2011-03-08

“Монголын есөн гайхамшиг” тодруулжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран “Монголын есөн гайхамшиг”-ийг тодруулахаар санал асуулга, шалгаруулалт зарласан. Үүнд байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт, дурсгалт газрын нэг болох Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Гурван сэнхэрийн агуй нэгээр нь тодорсон юм.
Тус агуй ийнхүү есөн гайхамшгийн нэгт зүй ёсоор багтаж, Монголын анханы есөн гайхамшгийн батламж хүртсэн аж.


Монголын есөн гайхамшгаар тодорсон зүйлсийг сонирхуулбал:
1. Монголын говь (Баянзаг, Улаан эрэг, Хонгорын гол)
2. Гурван Сэнхэрийн агуй (Ховд аймаг Манхан сум)
3. Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор (Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөө, Түрэгийн эзэнт гүрний дурсгал)
4. Ноён уулын хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)
5. Эрдэнэ зуу хийд Занабазарын шилдэг бүтээлүүд
6. Хөвсгөл нуур, (Хөвсгөл аймаг)
7. Женко Тур Бюро ХХК-ийн байгуулсан XIII зуун цогцолбор, Чингисийн морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)
8. Увс нуур, Их нууруудын хотгор (Увс аймаг)
9. Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн газар нутгууд (Хэнтий аймаг) тус тус оржээ.

Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More