2011-02-23

Эрдэнийн чулуунд өөрийг тань хамгаалах увидас нуугдан буй

“Эрдэнийн чулууны тухай” эрдэмтдийн бичсэн олон бүтээл туурвил байдаг. Үнэт чулууны тухай 3500 жилийн өмнө Папирусын “Хүний биеийн бүх хэсгийн эмийг бэлтгэх ном”-д дэлгэрэнгүй бичсэн байдаг аж.

Эртний Энэтхэгийн анагаах ухааны “Чарах самхита”, “Суматра самхита” зэрэг номд эрдэнийн чулууг эмчилгээнд хэрэглэх талаар тодорхой бичиж үлдээжээ. Мөн эрдэмтэн Плутарх “Эмчлэх материалын тухай” хэмээх номондоо 600 ургамлаас гадна 30 үнэт чулууны талаар бичсэн. Мон Киприйн хамба лам Епифаний, Сицилийн хамба ламд бичсэн захиандаа 12 чулууны тухай дэлгэрэнгүй тайлбарласан нь одоо ч түүхийн хуудаснаа хадгалагдан буй.

Дундад зууны үеийн Төвд эмнэлгийн сонгомол эх бичиг “Жуд ши”-д гухайн үеийн Энэтхэг, Хятад, Төвдийн анагаах ухааны ололт амжилт болон үнэт чулуугаар 404 өвчнийг эмчлэх талаар бичжээ. Европын нэрт эрдэмтэн Апберт Больштедский /1193-1280/ “Их Алберт”, “Бага Алберт” хэмээх ном бичиж эрдэнийн чулуу хүний биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөтэй талаар ихээхэн дэлгэрэнгүй бичсэн байдаг аж.

Дундад зууны Армяны алдарт эмч, байгаль судлаач Амирдовлат Амаснацийн бүтээлд үнэт чулууг эмчилгээнд хэрэглэх талаар ихээхэн тодорхой өгүүлжээ. Эрдэнийн чулуу их үнэтэй байсан учир зарим эмийг зөвхөн баян чинээлэг хүмүүс л авдаг байсан гэнэ. Николай Коперникийн бичсэн нэгэн жор Краковын музейд байдаг бөгөөд тэр эмийн найрлаганд “сувдын нунтаг, маргад, индраанил, мөнгө, алт, зааны яс” зэрэг орсон байжээ.

Иймд үнэт чулуу орсон эмүүдийн найрлагыг зарим үед арай хямд үнэтэй чулуугаар орлуулахад хүргэж байсан гэдэг.

Тухайлбал Германы 1546 оны нэгэн эх бичигт индраанилын оронд анарыг хэрэглэж болох тухай бичсэн байж.Монголчууд ч чулууг мэддэг, үнэлдэг, амьдралдаа ашиглаж хэрэглэж чаддаг байсан. Тэр ч атугай чулууг “удирдан жолоодож” байсны гэрч баримт нь задын. чулууны гайхамшиг юм.

Энэ удаа хамгаалагч чулуунуудын талаар өгүүлье. Чулууны амин гол шинж нь түүний бүтэцтэй нь холбоотой эрчим хүч бөгөөд тар нь ямагт тодорхой үелзлэл долгионыг гаргаж байдаг ажээ. Энэ үелзлэлээрээ янз бүрийн нөлөө үзүүлдэг. Цэвэр тунгалаг талст хүний бие оюуны хүчийг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Эрдэнийн чулуунд өөрийг тань хамгаалах увидас нуугдана
Чулууны ид шидийг хүртэхийн тулд юуны өмнө түүнийг таньж мэддэг байх ёстой. Чулуу том тунгалаг байх тусам эрчим хүч ихтэй гэдгийг санаарай. Болор нь эрчим хүчний жинхэнэ сурвалж бөгөөд, зүрхэндээ юмуу биедээ эсвэл ойр байлгах явцад эрчим хүчний тогтолцоог бэхжүүлэх ба цус сорогчийн довтолгоог няцааж чаддаг гайхамшигтай.

Энергийн вампиризмын нөхцөлд удах тусмаа болорын эрчим хүч улам идэвхиждэг. Вампирын довтолгоонд удаан байсны дараа кварцын чулууны дотор хар толбо юмуу сүүдэр бий болдог нь чулуу өөртөө вампирын цохилт авсны шинж хэмээн судлаачид туршжээ.
Харин чулууны зориулалтыг мэдэх шаардчагатай учир энэ тухайд өгүүлье.

Алмаз-олон төрлийн шидтэй. Эзнээ зоригтой ялан дийлэгч, эмэгтэйчүүдийг үр хүүхэдтэй болоход нөлоолдог үнэт чулуу.

Анар-уян зөөлөн, сул хүмүүс зүүхэд тохиромжтой, хатуу чанга, шийдвэртэй болоход нөлөөлнө. Бие махбодийн хүчийг сэргээнэ. Өөрийгөө үнэлэх чадварыг ихэсгэнэ.

