2011-03-15

”Германы боловсрол” үзэсгэлэн гаргана



Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Германы Эрдмийн солилцооны алба, Гадаад орнууд дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв, Герман улсын Элчин сайдын яам, Гёте институтын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол-Германы гүүр төрийн бус байгууллага хамтран энэ сарын 19-нд “Германы боловсролын яармаг”-ыг зохион байгуулах болжээ.

Үзэсгэлэн яармагийг Хүүхдийн номын ордонд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ аж. Энэ үеэр оюутан залууст Герман улсын их, дээд сургуулиудад суралцах тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой байдаг, герман хэл сурснаар ямар боломж бололцоо нээгдэх вэ.  Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Герман улсын дунд болон их, дээд сургуулийн боловсролыг Монголд эзэмших боломж нөхцөл, Засгийн газрын 250 дугаар тогтоолоор батлагдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадад өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа залууст мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөгөө өгөх, улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар мэргэжилтнүүд мэдээлэл өгөх гэнэ.

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More