2011-03-01

2025 онд 76 сая тонн нүүрс олборлоно

Монгол улсын хөрсөн доор байгаа 162 тэрбум тонн нүүрсний нөөц гэрэл дулаан болох үүргээ гүйцэтгэж, харин одоо эх орондоо эдийн засгийн дэвшлийг авчирхад бэлэн болжээ.
2008 онд 9 сая тонн нүүрс олборлож, дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг хангах төдий байсан энэ нүүрсний салбар өнөөдөр дэлхийн эдийн засаг, түүний дотор хөрш орнуудын эдийн засгийн өсөлттэй уялдаатайгаар хөрөнгө оруулагчдыг эх оронруугаа даллаж эхэллээ.
Харин Монгол улс энэ их өөрчлөлттэй уралдаж, нүүрсний салбарынхантайгаа уулзаж зөвлөлдөж эхэллээ.
Монгол улс 2008 онд 9 сая тонн нүүрс олборлож байжээ. Харин 2009 онд 14 сая тонн, 2010 онд 25 сая тонн болж жил жилд нүүрсний олборлолт өсөж байна.
Мэргэжилтэнүүд 2025 онд 76 сая тоннд хүрнэ гэж үзэж байгаа. 2010 онд нийт 25 сая тонн нүүрс олборлож, дийлэнхийг нь экспортолсноор нүүрсний салбараас олсон орлого анх удаа зэсийн салбарын урд орж, нүүрс - Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон гэдгээ баталлаа.
Ойрын жилүүдэд Монгол улсын нүүрс олборлолт 40-60 сая тоннд хүрэх боломжтой бөгөөд энэхүү өсөлтийн хурдацыг даган олон тулгамдсан асуудлыг төр засгийн бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай болоод байна.
Жишээлэхэд гадаад зах зээлд нүүрсний үнийг нэмэгдүүлэх, нүүрсний салбарын татвар, хууль эрхзүйн орчины таатай орчиныг бүрдүүлэх, олборлосон нүүрсээ тээвэрлэх зам, боловсруулах аж үйлдвэр гэх мэт зүйл манайд тодорхойгүй байгаа нь нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татахад садаа болсоор байна.
Энэ асуудлуудаа шийдвэрлэхээр нүүрс олборлож байгаа компаниуд төрийн байгууллагуудтай хамтран өнөөдрөөс эхлэн зөвлөлдөж байна.
Зөвлөгөөнд гадаадын 13 орны 170 орчим байгууллагын нийт 500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Тэд үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, хайгуулын төсөл эзэмшигч, банк санхүү, хөрөнгө оруулалтын корпорацийн захирлууд, олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллагын судлаачид байна.
Энэ нь монголын нүүрс салбарын хөгжил зөвхөн дотоодын асуудал биш дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг илтгэж байна.
Монгол улсын нүүрсний салбарыг дээшлүүлэх нь олборлосон нүүрсийг түүхийгээр, хямд үнэтэй нэг л улсруу борлуүлах биш үе шаттайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэж засгийн газраас үзэж байгаа.
Гэхдээ гадны хөрөнгө оруулагчидад хатуу бодлого барилгүй, эрх зүйн ээлтэй орчныг бүрдүүлнэ гэж сангийн дэд сайд амласан юм.
Гэхдээ өмнө нь замбараагүй тараасан тусгай зөвшөөрөл монголын 560 гаруй хэсэгт хөрсийг сэндийчин хаяснаа яах гэж байгааг зөвлөгөөний төлөөлөгчид сонирхож байлаа.
Нүүрсний нөөцөөрөө арабын нефьттэй зүйрлэгддэг Монгол улс Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч боллоо гэж гадаадын хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч байгаа энэ үед Монгол улс нүүрснийхээ салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж байгаа нь 2 өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөн харуулж байна.
Ц.Соёлмаа
Эх сурвалж: www.shuud.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More