелзэлтэй усгүйжүүлэх шигшүүр, даралтад фильтр, өндөр үр ашигтай өтгөрүүлэгч зэргийг нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх нь ойрын зорилт гэж үзэж байна. 
Хятад болон Оросын нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн нийтлэг технологийн схемийг доорхи зурагт үзүүлэв.
1-р зураг. Хятад, Оросын нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

АНУ: Жилд 1млрд гаруй нүүрс олборлодог ба нийтдээ 265 нүүрс байжуулах үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүдийн бараг 30% нь цагт 1000тонноос дээш нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрүүдэд хэрэглэгддэг нийтлэг технологийн схемийг зурагт үзүүлэв. Өөрөөр хэлбэл том ширхэгтэй (+10мм) нүүрсийг хүнд орчны сепаратороор, дунд бүхэллэгтэй (-10+1мм) нүүрсийг хүнд орчны гидроциклон, жижиг бүхэллэгтэй (-1+0,15мм) нүүрсийг мушгиат сепаратор, харин нунтаг (-0,15+0мм) нүүрсийг орчин үеийн баганан флотацийн (Микросель КоалПро гэх мэт) машин хэрэглэн баяжуулж байгаа бөгөөд АНУ-ын орчин үеийн баяжуулах үйлдвэрүүдийн технологийн нэг онцлог нь жижиг бүхэллэгтэй нүүрсийг баяжуулахад мушгиат сепараторыг өргөн хэрэглэдэгт оршиж байгаа ба өмнө нь фракцийн (-1+0,15мм) нүүрсийг баяжуулахад устай орчинд ажилладаг гидроциклоныг (water only hydrocyclone) түлхүү хэрэглэдэг байсан. 
2-р зураг. АНУ-ын нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

Австрали: Нийт 70гаруй орчин үеийн нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа ба тэдгээрийн бараг хагас нь 1000тн/ц-аас дээш хүчин чадалтай. 2004оноос хойш 350-1200тн/ц-ийн хүчин чадалтай 10-аад баяжуулах үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулах, ажиллаж байгаа үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг өргөтгөхөөр төлөвлөж байна. Австрали нүүрс баяжуулах үйлдвэрүүдйин нэг онцлог нь нүүрсийг 50мм орчим бутлаж, 0,5-1мм-ээс дээш бүхэллэгтэй хэсгийг хүнгд орчины гидроциклон, харин 0,5-1мм-ээс доош бүхэллэгтэй нунтаг нүүрсийг Жексоны хорго, Микросел, TBS, PNEUFLOT зэрэг орчин үеийн дэвшилтэд флотацийн арга техникийг хэрэглэн баяжуулж байна. Эрчим хүчний болон металлургийн зориулалттай нүүрсийг баяжууладаг Австралийн үйлдвэрүүдийн нийтлэг технологийн схемийг доорхи зурагт үзүүлэв.
3-р зураг. Австралийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

1 comments:

Ene odoo China-n Tangshan Shenzhou-n FGX tuhuurumjiin gariin awlagiin ehnii hesgiig orchuulaad tawichihsan bh shiwdee sydalgaa gechjee.

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More