2011-03-15

Оюутолгойн ойролцоо шинэ орд нээжээ


“Айвенхоу майнз” компани  Оюутолгойн орд газрын ойролцоо алт, зэс, молебдины орд шинээр нээснээ мэдэгджээ. Одоогоор “Оюутолгой” дэлхий дээрх алт, зэсийн хамгийн их нөөцтэй ордод тооцогдож байгаа юм. “Айвенхоу майнз”  Оюутолгойн орд газрын хувьцааны  66 хувь, Монголын засгийн газар 24 хувийг эзэмшдэг. Улаанхад нэртэй газарт нээсэн уг шинэ орд газрын хайгуулын лицензийг Ivanhoe, BHP зэрэг компаниуд хамтран эзэмшдэг. BHP  Улаанхадад хайгуул, шинжилгээ хийхэд найман сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд “Айвенхоу майнз”-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу  50 хувийг нь эзэмших эрхтэй гэнэ. Уул уурхай, ашигт малтмал олборлолтын аварга  Их Британи, Австралийн  Рио Тинто групп “Айвенхоу майнз”-ын дийлэнх хувьцааг эзэмшдэг.

“Айвенхоу майнз”-ын гүйцэтгэх захирал Роберт Фрейдланд “Шинээр нээгдсэн Улаанхадын орд Оюутолгойн ордоос хойш гурван км зайд буюу нийт 23 км үргэлжлэх газарт байгаа бөгөөд Оюутолгойн нөөцөөс ялгаагүй алт зэсийн баялаг нөөцтэй” гэжээ. Улаанхадын ордыг ашиглах бэлтгэл ажил болон үргэлжлүүлсэн судалгаа шинжилгээ хийхэд гурван жил шаардлагатай гэж “Айвенхоу майнз” болон BHP-ын хооронд байгуулсан урьдчилсан гэрээнд заасан аж.
 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More