Бадмаараг-Эзнээ бүхний анхаарлын төвд байлгаж, төрөлхийн аугаа байх чадварыг нэмж бие махбодийн энергийг ихэсгэж, муу зүйлс хорон санаанаас хамгаалж, уйтгар гунигийг зайлуулж, алдсан хүчээ нохөн сэргээхэд тустай.

Барын нүд-худалдаа наймаа, бизнест тусалж үндэслэлгүй хардалгыг зайлуулж, атаа жөтөөнөөс хамгаална.

Гартаам-нүдний хор орохоос хамгаална. Бие махбодийн энерги, амьдрах чадварыг нэмэгдүүлж, анагаах чадварыг ихэсгэнэ.

Гэрэлт чимэд-Эзнийхээ билэг авьяасыг нэмэгдүүлж сэтгэлийн гунигийг арилгана.

Индранил- Эзнээ үнэнч, даруу, зорилго, чиглэлтэй болгож, уур хилэн, тугшүүрээс хамгааина. Шинээр гэр бүл бологсод зүүхэд тохиромжтой. Эерэг хэлбэлзэл, амжилт, хайр дурлал, аз жаргалд нөлөөтэй. Бие сэтгэлийн гуниг, уур хилэн, түгшүүрээс хамгаална. Гэхдээ зөвхөн маш цэвэр, цэнхэр өнгийн индранилыг зүүх ёстой.

Маргад-Цэцэн ухаан, итгэл найдварын чулуу, оюунлаг чадвар, зөн билгийг ихэсгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөнийг тэнцвэртэй болгоно. Урт нас, гэр бүлийн аз жаргалыг ихэсгэдэг. Сайхан сэтгэлтэн болгон зүүх ёстой.

Молор-Хүсэл, шунал, уур уцаараас хамгаална. Оюун санааг төгөлдөржүүлэхэд оролцож гоц мэдрэхүйн чадварыг хөгжүүлнэ. Ялангуяа алтлаг шар молор нь үнэнч хайр найдвартай нөхөрлөл, нэр төрөө эрхэмлэхэд тустай. 1 дүгээр сард төрөгсдөд илүү тохиромжтой.

Номин-Хайр дурлалын сахиус. Амгалан тайван урт удаан наслахад нөлөөтэй, нүүр царайны өнгө зүсийг засна. Бодол санааг тогтворжуулж, оюун ухааны өсөлтөд нөлөөлнө.Мэдрэлийн өвчинд тустай.

Ногоолин-Хүслийг биелүүлж, хүүхдийн өвчин, аюулаас хамгаалж тэдний өсөлт, гоо сайханд нөлөөлдөг. Баяр баясгалан, амар тайван байдал, сэтгэлийн тэнцвэр, эерэг өөрчлөлтүүд, амьдралын зорилгоо олоход тустай.

Оюу-Амар амгалан, хайр дурлалын чулуу. Гэр бүлд амгалан энхийг тогтоож, уур уцаарыг холдуулна. Зүүсэн эзнийхээ эрүүл мэндээс болж өнгө нь хувирдаг.

Сувд-бадмаараг, маргадын өрсөлдөгч. Уян зөөлөн, өгөөмөр зан чанарыг бүрдүүлэхэд тустай. Загас, мэлхийн ордныхонд шүтээн болдог. Харин хумхын ордныхон хар сувд зүүх сстой. Бусад хүмүүс сувдыг ердийн гоёл байдалтай зүүх ба эмэгтэйчүүдийн өвчинг илааршуулахад тустай.

Саран чулуу-Хүнд нөхцөл байдалд орох, амьдралын саад бэрхшээлээс хамгаалдаг. Урам зориг, аз жаргал, хайр дурлалыг тэтгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн, ухамсарыг тэнцвэржүүлдэг.

Уулын болор-Хүслийг биелүүлж, идэвхи энергийг сэргээнэ. Арьсыг толигор болгодог. Энэ чулуу нь мэдрэмтгий чадварыг нэмэгдүүлнэ. Уулын болроор хийсэн бөмбөлөг буюу пирамид айлд сайн.

Усан биндэръяа-урам зориг, сурах хүслийг оргилуулж, амьдралын сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хамгаална. Хайртай хосуудын чулуу.

Ундрам-Аз жаргал, баяр хөөртэй, сэргэлэн цовоо, билэг оюун хурц байхад нөлөөлнө.

Хаш-Өвчин, хараалаас хамгаалж, залуужуулж, бие махбодийн дотоод нөөцийг нэмэгдүүлж гоо сайхныг хамгаална.

Халтмар-Хараалаас хамгаалж чухал шийдвэр гаргахад тусалдаг. Азгүйдэл, сорог энергиэс хамгаална.

Хас-Нүдний хор, хараалаас хамгаалж мэдрэлийн тогтолцоог тайвшруулна. Сэтгэл санааг өргөж, амьдралын баяр баясгаланг сэргээж эзэндээ эерэг энерги өгнө. Улаан хас цус алдахыг зогсоохоос гадна эмэгтэйчүүдийн өвчнийг илааршуулахад тустай.

