2011-03-19

ПОЛЬШ, УНГАР, УКРАЙН, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

 
ПОЛЬШ, УНГАР, УКРАЙН, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАД
ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/, Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/, Украйн Улс, Бүгд Найрамдах Румын Улс /БНРУ/, Бүгд Найрамдах Болгар Улс /БНБУ/, Бүгд Найрамдах Хорват Улс /БНХУ/-д оюутан, магистрант, докторант, мэргэжил дээшлүүлэгчдийг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Үүнд:

·      БНПУ-д 20 оюутан (байгалийн ухаан-3, биотехнологи-2, уул уурхайн инженер-5, механик инженер-3,  барилгын инженер-3, эрчим хүчний инженер-2,  үйлдвэрийн эдийн засаг-2);  2 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр)

·      БНУУ-д А категориор 2 оюутан (анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 оюутан (биотехнологи-1, геофизик-1, эдийн засаг-1), мөн БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 магистрант, 1 докторант, 2 мэргэжил дээшлүүлэгч; ·      Украйн улсад 5 оюутан (автозамын инженер-3, хэмжилзүйч инженер-2);
·      БНРУ-д 2 оюутан (инженер, технологи-2), 1 магистрант, 1 докторант;
·      БНБУ-д 1 оюутан (инженер, технологи-1), 1 докторант;
·      БНХУ-д 1 магистрант, 1 докторантыг тус тус сонгон шалгаруулж, тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

Тавигдах шаардлага
Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийнэ.  Их сургууль  нэг  хуваарь  дээр 6 хүртэл,  дээд сургууль,  коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрантурт суралцахыг хүсэгчид нь суралцах чиглэлээрээ 3,0-аас доошгүй голч дүнтэй бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны, мэргэжил дээшлүүлэхийг хүсэгчид нь бакалавраас доошгүй зэрэгтэй Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 10.00-17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; Дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; БНПУ, БНРУ, БНБУ, БНХУ-д суралцахыг хүсэгчид англи хэлний мэдлэгийг батлах сертификат; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт нь англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө.
Мэргэжлийн чиглэл Шалгалт
1 Байгалийн ухаан, Уул уурхайн инженер, Механик инженер, Барилгын инженер, Эрчим хүчний инженер, Геофизик, Эдийн засаг, Автозамын инженер, Хэмжилзүйч инженер, Инженер Математик
2 Анагаах ухаан, Биотехнологи, Нанотехнологи, Технологич инженер Хими

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 3 дугаар сарын 31-ний өдрийн 12.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн шалгалтыг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг болон сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно.

Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Харин Украйн улсад хэлний бэлтгэлд суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгодоггүй болно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

From: http://www.mecs.gov.mn/article-503.mw

Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More