2011-03-10

Таац-Түйн голын хүдрийн дүүргийн алтны хүдэржилтийн гарал үүслийн онцлог

Доктор (PhD) С.Дандар, О.Даваадулам
ШУТИС.ГГТС, Цогт-Онон ХХК
Оршил. Өнөө үед хүдрийн орд, илрэлийн гарал үүслийг тогтооход эрдэс дэх флюид ором судлалын аргыг өргөн хэрэглэдэг. Энэ өгүүлэлд Баянхонгорын алтны металлогений бүсийн зүүн өмнөд хэсэг дэх Таац-Түйн голын хүдрийн дүүргийн алтны орд илрэлүүдийн кварц дэх флюид оромны судалгааны үр дүнг оруулав. Харьцуулах байдлаар Байдрагийн дүүргийн Хар ат, Бөмбөгөр, Тахилга уулын илрэлүүдийн кварц дэх кварц флюид ормыг Япон улсын Жайка төслийн судлагааны ажлаар тогтоогдсон үр дүн болон Цагаан цахирын ордод доктор С.Жаргалан нарын Япон улсад хийсэн судалгааны үр дүнг оруулав.
Судалгааны аргачлал. Флюид ормын судалгаанд зориулж 2005-2009 онуудад хийсэн хээрийн шинжилгээний ажлын явцад цуглуулсан алтны хүдэржилт бүхий кварцын 0,5 мм зузаантай зүсмэл пластинк бэлтгэсэн. Дараа нь дээжүүдийн флюид оромын судалгааг ШУТИС-ийн флюид ором судлалын лабораторид АНУ-д үйлдвэрлэсэн Fluid invlusion System комплекс багаж болон ХБНГУ-ын Laborlux-S микроскопоор 500 дахин өсгөж, 500° С хүртэл халааж гомогенжүүлэх аргаар гүйцэтгэв. Мөн дээжүүдийн минералогийн онцлог, кварцын структур, текстур, ямар төрлийн хүдэржилттэй болох тухай оруулав. Кварцын генераци буюу үүссэн үе шатлалыг энд харгалзсан болно.
Судалгааны үр дүн Таац-Түйн голын хүдрийн зангилааны болон харьцуулан судалсан бусад хүдрийн дүүргийн алтны орд илрэлүүдийн кварц дэх флюид ормын судалгааны үр дүн нь доорхи онцлогтой байна (хүснэгт 1).
Үүнд:
1.Метоморфоген -гидротермаль алтны эрдэсжилт нь Тэвшийн өврийн ба Түйн голын илрэлд тогтоогдсон бөгөөд цайвар цагаан ба бараан саарал өнгө хосолсон том ширхэгтэй, зурваслаг, толболог кварцад агуулагдана (дээж 5, 8, 9, 10). Кварц нь хоёр үүсэлтэй генераци бөгөөд эхний 1-р үүслийн грануляр тогтоцтой цайвар саарал, цагаан өнгөтэй, кварц нь олон тооны жижиг хэмжээтэй шингэн ором агуулна. Харин 2-р үүслийн бараан саарал, хагас тунгалаг кварц нь хийн фазыг Г= 10-20% агуулсан анхдагч -хоёрдогч төрлийн хийн-шингэний оромыг цөөн тоотой агуулах ба тэдгээр нь Тг=205-221°С-д гомогенжиж байна.
Мөн Бөмбөгөрийн илрэлийн хэмжээнд кварц-турмалины пневматолит (судал 401 ба 402), кварц-пирит-халькпирит-алт-галенитийн гидротермаль (Аu 0.1-127.1г/т) судлын 1-р генерацийн цагаан ба хагас тунгалаг кварц дэх хий-шингэний ором нь Тг= 200-230°С-д, галенит агуулсан 2-р генерацийн кварц дэх ором нь Тг= 200-230°С-д гомогенжнэ /Цэдэнбалжир, 1999/.