Хув-Өргөн хүрээтэй эмчилгээний чулуу. Сөрөг энергийг шингээж бие махбодийг эмчлэхэд тусална. Амиа хорлох, сэтгэлээр унахын эсрэг үйлчилгээтэй. Нүдний хор, хараал ховсдуулахаас хамгаална. Шатаж байгаа хувны утаа зөгнөж харах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Циркон-Оюуны чадвар, шинжлэх ухаанд тэмүүлэх хүслийг нэмэгдүүлдэг.
Шүр-Хараалаас хамгаална. Зөн билэгтэн далдыг харагчдын чулуу. Хараа, ой ухаан, ой тогтоолтыг бэхжүүлж сөрөг нөлөөнөөс хамгаална. Бас аянгаас хамгаалж, яр шархыг эмчлэхэд тустай.

Ягаан болор-Залуужуулагч, үрчлээг багасгаж, согтуурлаас хамгаална. Бодол саиааг цэвэрлэж баяр баясгалан, амьдрах хүчийг өгнө. Зөн билэг, өөртөө итгэх итгалийг ихэсгэн, сөрөг долгионоос хамгаалж, оюун ухааныг тайвшруулна. Бясалгалын үед зүүвэл тохиромжтой, билгийн мэлмий нээхэд тустай. Тогтмол бие үе үе зүүнэ. Америкийн эрдэмтэд эрдэсээс гарах янз бүрийн урттай гэрлийн долгион хавдрын өсөлтийг сааруулах үйлчилгээтэй болохыг судалжээ.

Америкийн профессор Ш.Карагулл төрөл бүрийн эрдэс нь энергийг харилцан адилгүй агуулдаг болохыг баталсан. Эрдэнэс, эрдэнийн  чулуу тодорхой хэмжээний эрчим хүчийг цацруулж, шипгээдэг ихээхэн мэдрэмтгий хүлээн авагч болох нь тодорхой болжээ. Эрдэнийн чулууг энергээр нь ангилж болдог бөгөөд тэр нь хатуулгийнхаа хуваарьтайгаа тохирдог байна. Хүн маш нарийн бүтэцтэй аура хүрээтэй байдаг. Энэ бүрхүүл нь өвчин эмгэг, элдэв сөрөг зүйлээс хамгаалах хүчирхэг хамгаалагч бөгөөд аура бүрхүүл шиг хүчтэй хамгаалалт үгүй ажээ.

Өвчин эмгэгтэй хүнд уг бүрхүүл нь ямар нэг төвшинд эвдэрсэн байдаг ба түүнд төрөл бүрийн резонатор түүний дотор эрдэнийн чулуунуудыг хэрэглэж болно хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн эрдэнийн чулууг хэрэглэхтэй холбогдуулан өнгө, өнгөний хүдн үзүүлэх нөлөөний талаар ч эрдэмтэд тодорхой гаргажээ.

Гадаад орчноос харааны тусламжтайгаар мэдэрсэн өнгөний мэдрэмж төв мэдрэлийн системд янз  бүрээр  нөлөөлдөг байна. Их эрдэмтэн мэдрэлийн эмгэг судлаач В.М.Бсктерев өнгө нь сэтгэц мэдрэлийн үйл явцын хурдад нөлөөлдөг болохыг судалсан бөгөөд дулаан өнгөнд ойрхон нь саатуулах, нил өнгө дарангуйлж, шар өнгө нөлөөлөхгүй байжээ.

Их зохиолч Гёте ямар бүтээл туурвиж байгаагаас хамаараад янз бүрийи өнгийн нүдний шил зүүдэг байжээ. Дорно дахины анагаах ухаанд гэрлийн эмчилгээ нь ургамлаар, дуугаар, сэтгэл заслаар хийх эмчилгээний иэгэн адил чухал байр суурийг эзэлдэг.

Солонгын 7 өнгө бие махбодыг сэргээх, үйл ажшшагааг хэвийн болгох нөлөөтэй байдаг.
фны алтан шаргал, тэнгэрийн хөх, навчны маргадан ногоон өнгүүд сэтгэл санааг тайвшруулдаг байна.

Түүнчлэн хүний торөх уед ямар гариг эрхэс хэрхэн нөлөөлснөөс хүний дотоод бүтэц сэтгэл санаа, оюун ухаан түүний дотор цусны бүлэгтэй холбон үздэг аж.

Талст үүсэх нь байгалын ховор үзэгдлийн нэг бөгөөд орчин тойронтойгоо энергийн солилцоо хийдэг нь улам бүр эргэлзээгүй болсоор байгаа ажээ. Ийнхүү орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшингээс авч үзвэл эрт дээр үеэс эхлэн хүмүүс эрдэнийн чулууны увдис ба эмчлэх чанарт итгэсээр ирсэн нь ердийн нэг мухар сүсгийн шинжтэй биш болох нь улам бүр тодорхой болсоор байна.
Д. Догсмаа
Эх сурвалж: sonin.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More