2011-03-10

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP –2012

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP –2012

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, гадаадын их дээд сургуулийн төлбөр төлөх боломжгүй өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт  /USAP/ оролцохыг урьж байна.


Хөтөлбөрийн зорилго:
Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.
Хөтөлбөрт оролцогчид 2012 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх  маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийyн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:
•    11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2012 оны хавар сургуулиа төгсөх/
•    Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
•    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-550-аас доошгүй оноо авах чадвартай байх/
•    Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
•    Олон нийтийн  ажилд идэвхтэй оролцдог байх
•    Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна./
•    Өргөдлийн маягт
•    9-р ангийн бүтэн жилийн болон  10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/
•    Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
•    Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
•    Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
•    Гэр бүлиийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

Өргөдлийн маягт татаж авах:
USAP-2011 Application Form word file
USAP-2011 Application Form pdf file

Шалгаруулалт:

1-р үе
2011 оны 4-р сарын 22:      Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /17:00 цагаас өмнө/
2011 оны 5-р сарын 02:      Өргөдлийн шалгаруулалтын хариу буюу 2-р шатанд орох сурагчдын нэрс мэдээллийн самбар дээр гарна.

2-р үе
2011 оны 5-р сарын 14:     Өргөдөл нь шалгарсан сурагчид 11:00 цагт Mock-TOEFL  шалгалт өгнө. /шалгалтын газрыг жич зарлана./
2011 оны 5-р сарын 18:     15:00 цагаас хойш Mock-PBT TOEFL  шалгалтын хариу www.earcmn.org эсвэл БЗМТ-н мэдээллийн самбар дээр гарна.

3-р үе
2011 оны 5-р сарын 28:     Mock-PBT TOEFL-д 550-иас дээш оноо авсан сурагчид 11:00 цагт SAT шалгалт өгнө.

Эцсийн шалгаруулалт
2011 оны 6-р сарын 3        Нийт 3-н үе шатаас өндөр оноо авсан сурагчдыг шалгаруулан хөтөлбөрт хамруулна.

Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг
МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар-210648
Монгол улс
Утас: 976-11-319016;
Факс: 976-11-326941; email: info@earcmn.org ; ariunaa@earcmn.org
http://www.earcmn.org/index.php?option=com_content&task=view&id=128&Itemid=1

Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More