Хэт суурьлаг чулуулагтай холбогдож үүссэн алт-рутениосмийридин болон изоферроплатины мөхлөгүүд нь Улаанбулагийн шороон ордод кварцтай ургалт үүсгээгүй үндсэн эх үүсвэрээсээ бүрэн сугарч бие даасан ширхэгүүдийг үүсгэнэ. Улаанбулагийн ордын алтны давхаргатай сэвсгэр хурдсанд агуулагдсан сүүн цагаан хагас тунгалаг кварцын 10-20 см хэмжээтэй xaгас мөлгөржсөн хайрганд агуулагдсан анхдагч флюид ором нь хийн фазыг Г=20-30% агуулах ба тэдгээр нь Тг=270-272°С-д гомогенжиж байгаа (дээж 13, 18) нь дунд хэмийн гидротермаль гарал үүсэлтэй болохыг зааж байна. Ийм кварцтай гарал үүслийн холбоотойгоор алтны хүдэржилт үүсдэг.
Энэ ордын алтны ихэнхи мөхлөгийг кварцын судалтай холбоотой мезотермаль үүсэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Цагаан цахир уулын ороген алтны ордын кварцын судлын төрөл, гарал үүслийн судалгааг Д.Андреас (1970), доктор С.Жаргалан нар (1995) хийсний үр дүнг энд оруулав. Цагаан цахир уулын ордын алт агуулсан кварц нь гурван төрлийн судалд агуулагдсан 1-р үеийн саарал кварц, 2-р үеийн хагас тунгалаг кварц, 3-р үеийн флюорит агуулсан кварц гэсэн гурван генерацитай байна.
Эхний үүслийн саарал кварц нь шингэн ором элбэгтэй байна. Хүдэржилт ихтэй 2-р үүслийн том ширхэгтэй хагас тунгалаг кварц дотор хийн фазыг Г=20-35% агуулсан СОг бүхий флюид оромнууд нь Тг=250-360° С-д гомогенжих ба мезотермаль гарал үүсэлтэй болно. Ором дэх уусмалд NaCl жингийн 1,74-6,74%-экв, дундчаар 4,18 жин%-экв хэмжээтэй байна /Jargalan. Murao, 1998/.
Харин 3-р үүслийн друзлэг текстуртэй хагас тунгалаг кварц нь хийн фазыг Г=10-20% агуулсан анхдагч-хоёрдогч ором агуулах ба тэдгээр оромнууд нь Тг=150-200°С-д гомогенждэг эпитермаль төрөлтэй байна. Ийм эпитермаль кварцын судлууд нь флогопитттэй спессартит төрлийн лампрофирийн дэл судлуудтай холбоотой үүссэн байж болно.
3. Дунд карбоны далтын комплекс Гранитоидтой холбоотой үүссэн Таацын голын ба Зүүн Таацын илрэлүүдийн кварц нь 2 үүсэлтэй бөгөөд түүний 1-р үүслийн саарал кварц нь зөвхөн шингэн ором агуулна. Харин 2-р үүслийн пирит, малахит, алт агуулсан том ширхэгтэй сүүн цагаан ба хагас тунгалаг кварц нь хийн фазыг Г=20-30% агуулах ба тэдгээр нь Тг=250-268° С-д гомогенжиж байна (дээж 2, 4). Эдгээр илрэлүүдийн кварц нь хий-шингэний ором элбэгтэй флюидээр баяжсан алтны хүдэржилт бүхий уусмалаас үүссэн байна.
Хар алтны илрэлд протерозойн занар, гнейс дэх алт агуулсан судлын кварц нь 2 генерацитай байна. Эхний генерацын кварц-пиритийн штокверк болон пиритийн том талстад кварц дэх ором нь Тг=230-280° С-д, 2-р генерацийн жижиг ширхэгтэй кварц дэх оромнууд Тг=200-230°-д тус тус гомогенжнэ.
Хар ат уулын илрэлд протерозойн гнейс дэх алт агуулсан кварц-пиритийн штокверк ба алт агуулсан судлын кварц нь 2 генерацитай байна. Эхний генерацийн том ширхэгтэй цагаан кварц нь пиритийн том талстай , алттай байна. Ийм кварц дэх хий-шингэний ором нь Тг=230-280° С-д гомогенждэг болохыг Д.Бямбасүрэн, Д.Төрмагнай нар хэмжиж тогтоожээ Цэрэнбалжир, 1999).
