2011-03-17

16 улсад 800 гаруй оюутан тэтгэлгээр суралцана

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Мон­гол Улсаас гадаадын улс оронд бакалавр, магистр, докторын түвшинд 2011-2012 онд Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах талаар БСШУ-ы сайд Е.Отгонбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд боловсролын сапбарынхантай уулзахдаа гадаадын улс оронд суралцаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийг олон нийтэд ил тод нээлттэй зарлаж байх үүрэг өгсний дагуу ийнхүү мэдээлэл хийж байна гэв.

Улс улсын тэтгэлэгт хөтөлбөр янз бүрийн хугацаатай байдаг. Одоогийн байдлаар нэлээд олон улсын тэтгэлэг зэрэг зарлагдаж байгаа юм байна. БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 50 бакалаврын тэтгэлэг нэмжээ. Нийт 95 тэтгэлгийн шалгалт 3 дугаар сарын сүүлээр эхлэх ажээ. Тэтгэлэгт хамрах болзлыг хангасан суралцагчид БСШУЯ-нд бүртгүүлж, БНХАУ-ын ЭСЯ сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажээ.

Мөн тавдугаар сард ӨМӨЗО-нд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт 100 бакалавр, 120 магистр, докторантын тэтгэлэг олгожээ. Польш, Унгар, Украин, Румын, Болгар, Хорват зэрэг оронд тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Эдгээр оронд энэ хичээлийн жилд 45 оюутан сурах бөгөөд 33 нь бакалавр, 4 нь магистр, 6 докторант, 2 мэргэжил дээшлүүлэгч сурахаар зарлаж байна.

Турк улсын Засгийн газрын тэт­гэлэгт 20 бакалавр, 10 магистр, 10 докторант сургах бөгөөд тус улсын Засгийн газрын нэмэлт хөтөлбөрөөр 55 бакалаврын оюутан сургах сонгон шалгаруулапт болох юм. Чехэд суралцагчдын бүртгэл дуусч 28 оюутны материал тус улсын боловсролын яаманд хүргэгджээ. БНЭУ-д сурапцах оюутны сонгон шапгаруулаптыг тус улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан. 20 бакалавр, 10 магистр сонгогдоно. 3,4 дүгээр сард ОХУ-ын тэтгэлгийг зарлана.

ОХУ-аас тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмж 30 болгожээ. 4дүгээр сард Вьетнам, Лаос, Куба улсад сурах тэтгэлэгт сонгон шалгаруулалт болно. Нийт энэ хичээлийн жилд дэлхийн 16 оронд 813 оюутан сурапцах урьдчилсан дүн гарчээ. Үүнээс гадна БСШУЯ сургалтын төрийн сангаар магистр, докторын сонгон шалгаруулалт зарлана. Энэ шалгаруулалт 5 дугаар сард болох гэнэ.
Энэ жил дэлхийн топ сургуулиудад суралцах бака­лаврын түвшний хүүхдүүдийг санхүүжүүлэхээр улсын төсөвт суусан гэлээ. Шууд гэрээгээр сурч буй оюутнуудад сургалтын төрийн сангаас санхүүжүүлж ХБНГУ-ын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, АНУ-ын Альяскийн их сургуульд тодорхой тооны оюутан сургахаар сонгон шапгаруулалт зарлаж буйгаа дуулгав.

Нэлээд олон орны Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байгаа учраас тухайн суралцагчид тавих шаардлага, журмыг БСШУЯ-ны вэб сайтаас дэлгэрэнгүй үзэхийг сайд сануулав.

Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More