2011-02-16

Монголын нүүрс дэлхийн шинэ тоглогч болно


Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч уриатай “Coal mongolia-2011” олон улсын чуулга уулзалт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. Чуулга уулзалт дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг авчрах, Монголын нүүрсийг дэлхийн зах зэлд хүргэх, үүнд төр засгаас үзүүлэх бодлого чиглэлийг тусгах гурван талын хэлэлцээрийг нэг дор цогцлоох зорилготой.

Арга хэмжээг www.mining.mn сайт ерөнхий зохион байгуулж байгаа болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байна. Тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Чуулга уулзалт үндсэн болон салбар хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үндсэн хуралдаан нь “Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт”, “Нүүрсний зах зээл ба гадаад худалдаа” зэрэг сэдвийг хамрах бол салбар хуралдаанаар нүүрсний хайгуул олборлолтын техник, технологи, нөхөн сэргээлт зэрэг сэдвээр болох ажээ.

Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдыг татах зорилготой уг чуулга уулзалтад 403 байгууллагын 450 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Нийт оролцогчдын 35 орчим нь Хятад, Австрали, Канад, Герман, БНСУ, ОХУ-ын төлөөлөгч байгаа гэнэ.
Б.СҮРЭН

Эх сурвалж: mininginvestment.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More