Харин 2-р генерацийн жижиг ширхэгтэй шаргал кварц дэх ором нь Тг=200-230° С-д гомогенжинэ.
4. Саран уулын зэс алтны порфир хүдэржилттэй илрэлийн төв хэсгээс авсан гематит пирит, малахит агуулсан кварц нь жижиг хэмжээтэй талстад флюид ором агуулна (дээж 11, 12). Оромд хийн фазыг Г=10-20%, давсны талст NaCI =10-15% агуулагдах ба ором нь саарал өнгөтэй барзгар төрхтэй, ерөнхий байдлаараа Оюут улааны илрэлийн оромнуудтай төсөөтэй бөгөөд тэдгээр нь Тг=312-335°С-д гомогенжнэ.
Ором дэх давсны агууламж /концентраци / NaCI =20-25% бөгөөд зэс алтны порфир хүдэржилт агуулсан уусмал нь өндөр агууламжтай H20-NaCI найрлагатай, өндөр хэмийн магматоген-гидротермаль үүсэлтэй байсан байна.
5. Хараат ягааны үелэн судалтсан кварц - КХЖ зонхилсон найрлагатай аплит микрогранитийн эхний үүслийн үелэн судалтсан цагаан кварц нь микроскопоор харахад үелсэн тогтоцын дагуу эгнэн цуварч байрласан гнейслэг текстур үүсгэнэ. Үелсэн кварц нь хий-шингэний цөөн тооны оромтой тэдгээр нь хийн фазыг Г=40-50% агуулах ба 500°С хүртэл халаахад өөрчлөлтөнд ордоггүй, магмын талстжилт буюу ойролцоогоор 570°С-д үүссэн байж болохоор байна.
Мөн 1,5-2 см зузаан огтолсон цагаан кварцын хялгасан судлын зүсмэлд кварц нь хагас тунгалаг харагдана. Энд хийн фазыг Г=20-32% агуулсан анхдагч флюид ором элбэгтэй бөгөөд тэдгээр нь Тг=300-420°С-д гомогенжинэ. Мөн дан СО-г бүхий найрлагатай хийн ором агуулна. Молибденит, шеелит агуулсан кварцын хялгасан судлууд нь флюидээр баяжсан H20-NaCI -СО2 бүхий найрлагатай пневматолит -гидротермаль уусмалаас үүссэн байна.
6. Эпитермаль алтны Тахилга уулын илрэлд гранит, гранодиоритод
агуулагдсан судлын кварц нь 2 генерацитай бөгөөд эхний үүслийн том ширхэгтэй цагаан кварц дэх флюид ором нь Тг=240-300°С-д, 2-р үүслийн жижиг ширхэгтэй кварц нь цайвар саарал, ягаан өнгөтэй калцедонтой эвшилдэнэ. Ийм жижиг ширхэгтэй кварц дэх хий шингэний ором нь Тг=200-240°С-д гомогенждэг байна (Цэдэнбалжир нар, 1999).
Мөн ийм төрлийн эпитермаль эрдэсжилтэнд Цагаан цахируулын флюид агуулсан 3-р төрлийн 1(Тг=150-200°), Хар-ат уулын илрэлийн жижиг ширхэгтэй сульфидтэй 2-р төрлийн (Тг=200-230°С), Бөмбөгөрийн илрэлийн 2-р генерацийн кварц (Тг=160-200°С) болон Хан Уулын илрэлийн карбанат- церусситтэй эрдэсжилт тус тус хамрагдана.
