2011-03-08

Оюутолгойгоос жилд гурван сая унци мөнгө олборлоно



НЬЮ-ЙОРК. /Блумберг/. Канадын Айвенхоу Майнз компани Монгол дахь алт, зэсийн Оюутолгой орд газрыг ашиглах эхний 10 жилийн хугацаанд жилд гурван сая гаруй унц буюу 93,3 тонн мөнгө олборлохоор төлөвлөж байгаа тухай тус компани мэдээлжээ.  Оюутолгойн ордыг 2013 оноос ашиглаж эхлэх бөгөөд ба эхний 10 жилийн хугацаанд жилд 544 мянган тонн зэс, 650 мянган унц буюу 20,2 тонн алт олборлох ажээ. 

“Оюутолгой зэс, алтны асар их нөөцтэйн сацуу мөнгөний үлэмж хэмжээний нөөцтэй учраас мөнгө олборлогч томоохон уурхай болж чадах юм” гэж Айвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фридланд онцлон хэлсэн юм.
Оюутолгойг 27 жилийн туршид ашиглах бөгөөд энэ хугацаанд 78 сая унц буюу 2,4 мянган тонн мөнгө олборлохоор төлөвлөж байгаа ажээ. Тэрчлэн орд газрыг 59 жил ашиглах төлөвлөгөө байгаа бөгөөд энэ тохиолдолд олборлох мөнгөний хэмжээ 180 сая унц буюу 5,6 мянган тоннд хүрч болох юм.

Урьд нь мэдээлж байснаар, 2011 онд Айвенхоу компани Оюутолгойн дэд бүтцийн барилгын ажилд 2,3 тэрбум долларын хөрөнгө оруулах бөгөөд одоогийн байдлаар тухайн ажлын явц13 хувьтай байгаа ажээ. 27 жилийн хугацаанд 11,5 сая тонн зэс, 13,1 сая унц алт олборлохоор төлөвлөсөн байна.

Хэрвээ 59 жил ашиглавал 23,8 сая тонн зэс, 26,4 сая унц буюу 821 тонн алт олборлох юм. 2010 оны 12 дугаар сард Айвеноу Майнз болон түүний стратегийн түнш Рио Тинто /Айвенхоугийн 34,9 хувийг эзэмшдэг/ Оюутолгойг ашиглах талаар түншлэлийн шинэ хэлэлцээр байгуулжээ.  Айвенхоу Майнз компани нь Монголоос гадна Казахстан, Австрали улсуудад өнгөт болон үнэт металлын орд газруудтай юм.

Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More