2011-03-19

ГАДААДАД УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

ГАДААДАД  УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ,  ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА.
“Монгол улсын уул уурхайн үндэсний тэргүүлэгч  “Монголын  Алт”  (МАК)  ХХК нь  улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын их, дээд сургуулиудад тэргүүний оюутан залуусыг сургаж ирсэн уламжлалтай.
Манай компани 2011-2012 оны хичээлийн жилд уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа, орос, англи хэлний өндөр мэдлэгтэй, шилдэг 4 оюутныг Гадаадад уул уурхайн мэргэжлээр их, дээд сургуульд   суралцуулна.
Тавигдах шаардлага: Уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа 1- 2-р курсын оюутан,  голч дүн 3,4-с дээш, орос хэл дээр хичээлийг бүрэн хэмжээнд ойлгон суралцах чадвартай. Цааш унших
Бүрдүүлэх материал:
-       Товч анкет ( Маягтыг  компанийн төв оффисоос ирж авах буюу  www.mak.mn сайтнаас татаж  авах )
-       Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
-       Цээж зураг нэг хувь
-       Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт
-       Сургуулийн тодорхойлолт
-       Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал
-       Эссе / өөрийн зорилго, ирээдүйн төлөвлөгөөний тухай, 500-с доошгүй үгтэй, орос хэл дээр /
-       Орос хэлний мэдлэгийн төвшинг илэрхийлэх баримтууд
-       Шагнал, амжилтыг гэрчлэх баримтууд
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд материалаа бүрдүүлэн 2011 оны 03-р сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө “Сонгон шалгаруулах ажлын хэсэгт” гэж хаяглан  Компанийн төв оффист дугтуйнд битүүмжлэн авчирч өгөх буюу дараах шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Жич: Гадаадад уул уурхайн чиглэлээр суралцахаар эрх авсан болон суралцаж байгаа оюутнууд мөн хандаж болно.
Вэб хуудас:   www.mak.mn,   
Е-мейл хаяг:   surgalt@mak.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,    
Утас: 455785, 99122025
Компанийн төв оффис:  “Монголын  Алт” (МАК)  ХХК,  Бөхийн өргөөний зүүн урд, 84-р сургуулийн урд
Шуудангийн хаяг:  УБ, 210348-а, Ш/Х-237

 Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More