 Таац- Түйн голын дүүргийн алтны орд, илрэлүүдийн кварц дэх флюид ором

д/д
Орд илрэл, дээжКварцын төрөл, өнгөТХийн
фаз%
г%
ТгС0n
1Улаанбулаг шижирмэгэн орд дээж
13, 18
Цагаан хагас тунгалаг
Р25-30270-2823
2S5-10120-1305
3Саран уул гематит, малахиттай судланцар, дээж 11,12
Жижиг ширхэгтэй цайвар цагаан
Р10-20 Д-15312-3355
4Ps10-20230-2413
5Тэвш, дээж 8Хагас тунгалагPsш/о--
6Тэвш, пиритгэй зурваслаг дээж 9,10
Грануляр цагаан ба хөхөвтөр саарал
Psш/о--
7Ps10-20205-2214
8Тэвшийн өвөр шижирмэгэн орд Дээж 62, 65
Сүүн цагаан, хагас тунгалаг
Ps12-20240-2566
9s5-890-1103
10Түйн гол, зурваслаг, дээж 5,5а
Том ширхэгтэй, хагас тунгалаг, кварц-2
Ps10-20220-2304
11s5-880- 903
12Таацын гол, кварц-РеЗг- Аи, дээж 4, 4а
Саарал кварц -1Psш/о--
13Хагас тунгалаг, кварц-2p20-25250-2665
14Зүүн Таац, кварц-РеЗг- Аи дээж 2, 2а
Цагаан хагас тунгалаг
малахиттай
p25-30254-2686
15s7-10110- 1249
16Хараат ягаан, огтолсон судал, дээж 3, За, 36
Цагаан, үелэн судалдсан текстуртэйp40-50>5705
17Хагас тунгалагp20-30300-4206
18Хагастунгалагs10-20130-1603
19Цагаан цахирСаарал Кварц-1Psш/о-Ж-35
20Цагаан цахирХагас тунгалаг кварц -2Ps20-30250-350Ж-95
21Цагаан цахирФлюориттой кварц -3Ps10-20150-200Ж-95
22БөмбегөрКварц 1 - АиPs15-22200-230Б- 96
23БөмбөгөрКварц 2 -PbSPs10-15160-200Б- 96
24Тахилга уулЦагаан кварц -1p20-35250-300Б- 96
25Тахилга уулЖижиг ширхэгтэй шаргал, кварц-2, халцедонтойPs10-20200-250Б- 96
26Хар атКварц-1 Аи-РеЗгp20-35230-280Б- 96
27Хар атЖижиг ширхэгтэй кварц-2, сульфидтэйPs10-20200-230Б- 96
Тайлбар: Т- оромны төрөл: Р - анхдагч, Ps- анхдагч хоёрдогч, S- хоёрдогч, Д-давсны талст, ҮСТ- үелэн судалтсан текстуртэй.
Ж-95 - Цагаан цахир уулын ордын кварц дэх оромны судалгааг доктор С. Жаргалан хийсэн (Жаргалан, 1999).
Б-96 - Бөмбөгөр, Тахилга уул, Хар айны илрэлүүдийн кварц дэх флюид оромыг Монгол -Японы Баянхонгор бүсийн геологи, эрдэс баялаг теслийн хүрээнд Д. Бямбасүрэн, Д. Төрмагнай нар судалсан үр дүн. 
Дүгнэлт
Таац-Түйн голын хүдрийн дүүрэгт тогтоогдсон алтны орд илрэлүүдээс Тэвшийн өвөр, Түйн голынх метаморфогеи-гидротермаль, Саран уулын орд порфир интрузивтэй холбоотой магматоген -гидротермаль, Цагаан цахир уулын ордын кварц-алтны судлууд нь мезотермаль, зарим нь эпитермаль, Таац, Зүүн Таацын илрэл гидротермаль, Хараат Ягааны илрэлийн алт, шеелит, молибденит агуулсан судлууд нь пневматолит-гидротермаль, Хан уулын илрэлийн алт болон сульфид агуулсан судлууд нь гидротермаль ба эпитермаль гарал үүсэлтэй болох нь эрдсийн эвшил болон кварц дахь хий шингэний оромны гомогенжих температураар батлагдаж байна. 
Ашигласан материал
1. Sereenen Jargalan and Satoshi Murao, Preliminary study on the characteristics of Tsagaan tsakhir uul gold deposit, Baynkhongor, southern Mongolia, Bulletin of the Geological Survey of Japon, vol. 49(6), p. 291-298, 1998
2. Я.Цэдэнбалжир нар Баянхонгорын бүсийн геологи, эрдсийн баялаг /Япон-Монголын эрдэмтдийн хамтарсан Жайка төслийн ажлын тайлан/, УБ, 1999.

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More